Мафийн толгойлогчийн тухай дуу хит болсон нь | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мафийн толгойлогчийн тухай дуу хит болсон нь

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Мафийн толгойлогчийн тухай дуу хит болсон нь

 

Мексикийн хар тамхины мафийн хамгийн том сүлжээг бий болгосон, зартай гэмт хэрэгтэн, мафийн толгойлогч Эл Чапод зориулсан дуу АНУ-ын Өмнөд Калифорнид хит болж байгаа гэнэ. Учир нь Мексикийн хар тамхины хамгийн аюултай мафийн “соёлын” нөлөө энэ мужид их ажээ.

 

“Narco-corridos” буюу хар тамхины дуунд хар тамхины жинхэнэ дайны тухай өгүүлдэг гэнэ. Гэмт хэрэг, хар тамхи, мафийн хоорондох дайны тухай дууг судалсан зарим хүмүүс үүнийг далд гэмт хэргийн ертөнцийн муу муухай нэвт шингэсэн 1990-ээд оны гангстер рэп маягийн дуу гэжээ.

 

Мексикийн хар тамхины мафийн толгойлогч, зартай гэмт этгээд Эл Чапог өнгөрсөн нэгдүгээр сард Мексикийн тусгай албаныхан баривчилсан билээ. Гэмт этгээд өмнө нь хоёр ч удаа өндөр харуул хамгаалалттай шоронгоос оргож байжээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-17 202.9.40.209

Давсгvй хоол шиг ямар ч утгагvй бичигдсэн мэдээ вэ

Зочин 2016-03-17 103.11.192.172

erguu gichiiiiiii min ymar nertei duu ym be tged