Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Зөрчлийн хуулиар торгууль ногдуулж, төсвөө бүрдүүлдэг болжээ

Зөрчлийн хуулийн торгууль хэрээс хэтэрч байгаа тухай олон нийт шүүмжилдэг ч эрх баригчид харин ч торгуулийн нэгжийг буулгаснаар “зөөлөн” тусч буй ухааны юм ярьдаг.

Цар тахлын улмаас татвар төлдөг аж ахуй нэгжүүдээс хэд нь ирэх онд ажиллаж чадах вэ гэдэг бүрхэг байгаа ч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны Улаанбаатар хотын төсвийг батлахдаа торгуулиар 60 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан нь шүүмжлэлийн бай болоод буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор 5.6 сая хүн торгуулсан болохыг тодотголоо. Мөн давхардсан тоогоор 73 мянган аж ахуй нэгж торгуулсан аж. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөгт хүрснийг тэрбээр шүүмжилсэн юм.

Энэ байдалд Засгийн газар дүгнэлт хийж, хууль эрх зүйн орчныг өөрчлөх шаардлага байна гэдгийг хэллээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж