Австрали: Туршилтад оролцогчдоос худал ХДХВ илэрч, вакцин бүтээх ажлаа зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Австрали: Туршилтад оролцогчдоос худал ХДХВ илэрч, вакцин бүтээх ажлаа зогсоолоо

Австрали: Туршилтад оролцогчдоос худал ХДХВ илэрч, вакцин бүтээх ажлаа зогсоолоо

Австрали улс дотооддоо бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцины туршилтыг зогсоожээ. Учир нь эрх баригчид тус вакцин ХДХВ-ийн оношилгоонд саад учруулж болзошгүй хэмээн үзсэн гэнэ.

Австралийн засгийн газартай гэрээгээр хэд хэдэн компани ажиллаж, дөрвөн ч вакцин бүтээж байгаа билээ. Тэдний нэг болох биотехнологийн фирм CSL болон Квинслэндийн их сургууль хамтран бүтээсэн вакцины хүний биед үүсгэсэн эсрэг биетээс болж эрүүл хүний ХДХВ-ийн шинжилгээний хариу эерэг гарах болжээ.

Вакцины эхний шатны туршилтад 216 хүн оролцож, үр дүн сайтай, хүчирхэг эсрэг биет үүсч байгааг баталсан ч дээрх шалтгаанаас болж хоёр, гуравдугаар шатны туршилтыг зогсоохоор болжээ. Дээрх алдааг засч, шинээр инженерчлэхийн тулд дор хаяж 12 сар шаардлагатай гэж үзсэн байна.

CSL фирм тус вакцинаас 51 сая тун үйлдвэрлэх гэрээ байгуулсан байсан ч ийнхүү туршилтын ажиллагааг зогсоосноос болж оронд нь AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн вакцинаас 20 сая тун нэмж, нийт 53 сая тун худалдаж авахаар болжээ. Мөн засгийн газрын мэдээлж байгаагаар Новавакс вакцины захиалга бас нэмэгдсэн байна.

Түүнээс гадна Австралийн засгийн газар АНУ-ын Pfizer вакцинаас 10 сая тун захиалсан бөгөөд тэдгээр нь 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Австралид хүрч эхлэх гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж