Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна | News.MN

Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна

Г.Нарантуяа: Бид хүнлэг байж чадахгүй байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛД СӨРӨГ ДОХИО ӨГНӨ

Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Төрөөс банкуудын үйл ажиллагаанд хэр оролцож байна. Манай банкуудыг төрөөс хараат бус гэхэд тун хэцүү санагддаг? 

-Банк санхүүгийн салбар, үйл ажиллагааны талаарх улс төрийн, нийгмийн дундах ойлголт өөрөө зарим талаар алдаатай байна. Үүнийг санаатай дэвэргэж байгаа этгээдүүд ч байна. Мөн хуулийн хэрэгжилт хангалттай бус байна. Монголбанк хуулийн дагуу хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл дурын улс төрч, улс төрийн хүчин Монголбанкы үйл ажиллагаанд оролцож байгаа нь хараат бус, бие даасан гэж хэлэх боломжгүйг харуулж байна. Сүүлийн үед энэ нь Төв банкны үйл ажиллагаанаас хэтэрч, арилжааны банкуудын үйл ажиллагаанд хүчтэй оролцох байдалтай болж байна. Нэгэнт Монгол Улс системийн хувьд ийм хүндрэлтэй байгаа үед банкны салбарт мөн адил олон сул тал, засах шаардлагатай зүйлс бусад салбарын нэгэн адил байж болох юм. Гэхдээ энийг эдийн засгийн жам ёсны зарчмаас нь хэт гажсан, үйл ажиллагаанд нь зүй бусаар оролцсон байдлаар шийдэх боломжгүй гэдгийг хаа хаанаа ойлгох шаардлагатай юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Г.НАРАНТУЯА: БИД ХҮНЛЭГ БАЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ганбатын Нарантуяатай ярилцлаа.

-Цар тахлын энэ хүнд үед эрхээ хязгаарлуулсан хүмүүсийн нөхцөл байдал ямар байгаа бол? Энэ чиглэлд анхаарал хандуулж, мэдээ мэдээлэл авав уу?

-Комиссын гишүүдийн анхны ажиглалтын нэг объект хорих анги байсан. Комиссын гишүүн хорих 461-р ангид ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. ШШГЕГ-ын удирдлагуудтай холбогдож ажилласан. Хорих байрны нэгдсэн камерын систем тэнд байдаг учраас бүх хорих байруудын нөхцөл байдлыг тэндээс тандах боломжтой гэсэн үг. Энэ бол шалгалт биш, ажиглалт (Хүний эрхийн зөрчлийн хяналт шалгалт цогц шалгалт байдаг). Хорих анги, баривчлах байр, цагдан хорих төвүүдэд халдвар хамгааллын арга хэмжээ авагдсан байна. Халдвар гарсан тохиолдолд авах эрсдлийн төлөвлөгөө байна уу, бэлэн байдал хангагдсан байна уу гэдэг дээр онцгойлон анхаарал хандуулж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Ц.ЦЭЦЭГЭЭ: ААВ МИНЬ 46 НАСТАЙДАА СОНОМ ӨВГӨНИЙ ДҮРД ТОГЛОСОН

“Аман хуур” монголын уран сайхны киноны Соном өвгөний дүрийг бүтээсэн жүжигчин Т.Цэрэнлхүндэвийн охин Ц.Цэцэгээтэй ярилцлаа.

-Үзэгчдийн үзэх дуртай монголын уран сайхны киноны нэг бол “Аман хуур”. Аав нь Соном өвгөний дүрд хэдэн насандаа тоглосон юм бол?

-“Аман хуур” уран сайхны киног 1963 онд бүтээсэн. Аав маань 1917 онд төрсөн гэхээр 46 настайдаа Соном өвгөний дүрд тоглож байжээ. Анх энэ кинонд нэрт жүжигчид болох Цагааны Цэгмид, Т.Цэвээнжав тоглох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглох боломжгүй болсон юм билээ. Тэгээд Ц.Цэгмид гуай “Би нэг хүнийг зааж өгье. Энэ дүрд яг тохирно” гээд аавыг зааж өгсөн гэдэг. Аавын минь анхны гол дүр л дээ.

“Аман хуур” киноны дугуй унадаг зургийг авахад их хэцүү байсан гэсэн. Аав дугуй унаж чадахгүй, унаж сурах гэж нэлээд юм болсон. Дугуй унаад нэг давхивал зогсож чадахгүй, заавал унаж байж зогсдог. Нэг удаа Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдуур зам дагуу эргэхдээ хувин бариад явж байсан эмэгтэйг дайраад унагачихсан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-12 139.5.216.121

Комиссын гишүүн болсон энэ хүүхэн л үзээгүй юмаа үзсэн аятай л хөөрчихсөн нөхөр энд тэнд ярилцлага гүйж очиж өгөөд л явах юм. Улсын eрөнхийлөгч болчихсон бүгдийг шийдээд өгнө гэх янзтай л бүлтрээд л. Нөгөө хэдэн гишүүд нь энд тэнд алба ажил хийж үзсэн хөөрч гүйгээд байхгүй хэмжээний хүмүүс бололтой. Нэг багш залуу нь аятайхан төлөв, тохьтой хүн шиг харагдсан.

Avatar

zochin 2020-12-12 122.201.24.154

yun khunleg munleg , bur khogiin , adguus amitnaas ch dor bolson , buruu zuyl khiichikheed bi l deerelkhuulekhguy geed guriichikhne , yun ter uuchlal guykh muikh. jinkhene ork bolson .

Avatar

иргзн 2020-12-12 202.179.26.88

энэ Дэлхийгээс, Хойч үеээсээ Та нар Ичих хэрэгтэй,Улс орныхоо Хөгжилөөс хойш нь татаж Авилга Хулгай Луйвараас бүрдсэн Нийгэм байгуулжчихаад Ахдчилсан нийгэс гэж нэрлэж, Авилга албан тушаалын Гэмт хэрэг үйлдсэн Эигээдүүдэд Удс төрийн Хоригдол, Хэлмэгдсэн гэсэн Нэр зүүлгэж ярьж суухаасаа Ичээж, Хойч үе чинь Үр хүүхдүүд Ард түмэн чинь Та нарыг Шоолж байна ш дээ

Avatar

Ter 2020-12-12 66.181.188.199

ZAILAN L BIZ MONGOLCHUUD OYUTOLGOIGUI TURJ UHEHUU…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж