Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ | News.MN

Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Зөрчлийн хуулийн торгууль хэрээс хэтэрч байгаа тухай олон нийт шүүмжилдэг ч эрх баригчид харин ч торгуулийн нэгжийг буулгаснаар “зөөлөн” тусч буй ухааны юм ярьдаг.

Цар тахлын улмаас татвар төлдөг аж ахуй нэгжүүдээс хэд нь ирэх онд ажиллаж чадах вэ гэдэг бүрхэг байгаа ч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны Улаанбаатар хотын төсвийг батлахдаа торгуулиар 60 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь шүүмжлэлийн бай болоод буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5.6 сая хүн торгуулсан болохыг тодотголоо. Мөн давхардсан тоогоор 73 мянган аж ахуй нэгж торгуулсан аж. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөгт хүрснийг тэрбээр шүүмжилсэн юм.

Энэ байдалд Засгийн газар дүгнэлт хийж, хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна гэдгийг хэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kkk 2020-12-11 66.181.182.217

Хотын амьдрал ийм л бвйдаг!!! Хууль багаар ч гэсэн хэрэгждэг гэдгийг ойлго!!! Торгуулихгуй гэж бодож байвал яахаа мэдэж байгаа биз дээ!!!

Avatar

/*-*/ 2020-12-11 49.0.212.165

Утаанбаатарын оршин суугчид нь өөрсдөө хөдөөний оркууд, тэд хэдэн зуун мянгаараа байгаа цагт зөрчлийн торгуулийн орлогын төлөвлөгөө тасарнаа гэж байхгүй

Avatar

Зочин 2020-12-11 202.55.188.84

Яг үнэн

Avatar

Зочин 2020-12-11 202.55.191.130

ideh argaa olnoo tsaaduul chin hanah gedgiig medehgui ulgert gardag mangas shig

Avatar

Зочин 2020-12-11 202.126.88.71

БИ 1995 ОНЫ ЖОЛООЧ ЭМЭГТЭЙ. ТЭР ҮЕД ЦӨӨХӨН ХҮН СУРГАЛТАД СУУДАГ, САЙН ЗААДАГ ЧАНГА ШАЛГАЖ ҮНЭМЛЭХ ӨГДӨГ БАЙСАН. БИ ОДОО Ч ЯГ ДҮРМЭЭРЭЭ ЯВДАГ ЕРДӨӨ Ч ТОРУУЛЬДАГГҮЙ.

ЯМАР Ч ЗӨРЧИЛД ТОРГУУЛЬ ТӨЛӨХГҮЙ БОЛ АЛГУУСНЫ ХУУЛЬ Л ҮЙЛЧИЛНЭ БИЗ ДЭЭ.

Avatar

Л.Лхагва 2020-12-11 202.9.47.19

БҮГД НОМ ЖУРМААРАА БАЙХ ЮМ БОЛ ТӨСӨВГҮЙ ТӨР ДАМПУУРАХ БОЛЖ БАЙНА УУ. ЯМАР САЙХАН ИРЭЭДҮЙ ВЭ.

Avatar

irgen 2020-12-11 58.109.221.157

Zurchil gargasan bol torguuldag gants mongol bish Tanhaichuud ihtei manaid bur chuhal Ene gishuun odoo bur huuligui bolyio gej humuus taalah bolov uu daa

Avatar

Зочин 2020-12-11 58.109.221.157

HUmuust taalagdah gej yadah yum daa Zurchil gargasan bol torgohoos yahav Mongol shig tanhaichuud ihtei , huuli durem gej meddeggui ulsad

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН БИЧИВ 2020-12-11 202.131.225.197

МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧ АРД ТҮМНЭЭСЭЭ ГУЙЖ, ТА НАРЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ, УЛС ТӨРИЙН ЧИНЬ БООЛ БОЛЪЁО ГЭЖ ГУЙЖ ГУВШИЖ БАЙЖ ГИШҮҮН БОЛСОН ИХ ХУРЛЫН ЛУЙВАРЧИДАА… 2020 ОНЫ ЭЦЭС ГЭХЭД ТОРГУУЛЬТАЙ БҮХ СОНГОГЧ ИРГЭДИЙНХЭЭ ТОРГУУЛИЙГ "0"-ЛЭЭРЭЙ. ХУУЛИЙН САЙД НЯМБААТАР ТЭР ТЭГЛЭХ ХУУЛИЙГ НЬ БОЛОВСРУУЛЖ, ИХ ХУРАЛДАА ОРУУЛНА БИЗ… ХАРИН ЛУЙВАРЧИД ТА НАР 100 % САНАЛААРАА БАТЛАНА ШҮҮ. ХЭРЭВ АРД ТҮМНИЙХЭЭ БООЛ НЬ БАЙЯ ГЭЧХЭЭД, ЭНЭ ХУУЛИА БАТЛАХГҮЙ БОЛ ТА НАР УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ БОЛООРОЙ. АХИЖ СОНГОХГҮЙГ АНХААР…

Avatar

Зочин 2020-12-11 64.119.25.84

Зөрчил гаргасан бол торгохгүй шийтгэхгүй юм уу, Юу бичээд байна аа.Ялангуяа одоо үед Улаанбаатар хотод эмх журам маш сайн сахиулах,зөрчвөл торгууль шийгэлийг шудрагаар оноож,бусармаг үйлдлийг таслан зогсоох ажлыг бүр сайн хийх хэрэгтэй.

Avatar

зочин 2020-12-11 122.201.21.184

Торгууль дүрэм журам байхгүй бол дураараа дургигчид ихсэнэ үү гэхээс багасахгүй шүү. Гадаадад очихоороо мэдэхгүй дүрэм зөрчөөд Монголчуудын нэр хүндийг их унагаадаг шүү.

Avatar

торгууль төлөгч 2020-12-11 202.55.188.43

амьдралгүй хууль. жолооны үнэмлэх огт аваагүй, үнэмлэхний хугацаа дууссан хүн адил 200000 торгуулдаг юм бна лээ. үнэмлэхний хугацаа дууссан 1 зөрчил дээр 400000 торгуулж бсан

Avatar

Зочин 2020-12-11 64.119.19.89

зөрчил гаргасан бол торгох зохих шийтгэлийг нь өгөхгүй тэгээд яах болж байнаа. тэгээд торгосон мөнгийг нь төсөвт оруулахгүй хааш нь хийх юм бол оо! иргэдийг торгуулиар дарамтлаж төсөв бүрдүүлж байна ч гэх шиг сонин юм бичих юм .зүв зүгээр байхад нь л за торгоноо гээд л дайраад байх ёсгүй дэ уг нь … торгуулахаа л больчооч дэ хүмүүс ээ! зөрчил гаргасан бол торгуулиа үг дуугүй төлчөөч дэ

Avatar

Зочин 2020-12-11 66.181.179.197

Tatvar tuldug gazruudiig torgood bval ulam l tatvaraa tuluhuu bolij jijig businessuud bagasaj tatvariig argaldag heden tom gazruud uldene

Avatar

Зочин 2020-12-11 66.181.179.197

Ene bol yostoi zuv sanagddag bur tegeesei gej olon jil bodson, odoo bur tamhi tataj ishee hayasan shulsee hayasan humuusiig torgodog bolbol hot maani tsever bno eldev haldvart uvchin bagasna, tusuv burdene.

Avatar

Зочин 2020-12-11 66.181.179.49

Зөв, цаашдаа тогтмол хэрэгжүүлээсэй.

Avatar

Зочин 2020-12-11 64.119.17.124

Дүрэм, журмаа бариад явбал нэг их хатуу торгоод байгаа юм байхгүй, харин ч зарим нь хөнгөдөөд байгаа, жишээ нь , өчнөөн торгуульчаад торгуулиа төлөхгүй байгаа жолооч нар их байгаа, Европын орнуудад торгуулиа хугацаанд нь төлөхгүй бол бүр хэд нугалж нэмэгдээд хатуу гэж байгаа.

Avatar

хүннү 2020-12-11 202.179.24.198

МАН-цүнх баригчидын ах нартаа "пялдагадаж" санаачилсан хууль байх шүү. Энэ хүнд үед төсөв бүрдүүлэх ганц "саалийн үнээ" чинь Зөрчлийн тухай хууль л боллоо.

Avatar

Аки 2020-12-11 66.181.161.56

За яахав дээ одооны хүмүүс татвар төлөх дургүй болжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж