Ахмад дайчдыг лекц-ярилцлагад урьж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдыг лекц-ярилцлагад урьж байна

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан зохиож буй багц ажлын хүрээнд БХЯ-ны Ахмадын хорооноос “Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа 25 жилд” сэдэвт лекц-ярилцлага зохион байгуулах гэж байна.

Энэ арга хэмжээнд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамторолцож ахмадууддаа шинэ мэдээлэл дуулгаж, харилцан ярилцаж, сонирхсон асуултад хариулах юм. Лекц-ярилцлага гуравдугаар сарын 21-ний Даваа гаригт БХЯ-нд болно. Энэ сонирхолтой арга хэмжээнд ирж оролцон, насаараа алба хаасан салбарынхаа сүүлийн үеийн шинэ сониноос сонсож мэдэх хүсэлтэй нийт ахмад дайчид, бэлтгэл офицеруудыг урьж байна.

Лавлах утас: 99129245, 99963260

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж