Аравдугаар хороололд задарсан шугамыг засч дуусчээ | News.MN

Аравдугаар хороололд задарсан шугамыг засч дуусчээ

Аравдугаар хороололд задарсан шугамыг засч дуусчээ

Аравдугаар хороололд задарсан шугамыг засч дуусчээ

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёр, тав, зургадугаар хороонд байрлах 25 дугаар эмийн сан, аравдугаар хороололд “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн гадна дулааны шугамд гэмтэл гарсныг өчигдөр /2020.12.11/ шөнө 00.00 цагт засварлаж дуусчээ.

Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч 8А магистраль шугамд өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн гэмтэл гарсан. Холбогдох мэргэжлийн байгууллагууд үүссэн нөхцөл байдалд техникийн шийдлийг боловсруулж, гэмтэл гараад буй уг 500 орчим метр шугамын хоёр талд тусгаарлагч хаалт тавьж хэрэглэгчдийг дахин халаалт доголдох эрсдэл үүсэхээс сэргийлж, ажилласан байна.

Тодруулбал, дулааны шугам задарсны улмаас тэр хавийн орон сууцны айлууд халуун ус, дулаангүй болж, ойролцоох зогсоол дээр тавьсан машин руу халуун ус цацарчээ

Сүүлийн гэмтлийг засварлаж, дүүргэлт хийх явцад одоогоор гэмтэл ажиглагдаагүй байна. Дахин гэнэтийн аваар гарахгүй бол хоёрдугаар хэлхээ буюу хэрэглэгчид руу очих шугамд өнөө шөнөдөө горим тохируулга хийж, Улсын гуравдугаар эмнэлгээс Улаанбаатар палас хүртэлх 61 байр, 21 аж ахуйн нэгж буюу 7000 орчим айл өрхийг бүрэн дулаанаар хангана.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-12 192.82.76.230

ТВ-ээр ярихдаа 2020 оны зун засвар хийх ёстой байсан ч короновиурсээс болоод гацсан гэж байна лээ. Эрчим хүчний яамныхан хариуцлагаггүй байна

Avatar

irgen 2020-12-12 192.82.71.195

10 horoolold amidardag, jil bolgon ovol hagardag uhdag, jil bolgon deer ni tohijiltiin ajil hiideg, ene tosoviin mongoor tuilj ogoh yumaa ene heden teneguud

Avatar

zochin 2020-12-12 66.181.161.34

hamag tusuwiin munguu songuuliin uyeer baahan niigmiin halamjind taraachihaar tegdiiin, nam zasagtaa l "bayarlaj" yawahaas

Avatar

Zochin 2020-12-12 66.181.161.34

duusaaguiee odoo boltol ireegui

Avatar

Зочин 2020-12-12 66.181.186.154

өвлийн бэлтгэл 100хувь гэсэн дээ уул нь

Avatar

10 ын иргэн 2020-12-12 202.21.108.156

Угаагаарай. Одоо ч байхгүйшүү

Avatar

/*-*/ 2020-12-12 49.0.212.165

Халаалт одоо ч ирээгүй байна, наад мэдээ чинь худлаа, нам засгийн нэр нүүрээ тас өмөөрөөд худлаа щааж байна, 3 10 хоёрын хоорондох хоолойг бараг жил болоод дэлбэлж ухдын, тэгээд дахиад л сөнөчдийн, бүр дээр нь ногоон байгууламж явган зам сандал мандлыг нь дэлбэлээд хаядаг

Avatar

Цавчаа 2020-12-12 202.126.89.152

Орос сайн шугамаар хий.Цавчаагаа өөр юмнаас хий .энэ аюултай цавчаа

Avatar

BGYUJKH,KNG 2020-12-12 66.181.161.4

Ойлгомжтой шүү дээ Чанартай юм аваад хийхээсээ наана хямдхан юм авч дундаас нь унагахаа бодохоор яаж удаан тэсэх вэ дээ Муусай шуналын бирдүүд ,

Avatar

гагнуурчин 2020-12-12 192.82.72.16

Хамгийн найдвартай дулааны шугам ЗХУ ын үеийнх чанар стандарт ххнгасан байдаг .90 оноос хойш баригдсан шугам хоолойнууд чанарын шаардлага хангах нь тааруухан Яагаад! бэ !хамгийн хямд х***а трубо тэгээд ч гагнуур авахдаа тааруухан байдаг юм .Ээ дээ ороын зузаан ханатай ган хоолой гоор хийвэл насных шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-12 202.55.188.92

Одоо орост ч тийм туба байхгүй ээ

Avatar

Зочин 2020-12-12 66.181.189.47

новшийн засаг вэ

Avatar

Зочин 2020-12-12 66.181.189.47

Новшийн засаг төр бэ

Avatar

Зочин 2020-12-12 66.181.189.47

Одоо хүртэл халаалт алга . худлаа мэдээ бн

Avatar

Зочин 2020-12-12 103.229.121.141

цавчаачидаа та нараас болж ингэж улс эд хөрөнгөөрөө, олон мянган оршин суугчид эрүүл мэнд, цаг нервээрээ хохирч байна. Улсаас чанартай юм хий гэж хуваарилж өгсөн төсвийг нь яаж шамшигдуулдаг олон жишээ бий. Жишээ нь Ус Сувгийн Удирдах Газрын үе үеийн дарга, доргонууд цавчаа хийж чанаргүй тоног төхөөрөмж шахсаар байгаад эвдэрдэггүй юм байха байсан. 2 жилийн өмнө хэдэн сайхан залуучууд амь насаараа төлөв. Өөр маш олон ийм жишээ бий.

Avatar

Зочин 2020-12-12 103.229.121.141

10-р хорооллын төв замын хойд талын магистралыг 1998-2000 он орчим сольж байхыг нь сай санадын. Хуучныг нь ухаад гаргачихсан шинэ нь цаанаасаа хоёр давхар ханатай, хоёр онгорхой үзүүрийг нь шар таглаагаар таглачихсан сүрхий ориг, барууны чанартай хоолойгоор сольж байгаа юм байна гэж тухайн үед харж байсан. Одоо тэгтэл 20 гаруйхан жил болоод ингээд жагсаалаас гарлаа гэж үү. Ирэх жил солихоор нь сайн очиж харнаа, тендер цавчаачдад эртхэн хэлчихье та нар амжихгүй шүү.

Avatar

Шугам муудсан 2020-12-12 202.126.89.152

Халах янз орж байснаа дахиад алга боллоо.Шугам мууг мэдэж байсан хирнээ одоо дүн өвлөөр 3 дахин өндөр өртөгтэйгөөр үйлээ үзэж байх гэж.Одонтуяа хийсэн зүйлээ буцааж эвдлээ дээ

Avatar

Зочин 2020-12-12 202.55.188.92

Дулааны шугам Одонтуяад хамаагүй л дээ хариуцсан сайд бас төрийн өмчит монополь компани байдаг юм

Avatar

зочин 2020-12-12 192.82.69.102

АХИАД 2 ГАЗАР ЗАДАРСАН ГЭРЭЭ. ОДОО ХАЛААЛТАА ЗОГСООЖ АХИЖ ЗАСНА ГЭНЭ.

Avatar

dd 2020-12-12 202.21.107.71

odoo niitdee 5 dahia zadaraad .odoo boltol halaaltgui suuj bgaa.

Avatar

монгол 2020-12-12 64.119.22.111

энэ мэдээ тавигдсанаас хойш, гурван цаг өнгөрөөд байхад одоо ч радиатор нэг амьтай төдий бүлээн, хэрэглээний халуун ус алга л байна. бүтэн хоёр өдөр шөнө өндөр настай, өвчтэй зовлонтой янз бүрийн л хүмүүсийг ингэж зутрааж байгаа нь жил бүр л ухаад байдаг хэрнээ нэг мөр засаад янзлаад хэвийн болгож чадахгүй байгаа, хэвийн болгох сонирхолгүй дулааны шугам сүлжээний удирдлага, хотын захиргаа, хариуцлага хүлээсэн хүмүүсийн сэтгэлгүйнх л гэж харж байна.

Avatar

ene chin tiim amar ajil bishee. taivan bai. 2020-12-12 64.119.23.110

naad shugam chin olon jil bolson truba nimgen bolood hagaj bna. vvniig zasahiin tul dvn ovoloor gazar uhaj hooloig ogtolj gargaj shine hooloi zalgaj gagnah chin tiim amar ajil bish ch dee..neg bvr zasanaa gevel hotiin dor bui heden zuun km shugamiig solinoo. mash ih mongo horongo heregtei ch dee.oros mongold iim halaatiin negdsen sistemtei shuu. ard tvmend bol mash hyamd sain sistem shuu.baruund amerikiin hubiin heseghen gazariig hangaj ajildag l daa.tend hviten mongoloos baga ch dee.

Avatar

Зочин 2020-12-12 202.55.188.101

!0-n tiishee l amidrahgui baih min

Avatar

Хотын удирдлага анхаар 2020-12-12 202.126.89.140

Жил бүр задардаг.Нэг мөр шийдэхгүй бол ид хүйтэнд тун эвгүй нөхцөл үүснэ.

Avatar

иргэн 2020-12-12 122.201.23.84

Энэ шугам траншейгүй газарт булаатай юм байна лээ, гэмтэл гарахад 100С гарсан халуун ус нүх газар руу гараад хүн амьтан түлэгдэхээр хэцүү ажил харагдсан, шугамын гэмтэл нь тэр их уур усан дунд мэдэгдэхгүй ажиллаж байгаа хүмүүс нь яадарч байгаа байхдаа дээдчүүл үүнийг солиулж шинэчлэх хөрөнгө мөнгийг шийдээд өгчөөсэй дээв

Avatar

Иргэн 2020-12-12 103.57.92.80

Сэтгэл зүтгэлээ гарган өдөр шөнөгүй ажиллан халаалт дулаанаа өгсөн бүх ажилчдад нь баярлалаа.

Avatar

Ажлаа л хийж байна 2020-12-12 202.126.89.140

Дулаан сайн ирээгүй л байга.бүлээн байнө

Avatar

Иргэн 2020-12-12 202.126.89.167

Энэ бол арай дэндуу хариуцлагагуй явдал,жил болгон ухдаг жил болгон дээр нь мод бут таридаг эсвэл тэнэгууд эсвэл менге идэх арга 10 хороололынхон буур гайхаж дууслаа

Avatar

Зочин 2020-12-12 107.77.161.32

Самарсайхан усан ориглуур барьж мөнгө идэж байхаар зайлшгүй шаардлагатай юмаа л хийж байх байж дээ

Avatar

Irgen 2020-12-12 192.82.68.20

Ajilchid in yadraadaa zasagdsan n ashguide bayrlalaa

Avatar

Зочин 2020-12-12 192.82.76.230

Дулааны шугамаа засаж, халаалт өгсөнд баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж