Бургастайн боомтоор ирэх сард дахин мах экспортолно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бургастайн боомтоор ирэх сард дахин мах экспортолно

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Бургастайн боомтоор ирэх сард дахин мах экспортолно

Монгол Улс өнгөрөгч хоёрдугаар сард Бургастайн боомтоор БНХАУ-руу анх удаа мах экспортолж буйгаа зарласан. Эхний удаад 16 тонн махыг Увс аймгийн “Мон Тува” ХХК экспортолсон хэмээн мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш махны экспортыг төдийлөн хийгээгүй байна. Энэ талаар ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдын мэдээлж буйгаар өнгөрөгч хоёрдугаар сард цаг уур, замын нөхцөл тааруугаас төдийлөн хангалттай экспорт хийж чадаагүй гэлээ.

Бургастайн боомт тэгш саруудад ажилладаг. Тиймээс ирэх сард махны экспортыг эрчимжүүлнэ гэх мэдээллийг өгсөн юм. Ирэх сард цаг агаар дулаарч, замын нөхцөл ч дээрдэх учраас махны экспортыг хэвийн түвшинд аваачна гэж байна.

Мөн Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгох асуудлыг ХХААЯ, ГХЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын талтай хэлэлцэж байгаа гэлээ.

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон. Тэгвэл дараагийн ээлжид тодорхой нутгийг эрүүл бүс болгон зарлаж, бусад боомтоор мах экспортлох талаар гэрээ, хэлэлцээр хийж байгаа аж. Албаны хүний мэдээлснээр ирэх зун гэхэд энэ асуудал шийдлээ олно гэж тайлбарлалаа.

Дашрамд дуулгахад, Монгол Улс 2015, 2016 оны эхний хагас жилд малын мах экспортлох зөвшөөрлийг 66 аж ахуйн нэгжид олгосон байна. 2015 онд 12 компани дөрвөн оронд 4714.6 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. 2016 он гарсаар нийт 420 гаруй тонн мах экспортлосон байна.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-17 43.242.242.59

мах экспортонд гаргах хэрэгтэй.үүний тулд бидэнд мах боловсруулах үйлдвэр,мал тээвэрлэх,тууварлах ложистик маш их олон төрлийн зохион байгуулалт хэрэгтэй байна.тэр болгоныг бий болгох,зохион байгуулах хооронд нь уялдуулах нь асар их ажил.өнөөдөр байгаа байдал гэвэл 100 тонн мах авъяа гэхэд цуглуулаад өгөх газар ч байхгүй байгаа.

Зочин 2016-03-17 39.7.14.170

Mah export hiij ehelvel za tegeed l duusch baigaa yum bish uu? Yu l hiij mongo oloh geed baigaa humuusevdee

irgen 2016-03-17 202.131.232.82

hereggui eeeeee, zamiin uudeeree garga

Зочин 2016-03-17 202.170.68.19

7 сар гаруй мах гаргах талаар ярьсан үр дүн нь 16 тн. Ажлаа хийхээс илүү залхтал бүх сувгаар ярьдаг Бурмаа Сайд .

Тусч хүү 2016-03-17 124.158.79.8

Сайн уу? https://www.facebook.com/NMYCOM/ энэ хуудас дээр лайк шэйр хийгээд өгөөч. Залуус нэгдэж улаанбаатараа цэвэрхэн болгох гэж байгаан. Бас найзууддаа хүргээрэй. Баярлалаа.

16 тонн 2016-03-17 202.5.196.170

1 машин мах гаргахын тулд бүхэл бүтэн боомт ажиллулж зардал гаргах хэрэг байдаг л юм байх даа