“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн” | News.MN

“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

“Шүүх нотлогдоогүй баримтаар Ж.Эрдэнэбатыг гэм буруутай гэж үзсэн”

Монголын шүүх УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс эхлээд улстөрчдийг баривчилж, улмаар шүүж, ял оноож “завгүй” ажиллав. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, сайд гэх мэт төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс цувран шүүгдэж шүүхээр шийтгэгдсэнийхээ өмнө, дараа нь ч “…Монголын шүүх улс төрийн даалгавар гүйцэтгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна, улс төрийн хоригдлуудыг бий болголоо” гэцгээв. Ийм ойлголт, дүгнэлтийг нийгэмд бий болгосон. Тэгвэл зарим шүүх нь нотлох баримтанд тулгуурлаж, шүүгдэгчдийг үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, шүүхийн үйл ажиллагаанд улс төрийн зорилго, шинж байхгүй гэсэн тайлбар хийж, үүнийхээ жишээ болгон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын шийтгэх тогтоолыг бараг бүхэлд нь “Зууны мэдээ” сонинд нийтлэж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Тиймээс бид энэ удаа шүүхийн мэдээллийн жишээ болгосон Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Д.Батсүхтэй ярилцсаныг толилуулж байна.

-Зууны мэдээ сонинд шүүхээс “Ж.Эрдэнэбат нарын авлига, албан тушаалын гэмт хэрэг 15 хавтас нотлох баримтаар нотлогдсон” гэх нийтлэлд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь гаргасан гэж ойлгосон. Энэ нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гэмт хэрэг үйлдсэн юм байна гэх ойлголтыг төрүүлсэн гэж би боддог. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь бол тодорхой тодорхой хэргийн талаар шүүх ямар шийдвэр гаргасан талаар олон нийтэд мэдээлэл өгөхийг би үгүйсгэдэггүй. Харин хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг бүхэлд нь олон нийтийн хүртээл болгох нь хуулиар хориотой төдийгүй хууль бус үйлдэл. Миний үйлчлүүлэгч Ж.Эрдэнэбатын хэргийн талаар Зурны мэдээ сонины 158 дугаарт нийтлэгдсэнийг би уншсан, бүр нухацтай судлаж үзсэн. Тухайн нийтлэл нь Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн талаар гарсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсгээс зөвхөн буруутгасан дүгнэлтүүдийг нь л бичсэн байна билээ. Тиймээс үүнийг шүүхийн шийдвэрийн талаарх хийсэн энгийн мэдээлэл гэж үзэхгүй бөгөөд хэргийн бодит байдлын талаар олон нийтэд буруу ойлголт өгөх зорилгоор зориуд хийгдсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байгаа.

-Хэргийн бодит байдал гэж та юуг хэлж байна вэ? Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан ба зарим нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийн талаар ч нийтлэлд тодорхой дурдсан байдаг.

-Хэргийн бодит байдал гэдэг бол аливаа эрүүгийн хэрэгт заавал тогтоосон байх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчим болгон заасан хууль зүйн ойлголт. Мөрдөгч, прокурорын тухайд хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бол шүүхийн тухайд өмгөөлөгч, улсын яллагч /прокурор/-ийн мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчлагдсан. Тэгэхлээр хэргийн бодит байдлыг тогтооход хэд хэдэн чухал зарчим байгааг та бүхэн анзаарч байгаа байх, үүнд мөрдөгч, прокурорын тухайд “яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох”, шүүхийн тухайд “өмгөөлөх, яллах талын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчим. Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан Ж.Эрдэнэбат нарыг цагаатгах нотлох баримт, үндэслэлүүдийг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тэднийг буруутгаж байгаа үндэслэлүүдээ тусгаж, энэ үндэслэлийг нь нотлож байгаа гэж үзсэн баримтуудыг л нэрлэн заасан байдаг. Зууны мэдээ сонинд гарсан нийтлэл нь бүхэлдээ шүүхийн уг шийдвэрийн үндэслэл болгосон хэсгийг нь энд тэнд нь оруулж бичсэн тул бодит байдалд нийцээгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж үзээд байгаа юм.

-Тэгвэл Ж.Эрдэнэбатыг хэрэг үйлдээгүй, буруугүй гэж үзэх нотлох баримт та бүхэнд байгаа гэсэн үг үү?

-Бидэнд ч байгаа, хэрэгт ч хангалттай байгаа. Шүүх Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор ““Азаргын гол чонот” ХХК”-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх 8 тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон асуудлаар буруутгасан.  “Элбэг орд” ХХК-д холбогдох асуудлын тухайд өөртөө болон өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал буй болгохын тулд, мөн тухайн талбай нь Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарч байхад  тус компанид олгосон гэж буруутгасан. Харин “Азаргын гол чонот” ХХК-д давуу байдал олгосон гэх үйлдэлд буруутгасан үндэслэлээ “Азаргын гол чонот” ХХК-ийн үүсгэн байгуулагч, шүүгдэгч Б.Отгонбаатартай урьдчилан тохиролцож тус компанид олгосон тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин олгох, авах ажиллагааг хамтран зохион байгуулсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутай болохыг нотолсон хэмээн 54 нотлох баримтыг шийдвэртээ нэрлэн заасан боловч эдгээр 54 баримт дотор дээр дурдсан үйл баримтыг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ эдгээр 54 нотлох баримт нь бидний үйлчлүүлэгчийг цагаатгах нотлох баримтууд байна гэж бид үздэг. Учир нь эдгээр нотлох баримт нь тодорхой нэг болсон үйл баримтыг нотлож байгаа болохоос, түүнийг буруутгаад байгаа шүүхийн үндэслэлд дурдсан асуудлуудыг нотлох баримт болж чадахгүй юм.

-Тийм гэж үү? Тухайлбал ямар баримт байгааг хэлж болохуу?

-“Элбэг орд” ХХК-тай холбоотой асуудлын тухайд тус компанийн тусгай зөвшөөрлийг худалдан авсан үйл явдал Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш 4 сарын дараа болсон, мөн тухайн талбайг 2018 сүүл, 2019 оны эхээр улсад буцаан өгсөн болох нь “Элбэг орд” ХХК-ийн захирлын мэдүүлэг, тусгай зөвшөөрөл шилжүүлсэн, буцаан өгсөн баримтуудаар, тус компанид олгосон тусгай зөвшөөрлийн талбайг Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 онд стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан болох нь  Засгийн газрын 2018 оны 300 тогтоол болон бусад баримтуудаар нотлогдож байгаа. Засгийн газрын 256 дугаар тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд УУХЯамны хуулийн хэлтсийн даргын С.Мандахбатын бичгээр өгсөн зөвлөгөө чухал нөлөө үзүүлсэн байдаг. Шүүх түүний өгсөн зөвлөгөөг хууль зөрчөөгүй гэж үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгон, цагаатгасан. С.Мандахбатыг цагаатгасан үндэслэл, нотлох баримт нь Ж.Эрдэнэбат болон бусад шүүгдэгч  нэгэн адил хармааралтай  байхад шүүх энэ асуудалд бодитоор хандаагүй.

ХАМТЫН ШИЙДВЭРИЙГ НЭГ ХҮНД НЬ ТОХООН БУРУУТГАХ НЬ ХУУЛЬ БУС

-Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайд ганцаараа дур мэдээд гаргачихдаг гэж би ойлгохгүй байна. Хамтын шийдвэр биш үү. Та энэ талаар тайлбарлаж өгөөч.

-Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлж, тахимын үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байдаг. Ж.Эрдэнэбатыг буруутгах үндэслэл болгосон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 256 дугаар тогтоол нь эдгээр хуулиар тогтоосон танхимын зарчмын үндсэн дээр гарсан. Ж.Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд албан үүргийн дагуу тухайн өдрийн Засгийн газрын хуралдааныг даргалж, тус хуралдаанаас гаргасан 256 дугаартай тогтоолыг албажуулж, гарын үсэг зурсан. Гэтэл шүүх танхимын зохион байгуулалтаар, хамтын зарчмаар хэлэлцэж, шийдвэрлээд гаргасан шийдвэрийг Засгийн газрын нэг гишүүн болох Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид хамаатуулан, уг тогтоолыг ганцаараа гаргасан мэтээр тайлбарлаж, шийдвэрлээд байгааг бид хууль бус гэж үзэж байгаа.

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ ӨНӨӨДӨР ХУУЛЬ ЗҮЙН ХУВЬД ХАЛДАШГҮЙ БАЙДАЛТАЙ УИХ-ЫН ГИШҮҮН МӨН

-Таныхаар иргэн Ж.Эрдэнэбат статусын хувьд өнөөдөр яг хэн бэ? УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн, СЕХ-ны тогтоолоор бол Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх гэж өөр, өөр ойлголт байх шиг байна.

-УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтаар Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон сонгогчийн санал авч УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон. Сонгуулийн Ерөнхий хороо Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. УИХ гишүүн бол түүнийг сонгосон ард түмэн (сонгогчдын)-ий элч тул сонгуулийн дүн гарснаар УИХ гишүүний халдашгүй байдал үүснэ гэж би үздэг. Харин бүрэн эрхийн тухайд тангараг өргөснөөр үүсдэг бөгөөд халдашгүй байдлаас ялгаатай хууль зүйн ойлголт. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд хууль санаачлах, чуулганы болон байнгын хорооны хуралдаанд оролцох, байнгын болон дэд хорооны гишүүн байх гэх мэт хуульд заасан бүрэн эрхийг хамааруулан үздэг.

-УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон, улмаар түүний хэргийг шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулсан нь Үндсэн хууль, болон бусад хуульд заасан УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг зөрчсөн зөрчилд хамаарах уу? Ийм тохиолдол Монголын парламентын болон шүүхийн практикт урьд өмнө байсан уу?

-Тухайн үед үйлчилж байсан УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний үндсэн дээр хэргийг нь хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хуульчилсан. Гэтэл прокурорын байгууллага, шүүхээс хуульд заасан журмыг зөрчиж, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг явуулсан. Энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг баталгаажуулсан Үндсэн хууль болон холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэргийг нь шүүхээр шийдвэрлэж, хорих ял оногдуулж байсан тохиолдол шүүхийн практикт урьд нь нэг удаа гарч байсан. Тэгэхдээ тэр үед бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийг шийдвэрлэж байсан. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр цагдан хорьсон асуудал анхных нь энэ хэрэг дээр гарсан. Энэ зөрчлийн талаар бид УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо болон Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан. Үүний дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн талаар хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарсан талаарх мэдэгдлийг шүүх, прокурорын байгууллагуудад хүргүүлсэн. Манай УИХ-ын дэргэд Монголын парламентын бүлгэм ажилладаг. Энэ бүлгэмээс зургадугаар сард Олон Улсын Парламентын Холбоонд Ж.Эрдэнэбатын асуудлаар гомдол гаргасан юм билээ.

-Нийтлэлд бичигдсэнээр хэргийг шийдвэрлэсэн шүүгч Ж.Эрдэнэбатын УИХ-ын халдашгүй байдлын талаар “…Ж.Эрдэнэбат нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголтын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг. Тиймээс УИХ-ын халдашгүй байдлыг хувь гишүүнийхээ эрх гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт юм…” гэж тайлбарласан байдаг. 

-Энэ бол шүүх хуулийг гуйвуулан тайлбарласан хэрэг л дээ. Хууль зүйн хувьд бол хуулийг илтэд буруугаар тайлбарласан зөрчил. Сая таны асуултад дурдсан үндэслэл бол хэргийг шийдвэрлээд гарсан шийтгэх тогтоолд заасан үндэслэл. Харин Ж.Эрдэнэбатыг цагдан хорих асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “…Ж.Эрдэнэбатын Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдынх нь хувьд холбогдуулан шалгаж байгаа хэрэгт УИХ-ын гишүүний халдашгүй байдал хамаарахгүй…” гэсэн агуулгатай огт өөр, хууль зүйн хувьд бүр утгагүй үндэслэл заасан байдаг. Нөгөө талаар шүүх тодорхой нотлох баримтад тулгуурлаж, тодорхой хуулийг үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Эрүүгийн эрх зүйд хуулийг төсөөтэй хэрэглэх, таамаглалд үндэслэн хэрэг шийдвэрлэхийг хориглодог. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ олон улсад байдаг жишигт үндэслэж болохгүй гэсэн үг.

-Тэгэхлээр олон улсад тийм жишиг байдаг гэсэн үг үү?

Тэр нь ч бүр худлаа. Парламентын гишүүний халдашгүй байдлыг шүүхийн хийсэн дээрх үндэслэлээр тайлбарлавал үүнийг бусад улсад огт ойлгохгүй. Манай шүүх ингэж тайлбарласан юм аа гэж хэлэхэд ч их хүнд байгаа. Нөгөө бусдын өмнөөс нүүр хийх газар олдохгүй гэдэг л болоод байгаа.

“Өнөөдөр Жаргалтулгын Эрдэнэбатад шүүхээс ял оноосон үйл явц нь тухайн улс төрчийн хувьд маш олон “анхны” гэх тодотголыг үүсгэсэн. Мэдээж халдашгүй эрхтэйгээ хоригдсон  анхны УИХ-ын гишүүн болов. Мөн СЕХ-ны зөвшөөрөлгүй хоригдсон  анхны нэр дэвшигч, 461-ээс сонгогдсон анхны УИХ-ын гишүүн, хамгийн гол нь анхан шатны шүүх дээр өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцсон анхны УИХ-ын гишүүн гэх мэт тодорхойлолт түүнд наалдана”

-Мэдээж хэргийн талаарх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх та бүхний гомдлыг хүлээн авалгүйгээр өмнөх шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр баталлаа гэж бодъё. Тэгвэл Монгол Улсын шүүхийн процесс дуусч байгаатай адил та бүхний өмгөөлөл мөн дуусах уу? 

-Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй. Ямар шийдвэр гаргах шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг. Шүүхийн шийдвэрийн зөв бурууг зөвхөн дээд шатны шүүх л тогтоодог хуультай. Энэ бол ганцхан манай улсад ч биш дэлхийн бүх улс оронд байдаг асуудал. Монгол Улсын хувьд шүүхийн эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэр болгон зөв гарсан гэж үзэх нь өрөөсгөл ойлголт, харин түүнийг хүссэн, хүсээгүй хүлээн зөвшөөрөх зарчим үйлчилдэг. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ үүргийн дагуу хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцид заасан хүрээнд холбогдох Олон улсын байгууллагад гомдол, мэдээлэл гаргах боломжтой гэж бодож байна. 

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД УЛС ТӨРИЙН ХҮЧИН ЗҮЙЛС НӨЛӨӨЛСӨН

-Таныхаар Ж.Эрдэнэбатын гэх энэ хэрэг үнэхээр эрүүгийн гэмт хэрэг үү, эсвэл улс төрийн хэрэг үү?

-Гэмт хэргийг зөвхөн эрүүгийн хуулиар тодорхойлдог. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд улс төрийн гэж тусгайлан тодорхойлсон гэмт хэрэг байхгүй. Харин улстөрчдийг улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулан шалгах, эсхүл гаргасан алдаа, зөрчлийг нь улс төрийн зорилгоор гэмт хэрэг болгон шалгах, ял шийтгэх үзэгдэл манай улсад төдийгүй бусад улс орнуудад гарч байгаа. Үүнийг олон нийт улс төрийн хэрэг үзэж тайлбарлах болсон. Өнөөгийн нийгмийн харилцаа, эрх зүйн ухамсрын хүрээнд олон нийтийн дунд бий болсон энэ ойлголтыг үгүйсгэх боломжгүй юм. Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр хэрэгт яллаж, шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдал, шүүх хурлыг нь УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үед, түүнчлэн УИХ-ын сонгуулийн санал хураалтаас өмнө шийдвэрлэх гэж зүтгэсэн зэрэг байдлаас үзэхэд түүний хэргийг шийдвэрлэхэд улс төрийн шинжтэй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-12 103.212.117.220

Ene lalriin gar hulnii shuugch nariig huwchiin uuland shaldangaar ni modond hulj zowooj hulduuj alhiimsan…

Avatar

Зочин 2020-12-12 103.212.117.220

Hurelsuh Battulga 2-n balag udahgui ene 2 uursduu oroh tsagch oirhon doo….

Avatar

Зочин 2020-12-12 103.212.117.220

Улс төрийн зохиомол хэрэг үүний цаана жинхэнэ хэрэгтэнгүүд нь байгаа. Хууль гэж гууль болсон цаг дор иргэд олон нийт сайтар уншин учир бүхий хуулийг судлаж мэддэг нь мэдээлэл түгээж түмэн олны сонголтыг хамгаалаж байхгүй бол энэ мэтээр хууль зөрчин хориод байвал улс төрийн том мафитай болж баян ядуугын ялгаа тэнгэр газар шиг болж та биднийг мөн дуртай үедээ ял оноох цаг ойрхон болж дээ…….

Avatar

Irgen 2020-12-12 174.198.135.67

Ner turiin alban tushaaliin uvchin tussan hurelsukh oyuerdene hoyoriin hiisen ajil todorhoi sh dee.Nomtoibayariig shuumjilsbiih tuluu shorond hiisen.Enhsaihabiig tumur zamiin ovoolson shoroonii hurungu oruulaltiig yopon hyatadiin company shalgaj avahaya geheer ni hereg ni ilrehees aisabdaa mongold ashigtai tusliig zogsooj enkhsaihaniig jenko shorond hisen.Jenkogiin tumur zamiin ovoolson shoroond l 250 saya tugrug zarzuulsan gesen toozoo bdg.Jenko harin 280 saya dollar zarzuulsan gej hulhidsan.

Avatar

Эксперт. 2020-12-12 202.55.188.39

Нэр томъёог бурууу тайлбарладаг(толковать). Нэр томъёогоор хүмүүсийг төөхөгдүүлдэг, өөрсдөө ч төөрөлддөг. "Хамтын шийдвэр" гэж бхгүй, бх ёсгүй. Энэ нь суурь философитой зөрчилдөнө. "Ерөнхий сайд огцроход танхим онцорно" гэдэг суурь зарчмаа хар!!

Avatar

Зочин 2020-12-12 64.53.213.82

ene hulgaich novshiig bas sullah gej baina uu?

Avatar

Зочин 2020-12-12 192.82.70.95

ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАЖ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ ЗАРСАН ГЭЭД ХАР ДЭЭР ЦАГААНААР БИЧСЭН

Avatar

Буруугүй 2020-12-12 192.82.76.189

БУРУУГҮЙ. МАН-ынхан нэр төрийг нь гутаасан компанит ажил. МАНд түүнээс өөр удирдагч байхгүй байсан ба гудамжны халтар юмнууд атаархасандаа хийсэн юм. Тэр АНд л байх ёстой хүн.

Avatar

мөнх 2020-12-12 122.201.24.197

Энэ залууг хэлмэгдүүлсэндээ удам сайтай мэдлэг боловсрол хүн чанар гээд өөлөх юмгүй зссан шагай шиг залуудаа хууль шударга үйлчилэх цаг ирнэн

Avatar

МАН новширч байна 2020-12-12 5.181.4.17

МАН-ынхан 1 сая төгрөгийн эрхийн бичиг өгчихгүй байшин барилга барих нэрээр өөрсдөө хусч байхад Ерөнхийлөгч энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Хурц нарыг уучлалт үзүүлээд суллах хэрэгтэй. Дээр нь бас МАН нь Ерөнхийлөгчийн хуулийг сайжруулах хэрэгтэй гээд өдөөд солиороод байгаа. Хурцийг суллаад Ерөнхий Прокурор болгож өшөөг нь авахуулдаг бол ёстой сайхансан.

Avatar

МАН шовширч байна 2020-12-12 5.181.4.17

МАН-ынхан 1 сая төгрөгийн эрхийн бичиг өгчихгүй байшин барилга барих нэрээр өөрсдөө хусч байхад Ерөнхийлөгч энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Хурц нарыг уучлалт үзүүлээд суллах хэрэгтэй. Дээр нь бас МАН нь Ерөнхийлөгчийн хуулийг сайжруулах хэрэгтэй гээд өдөөд солиороод байгаа. Хурцийг суллаад Ерөнхий Прокурор болгож өшөөг нь авахуулдаг бол ёстой сайхансан.

Avatar

Зочин 2020-12-12 64.119.20.55

улайм цайм нүүр нь улайхгүйгээр худлаа ярих юм. шүүсэн шүүгчдийг нь бас монголын ард түмнийг эргүү гэсэн байртай доромжилж сууна даа энэ дураъ

Avatar

Зочин 2020-12-12 45.56.183.125

ЗАХИАЛГАТ НИЙТЛЭЛ ЮМ УУ. ЭНЭ ХҮН СЭЛЭНГЭД ХЭД ХЭДЭН АЛТНЫ НИНЖА НАРЫГ УДИРДДАГ. ИХ ӨӨДГҮЙ ХҮН ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2020-12-12 192.82.72.248

НИЙТЛЭЛ БИШ ЯРИЛЦЛАГА ГЭДЭГ ЮМ МАЛ АА

Avatar

ганаа 2020-12-12 150.129.143.93

МАНАН хөл хориогоор далимдуулан толгойлогчидоо ялаас мултлах нь дээ хөдлөөд эхэлсэн шүү Хурц чөлөөтэй болсон

Avatar

Иргэн 2020-12-12 202.126.89.50

Ийм болохоор монгол мөнхөд ялзарсан хэвээрээ л…

Avatar

erka 2020-12-12 139.5.218.59

estoi tamiin togoo shig nobshnuud umaa naad erdenebat chni zugeer darga nariin gar hol bolson nohor shuu eronhii said boloh hun bish utsan huuheldei ooriin medlegui darga nariin ugeer ybdag nohor baisan um baahan mongo togrognii huuli bus letsenz zarsan ursen heregt buh talaaraa holbootoi nohor shuu tegeed ene darga naraas chni buruutai hun baigaa umuu engiin irged bid buh zuil deer buruutai baidag adgiin niigem umaa zugeerel bostsgoo oor ymarch naidbar baihgui shuu

Avatar

Зочин 2020-12-12 45.56.183.125

ХЭН ГАР ХӨЛ БОЛ ГЭСИЙН

Avatar

Тохироо 2020-12-12 202.126.89.152

Мөнгөн дээрээ тохиролцож л дээ

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Шүүхийн багц хуулийг өргөн хүрээнд хэлэлцэж чамбай хууль гаргаасай 2020-12-12 66.181.187.38

Шүүгч хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хараат бус байдлаа ашиглаад буруу шийдвэр санаатай гаргах явдлыг хаах гэсэн хоёр асуудлын зөв тэнцвэрийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал чухал.Шүүгчийг мэргэшүүлэх, орон тоог нэмэх, оюутан байхаас нь дадлагажуулж шүүгч бэлтгэх, ажиллах нөхцөлийг нь сайжруулах гэх мэт ажлыг хийгээсэй.Хэрэг хийсэн шүүгчдийнхээ өсийг улс төрчдөөс авлаа гэж ойлгогдохоор үйлдэл хийх юм. Хуулиа баримтлахаас дэлхий нийтийн жишгийг үндэслэл болгож болохгүй.

Avatar

/*-*/ 2020-12-12 49.0.212.165

Энэ хүн буруугүй, жидүүчдийн нам засаг энэ улс төрийн хэлмэгдүүлэлтээ зогсоо, ямар нэг намын нэг удирдагчийн угсаа залгамжилсан Хойд Солонгос байгаа биш дээ, энэ олон улс төрийн хоригдлуудаа сулла

Avatar

Зочин 2020-12-12 64.53.213.82

Yugaa soliorood baigaa holsnii l***r ve chi!

Avatar

Зочин 2020-12-12 64.119.17.75

uls turii. zorilgitoi zoxion baiguulalttai shuux ajillagaa shte. manai nivshiin shuuxiinxen ene xongikoo xezee nuraaxiin be

Avatar

Иргэн 2020-12-12 59.153.113.250

Энэ хэдэн улс төрчдийг шоронд хийсэн хүиүүс удахгүй эдэнтэй байраа солилцох нигууртай

Avatar

Gan 2020-12-12 119.40.98.177

Өмгөөлөгч хуулийн мэдлэгтэй байж үндсэн хуулинд их хурлын гишүүний бүрэн эрх албан ёсны тангараг өргөснөөс хэрэгжиж эхэлдэг гэдгийг мэдмээр юм. Худлаа мэдэн будлих шаардлагагүй. Мэдэхгүй бол өмгөөлөгч хийх эрхгүй шүү дээ. Их хурлын сонгуульд ялалт байгуулах, тангараг өргөөд их хурлын гишүүн болно гэдэг 2 өөр ойлголт шүү дээ

Avatar

Ж.Эрдэнэбат их муу хүн 2020-12-12 64.119.24.36

Жирийн иргэнд их шударга бус хандаж байсан. Өр төлөөс ихтэй хүн дээ.

Шоронгоос гарсан ч өөр бусад байдлаар үйлийн үрээ эдлэх нигууртай

Нээх энхийн цагаан тагтаа болоод л хуцдаг юм муу х***а

Avatar

хөндлөнгийн хүн 2020-12-12 66.181.188.234

Хамтын шийдвэр гэж ямар тэнэг юм яриад байгаа юм бол? Ерөнхий сайдын ажил хийж цалин хангамжийн ганцаараа авч байгаа юм бол хариуцлагаа ганцаараа л хүлээнэ штээ. Энэ өмгөөлөгчийн багш гэж ямар мулгуу нөхөр байна вэ? Ийм бүтээгдэхүүн сургуулиасаа гаргадаг.

Avatar

Сэлэнгэ 2020-12-12 66.181.182.158

Энэ Ж.Эрдэнэбат бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн тод жишээ өөр юу ч биш тэнэг хөлсний сэтгэгдэл бичдэг тролл-д минь

Avatar

Зочин 2020-12-12 66.181.161.53

Чи эбагийн боожгойг хөхдөг гар бна похаха

Avatar

Зочин 2020-12-12 66.181.161.53

Одоо наад новшоо өдрийн 14 цаг хүнд ял хийлгэ ямарч колорьгүй хоол өг байнга дутуу нойртой
Байнга битуу бөөстөй хувцастай байлга тип биеийн хамаг шим шүүсийн сорж байлга 1 жил 6 сар суухад биегүй болоод наранд нээх удалгүй чад хиййнэ өөрөөр өөөрийг нь алуул эх орноо зарсан бузар ац одоо бол аавынд байнга хошногодуулж бгаа явж чадахаа ч больсон бна лээ

Avatar

Бүтэлгүй өмгөөлөгчийн үг 2020-12-12 192.82.72.175

Бүтэлгүй өмгөөлөгчийн үг л байна. Энэ өмгөөлөгч нэртэй юмнууд хэдэн төгрөгний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй нь ээ. Өрөвдмөөр улс шүү.

Avatar

Зочин 2020-12-12 202.9.46.144

uchir ni oldoh l bailgui

Avatar

Zochin 2020-12-12 192.82.71.16

Helmegdsen hyn hamtiin shiudver iig neg hynd hamaatuulj yal ugsun notlogdoh barimt baihgyi yum baina. Ugaasaa uneniig helsen hund hyn ushuutei gedeg l bolj dee. Namiin nuhud ne tag duugai baihiin Es zyin horoo ne bas Shiihiin shiidver iig buruu gej helj baisan. Baidlaas harval helmegdsen uls Turiin us honzon gedeg ne todorhoi baina.

Avatar

Зочин 2020-12-12 192.82.71.85

АВИЛГАЧ ЭРДЭНЭБАТЫГ ЯЛЛАСАН НЬ ЗӨВ ХАРИН БУСАДУУД НЬ ХААНА БАЙНА АА

Avatar

Зочин 2020-12-12 192.82.71.85

ХУУЛЬЧ ХҮН ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХУУЛИЙН ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЧООД БАЙХАД ИНГЭЖ ЯРИХ НЬ ӨӨРИЙГӨӨ ДООШ НЬ ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-12-12 192.82.71.85

ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ Л БАЙДАГ

Avatar

Зочин 2020-12-12 202.21.107.84

Лаг лаг хулгайчид нь яах ч үгүй л явах юм даа. Цаг үе бүхэнд арай гайгүй нь хилсдэх юм даа.

Avatar

Зочин 2020-12-12 202.126.89.138

Сэлэнгийн тойргийн сонгогчид эхэндээ гэмтсэнийг ойлгоогүй өөр сонголт байхгүй байсан,хөдөө орон нутагт бол 2 том намыг л сонгодог хичнээн мундаг бие даагч бсан ч тоохгүй

Avatar

Зочин 2020-12-12 193.36.225.99

Altnii ninja shuu dee. Bugd medne. Hujaagiin e****z

Avatar

Зочин 2020-12-12 192.82.71.244

Энэ хүн хэлмэгдсэн гэж боддог. Суллах хэрэгтэй

Avatar

иргэн 2020-12-12 202.179.26.88

тиймээ , Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж Улс орноо хохироож Авилга Луйварыг Гэмт хэрэг үйлдсэн Этгээдүүдэд өнөөдөр Улс төрийн Гэмт хэрэгтэн, Хэлмэгдсэн гэсэн Гоё нэр томьео зүүлгэж Ард олны Тарихыг угаах гэж Хэвлэл мэдээллээр суртал ухууллага байнга явуулж түрүүчээс нь Шүүхээс Ялыг нь хөнгөлж Монгол улсыг Дэлхийд үнэхээр Шившиг болгож харагдуулж байна, Дэлхий энэ бүх Муу муухай зүйлыг бүгдийн нь харж байгаа шүү,

Avatar

Зочин 2020-12-12 64.119.25.84

Цагаатгах үндэслэлээ л хэлсэн байна Гэтэл үүнийг үгүйсгэж энэ дайрч давшилж байгаагаас харахад Энэ хэрэг улс төрийн шинжтэй, үүнийг өдөөгчид нь Сөрөг хүчний зарим үл бүтэх этгээдүүд болж болзошгүй юм байна.

Avatar

зочин 2020-12-12 192.82.73.154

Хүрэлсүх дайснуудаа амархан суллах уу

Avatar

Зочин 2020-12-12 66.181.190.71

sullaaacheee, ulaan tsagaandaa helmegduulj baina

Avatar

Зочин 2020-12-12 202.9.46.157

Пизданууд шоронд орохоороо л үхэл ханхлуулаад л гэмгүй хэлмэгдсэн хүн болчдын. Битгий хүмүүсийн тархи угаагаад бай. Чиний үйлчлүүлэгч тохирох ялаа авсан.

Avatar

ИРГЭН 2020-12-12 122.201.31.43

Эрдэнэбатыг шүүх шударга шийдсэн гэж олон түмэн хэлэлцэж байна. МАНАН-ийнхан зөв бүхнийг буруутгаж сайн сайхан бүхнийг гутаах аян эхлүүлсэн гэнэ. 37 оных шиг 50-60-аад оны сэхээтнүүдийг сэхээтний төөрөгдөл нэрээр доромжлон гутаасан түүх давтагдаж эхэлж байгаа гэнэ. Тиймээс шударгаар шийдвэр гаргасан шүүгчдийг буруутан болгож тэднийг мохоох гэж ядаж байгаа царай нь энэ. Монголчууд энэ замыг туулаад эхэн аргыг бие сэтгэлээрээ мэдрээд гарчихсан учраас ойлгоно гэлцэж байна.

Avatar

Ajaa taij 2020-12-12 202.9.46.220

Adguus popork hezee neg tsagt utas ii ardaas il garch nuglee uurne shuu.

Avatar

Зочин 2020-12-12 192.82.69.86

Юу хүссэнээ хийж болдог хууль үйлдвэрлэчихээд маргаад, ард түмнийг хооронд нь хэрэлдүүлээд / Ардчилал нэрний цаана /нуугдаад, баатаруудын дүрд тоглоод сууцгааж байна

Avatar

Сонгогчид дээр чинь байна 2020-12-12 43.242.243.28

Фортуна Батбаяр,Гарамгайбаатар,Золжаргал, алдарт Ч.Сайханбилэг,Ёрөнхийлөгчийн шалгуулахаар өгсөн Элбэгдорж,Бадамжунай, мартсанас мал мэнд үү? гэгчээр Энхбаярын дүү Н.Энхтуяа,АНУ-д зугтсан нөгөө шүүхийн шүүгч, Сугар,…олон л хэргүүд сураг алдарсаар явна. Түүний дэргэд Ж.Эрдэнэбатын хэрэг юу юм болоо эрхэм мэргэн шүүгчид ээ.Сэлэнгийн тойргийн сонгогчид нь төрд түшээгээр илгээсэн биз дээ.Хуулв гууль болохыг үзэх юм.Хэлх үг алга.

Avatar

zochin 2020-12-12 202.9.46.201

Sullaach! Uls toriin helmegduulelt! Uls torchid ta nar irgedeer togloj chaddag bol ta naraar bas togloj chadah negen bga l bh. Hunii muuh uzsen s**-nuud

Avatar

Зочин 2020-12-12 66.181.178.14

Шүүхийн шийдвэрийн зөв бурууг тайлбарлаж хэлдэг нь энэ пи:здук юм уу. Хулгай хийсэн тэр шорондоо суу.

Avatar

Зочин 2020-12-12 202.131.225.197

sullah ni dee

Avatar

Зочин 2020-12-12 202.9.46.220

Sullana. Ynend guitsegdene. Ok.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж