Б.Мөнхшүр: “Marvel”-ийн цувралд говь нутгийн бүсгүйн дүрд тоглосон

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

Б.Мөнхшүр: “Marvel”-ийн цувралд говь нутгийн бүсгүйн дүрд тоглосон

Б.Мөнхшүр: “Marvel”-ийн цувралд говь нутгийн бүсгүйн дүрд тоглосон

Монгол бүсгүй “Marvel”-ийн “Локи” цувралд тогложээ. Түүнийг Болдбаатарын Мөнхшүр гэдэг. Одоо 29 настай. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес хотод их сургуульд суралцангаа ажиллаж, амьдардаг ажээ. Тэрбээр АНУ-д дөрвөн жил болж байгаа гэнэ. Б.Мөнхшүр бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавраа хамгаалж, төслийн менежерээр магистраа хамгаалж төгсчээ.

Зургаан ангитай цуврал бөгөөд ирэх 2021 оны тавдугаар сард албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөжээ. Энэ цувралын гол дүрд Том Хиддлстон, Оуэн Уилсон зэрэг алдартай уран бүтээлчид тоглосон байна.

Тэрбээр “Marvel” студийн “Локи” цувралд тоглох болсон тухайгаа ярихдаа “Анх “Мarvel” студийн кинонд тоглох монгол хүнийг хайж байна” гэсэн зар олж харсан. Тэгээд өөрийгөө дүрийн сонгон шалгаруулалтад сорихоор шийдэж, найзуудтайгаа зургаа явуулсан. Тэгсэн намайг дүрийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж, тэнцсэн. Би өмнө нь кинонд тоглож байгаагүй. Энэ бол миний киноны анхны дүр. Надаас гадна тав, зургаан монгол хүн байсан. Тэгээд өнгөрөгч гуравдугаар сард Атлантад хоёр өдөр киноны зураг авалтаар явсан. “Локи” цуврал киноны зураг авалт гуравдугаар сарын 1, 2-нд байсан юм. Уг цувралын гол дүрд Том Хиддлстон тоглосон.

Тэрбээр киноны хэсгүүдэд Араб, Монгол орны говьд очиж байгаа үзэгдэл гардаг. Надтай монгол хэлээр ярилцдаг. Миний дүрийн хувьд англи хэл мэдэхгүй, монгол эмэгтэйн дүр юм. Монгол үндэсний хувцсыг дизайнерууд нь судалж, Монголын говийн хүмүүсийн дүр төрхийг судалж, нүүр будгийг хийсэн. Мөн мэргэжлийн хэл шинжээч ажиллаж, кино зохиолын зарим хэсгийн монгол хэл рүү орчуулсан байсан. Киноны нэг хэсэгт би гол дүрийн жүжигчин Локигоос “Чи хэн бэ?” гэж асуудаг. Монголчууд анх тааралдаж байгаа хүнээ “чи” гэж дууддаггүй юм. Энэ асуултыг “Та хэн бэ?” гэж асуусан нь зөв байх гэж хэлээд, зассан” тухайгаа ярьсан юм.

Авьяаслаг бүсгүй их дээд сургуулиа төгссөн ч цар тахлын улмаас эх орон руугаа буцах боломжгүй байгаагаа хэлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж