“Нэг ангид 20 хүртэлх тооны хүүхдэд давтлага өгч болно”

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

“Нэг ангид 20 хүртэлх тооны хүүхдэд давтлага өгч болно”

“Нэг ангид 20 хүртэлх тооны хүүхдэд давтлага өгч болно”

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020-2021 оны хичээлийн жилд сурагчдад сургуулийн орчинд 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн давтлага өгөхийг зөвшөөрчээ. Энэ  талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Т. Сайхнаагаас тодрууллаа. 


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас эцэг, эхийн хүсэлтээр давтлага өгөхийг зөвшөөрчээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулж болохыг зөвшөөрч байгаа юм. Эцэг, эхийн хүсэлтээр 1-2 хүүхдэд давтлага өгөх эрхийг нээсэн тушаал юм. Ингэснээр бүх сургуулиуд давтлагыг нийтээрээ зохион байгуулна гэсэн үг биш. Теле хичээлийн үр дүнтэй холбоотойгоор хичээлээсээ хоцорсон хүүхдүүдийн эцэг, эх хүсэлт гаргаж, ангийн багшаас давтлага авах боломжийг нь нээж өгч байна.

-Давтлага өгч буй багшид илүү цалин бодох уу?

-Багш нар өвлийн амралтаар амардаггүй. Зуны гурван сар амарчихдаг учраас багш нар илүү цалин авахгүй, үнэ төлбөргүй давтлага өгнө. Ахлах, дунд, бага ангийн сурагчдын эцэг, эхийн хүсэлтээр багш давтлага өгөх юм.

-Бүх нийтийн бэлэн байдалд буй зарим аймаг, нийслэлд энэ зааврыг мөрдөхгүй гэсэн үү?

-Одоогоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй зарим аймаг болон Улаанбаатар хотод энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулсан.  Бусад аймгуудад багш нар давтлага өгөх боломжийг олгож байгаа юм. Хэрвээ арванхоёрдугаар сарын 15-наас хорио цээрийн дэглэмтэй байгаа Сэлэнгэ, Архангай, Улаанбаатар хот зэрэглэл буурч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжвэл эцэг, эхийн сургуулиуд дээр давтлага хийж болно.

-Нэг ангид хэчнээн хүүхэд сууж, давлага авах вэ. Ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх журам ?

-Тусгайлсан хавсралтаар заавар баталсан. Тэр зааварт аймаг дүүргийн Боловсролын газрууд, захирлууд дээр ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийх, хоорондын зай бариулах, амны хаалт зүүж, гараа ариутгах, биеийн халууныг хэмжих гэх мэт зүйлийг зохицуулсан. Давтлага авах хүүхдийн тоо дээд тал нь 20 байна. Нэг хүүхэд ч давтлагад хамрагдаж болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж