Сүнстэй бодлогыг тайлбарлав | News.MN

Сүнстэй бодлогыг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Сүнстэй бодлогыг тайлбарлав

Математик, байгалийн ухааны хичээлийн багш нар өнөөдөр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд зарим мэдээллийг өглөө. Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр голлон тархсан дунд сургуулийн сурах бичигт таагүй жишээ олон байгаа талаарх мэдээлэлд хариу өгөх зорилгоор багш нар ийнхүү олон нийтэд ханджээ.

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтогтохын хэлснээр “ЕБС-ийн Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг БСШУЯ-ны сайдын тушаалаар баталгаажуулсан баг боловсруулсан. Математикийн болон байгалийн ухааны үндэсний цөм хөтөлбөрт шинжлэн судлан арга барил эзэмших, нотолгоо баталгаанд үндэслэн шийдвэр гаргах чадвар эзэмших, асуудлыг судлан шийдэх арга ухаанд суралцахад чиглэсэн агуулга, арга зүйн шинэчлэл хийгдсэн. БСШУЯ-ны гаргасан математикийн болон байгалийн ухааны сурах бичигт шашин, сүнс, улс төрийн өнгө аястай агуулга огт байхгүй. Байгаа мэтээр олон нийтэд буруу ташаа ойлголт өгч байна. Хувь хүний хэвлэн борлуулсан номыг бидний зохион сурах бичиг мэтээр ярьж, бичиж байгаад харамсч байна” гэсэн юм.

Олон нийтийн сүлжээгээр тарсан “сүнстэй бодлого”-ын тухайд энэ жишээ нь олон улсын математикийн “Кенгуру” уралдааны дасгал ажлын номонд байсан аж. Түүнээс биш дунд сургуулийн сурах бичиг биш ажээ.

“Кенгуру” нь дэлхийн 64 орны зургаан сая хүүхэд оролцдог уралдаан. Бусад орны дасгал ажлын номонд ч мөн сүнс гэдэг үгээр орсон байдаг аж. “Сүнстэй холбоотой энэ жишээнээс хүүхэд айх зэрэг ямар нэгэн асуудал гараагүй гэдгийг олон улсын уралдаан зохион байгуулах холбооны захирал надад хэлсэн. Дэлхийн хэмжээнд хүүхдүүд айгаагүй байхад Монгол хүн айж байгаа юм болов уу гэж хошигнон ярьж байна лээ” хэмээн МУИС-ийн багш О.Итгэл хэвлэлийн хурлын үеэр хэлсэн.

Математик, байгалийн ухааны боловсролын сургалтын хөтөлбөрийн баг уриалга гаргаж байгаагаа хурлын төгсгөлд мэдэгдсэн юм. Уг уриалгад “Үр хүүхдээ чанартай боловсрол эзэмшиж сайхан амьдралтай болно гэсэн Монголын мянга мянган эцэг эхийн итгэл үнэмшлийг алдуулах оролдлого хийж улс төр хийхээ болих хэрэгтэй байна. Жирийн эрдэмтэн багш нарын зохиосон сурах бичигт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах арга хэлбэрийг сонгож боловсролоор улс төр хийхгүй байхыг уриалж байна. Монголын залуусыг мэргэжил боловсролтой болж улс орноо хөгжүүлж авч явна гэсэн олон түмний итгэл үнэмшлийг хөсөрдүүлж, шинэ итгэл үнэмшил бий болгох бэлтгэл ажил хийх, улмаар бид сайжруулах гэж байна гэсэн өнгө аястай улс төрийн сурталчилгаа хийхэд боловсролыг ашиглахгүй байхыг уриалж байна. Боловсролыг тогтвортой, улс төрөөс хараат бус байлгая” гэжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

irgen 2016-03-17 76.107.96.25

Suns gedeg ugnii tsaana shashinii surtal nevtruuleg yavagdaj baina. Iimerhuu shashinii aguulgatai zuilsiig nasand hureegui huuhded surtalchlaval hatuu shiitgedeg huuli gargah heregtei.

Зочин 2016-03-17 202.179.11.14

"байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулах" өөрсдөө харин байхгүй зүйлийг байгаа мэтээр биччихсэн байж. Эд өөрсдөө сүнс байдаг гэж итгэдэг юм байж л дээ. Сүнс байдаг гэж хэн баталчихсан юм бэ? Эд ийм л боловсрол олгоно доо.

Зочин 2016-03-17 202.9.41.232

сурах бичиг зохионо гэж бөөн халтуур ажил. Номнуудаа уншдаа

MGL 2016-03-17 202.179.26.181

Одоо тэгвэл тэр нэмэлт материалыг хичээл ашилахгүй гэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Дээрхээс хархад энэ хүмүүс буруугүй нэмэлт материал зохиосон хүмүүс буруутай юм байна. Энд ямарч улс төр байхгүй тэр Насанбаяр гэдэг хүн өөрөө сайн дураараа ажлаа өгсөн. Тэр хүн чинь МҮҮНИСТ. Энэ хүн ажлаа өглөө гээд улс төр яриад байгаа бол та нар маш туйлширсан хүмүүс юм. Эцэст нь хэлхэд та нарыг хэн уриалга гарга гэсэн юм эцэг эхүүд л лав тэгээгүй байх. Одоогийн сурах бичгийн агуулга маш муу болсон шүү та нар өөрсийгөө хамгаалах хэрэггүй эцэг эх нь уншаад ойлгохгүй юм их бий.

Зочин 2016-03-17 202.179.26.181

Та нар одоо юугаа донгосоод өөрнийхөө будагтай арьсаа хамгаалаад байгаа юм. Энэ бол та нарын буруу, энэ дэлхий дээр тэр сүнс, буг чөтгөрөөс чинь айж жийрхэж ирсэн заншилтай хүмүүс бол монголчууд тэр гаднийханд ямар элэнцгий чинь ёс заншил, та нар монгол хүүхдийн сэтэхүй, зан үйлд нь тохирсон үг орлуулах сэтгэл алга уу. Гаднийхан тэгсэн ингэсэн гэдгээ одоо боль, гадныхан хүн бид хүн биш юмуу, та нарт толгой гээд ардаа үстэй урдаа халцгай бөөрөхий юм байна уу? Байдаг бол түүнийгээ ажлуул. Үнэхээр наад сурах бичигүүд чинь авах юмгүй болсон хүүхэд бүү хэл том хүмүүс үзээд ойлгохгүй сурах бичиг дүүрэн байна. Одоо бүр амар нэг юмаа тоть мэт давтдаг болж. Тэр нь юу гээч "бидний бичсэн сурах бичигт ийм үг үсэг зураг байхгүй өөр хүний бичсэн нэмэлт материал дээр байна" гэж. Үүнээс хархад та нарын бичсэн сурах бичиг чинь муу учираас зарим шуналтай сүгнүүд нэмэлт ном гаргаад сургуулиудаар тараагаад байна. Одоо та нар наад хүмүүстэйгээ ярь. Түүнээс биш олон түмэнд өөрснийгөө зөвтгөх гээд нэмэргүй та нар маш муу байна. Танай сайд чинь их зөөлхөн хүн юмуу эсвэл тэнэг хүн юмуу. Нүдэн балай чихэн дүлий оргиод л суух юм. Би л байсан бол та нарыг монголын ирээдүй болсон хойч үеийн маань боловсролд муу анхаарч хүнийрхүү хандсны чинь төлөө шоронд хийнэ. Энэ их дээд сургуулийн багш нар турж үхэх гэж байгаа юм шиг дунд сургуулийн сурах бичгэнд оролцоод яадаг юм наадхийг чинь дунд сургуулийн багш нар өөрснөө бичиг та нарыг ямар мэдэхгүй биш нэг их томорсон юмнуу над хэдэн оюутнууддаа л мэдлэг олгохыг бод наадуулчинь ажил дээр гараад гологдол болоод байна. Нөгөө боловсроын үнэлгээний газар гээд ярвалдсан хэдэн нөхдүүд ийм сурах бичиг гараад байхад хаана нь байв аа? Энэ боловсрол, эрүүл мэнд хоёр ийм байж болохгүй энэ хүмүүсдээ хариуцлага тооцооч ээ. Сайд аа.

Зочин 2016-03-17 202.9.41.236

УГ НЬ ЗӨВ БИЧСЭН БОЛ 18,15 ГЭХ БАЙЖ. НАСАНБАЯРЫН БУУНЫ НОХДОО

Зочин 2016-03-17 202.179.11.42

7500 төг яагаад авч тэр нь хэний карманд орж бгаа вэ Сонин сонин ямар ч ашиггүй юм хийгээд л бх юм

Зочин 2016-03-17 182.160.35.114

Zaa ta nar hutsatsgaaaa neg l ih eh oronchid, neg l ih muunchid. Tserengee avaad zailtsgaaaaaaa

Итгэл гуайд 2016-03-17 119.40.100.222

Тайлбар таалагдахгүй байна. Өөрсдийгөө өмөөрөх хэрэггүй.

багш 2016-03-17 122.201.22.13

Сурах бичигт л ороогүй бол бусад нь хамаагүй байдаг юм уу? Итгэл гуай та Кенгуру уралдаанд 1 хүүхдээс 7500 төгрөг хураачхаад монгол хүүхдэд зориулаад үгийн сонголт хийж болохгүй байна уу?. Бодлогын агуулгад нөлөөлөхгүй. Биеэ өмөөрч гоншигонохоо боль.

Зочин 2016-03-17 202.179.26.181

чи маш зөв юм хэллээ үгийн сонгол гэж юм байдаг.

ГАНТӨМӨР ОГЦОР 2016-03-17 202.9.41.45

ОГЦОР

Зочин 2016-03-17 122.201.31.234

Дэлхийн олимпийн бодлогод орсон сүнстэй бодлогыг улстөржүүлж онигоотой аа Манай орчуулагчид тооны багш эрдэмтэдэд буруу байна шүү Сүнс үгийг өөр үгээр солих байсан юм

иргэн 2016-03-17 202.179.25.142

Ийм зүйл ороогүй ч гэсэн ер утга агуулга нь үнэхээр алдагдсан.Хүүхэд яг ямар мэдлэгтэй болж төгсөж байгаагаа мэдэхгүй байна.Суурь муу тавигдсанаас болоод дээд сургуульд орохоороо бүр нооль болоод ажил дээр таг болоод байна даа манай ирээдүй чинь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж