Нэг ч гэсэн мөрөөдлөөсөө саллаа даа гэж….

Хуучирсан мэдээ: 2010.08.09-нд нийтлэгдсэн

Нэг ч гэсэн мөрөөдлөөсөө саллаа даа гэж….

Хот
гоёо гоё. Өглөө өдөр оройгүй хүмүүсийн хөл тасрана гэж үгүй. Ганцаараа
байх бүр ч гоё. Хэн ч ингэ тэг гэж номлохгүй идвэл иднэ, ногоорвол
ногоорно. Харин энэхүү эрх чөлөөнд идээшихгүй би л муу хүн юмдаа. Золиг
гэж өөрийгөө бүхэл бүтэн 2 өдөр амьдын тамд унаглаа шүү дээ. Яг үнэндээ
би аймхай юм байна. Яахав дээ өр зөөлөнтэйн болохоор муу сайн сүүгийнүүд
намайг л ээрч тойрч дарамталж нтр. Надаас өөр аймхай хүн Монголд нет
гэж байна шдээ.

Гэртээ ганцаараа хонох гэдэг ойлголтыг би тэр өдрөөс хойш тархины
төв мэдрэлийн систэмээсээ ор мөргүй арчин хаясан болно. Тусдаа гарна
ганцаараа амьдрана гэж мөрөөдөх ч хэрэггүй амар боллоо гэж. Юун тэр
мөрөөдөл хүүхдийн санаа байсан юм байна. Аягүй бол 3 хоног ганцаараа
амьдраал тэрнээс цааш тэвчээр хүрэхгүй нь гээл нусаа хацартаа наагаад
гэртээ гүйгээд орох байлгүй.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж