Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ажилтан, албан хаагчид коронавируст цар тахлыг хумих, эрсдэлээс иргэдийг хамгаалахаар ажиллаж буй албан хаагчдад нэг өдрийн цалин болон 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгсэл хандивлалаа. Тус хандивыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат нарт хүлээлгэн өгсөн.
Энэ үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “Коронавирусийн эсрэг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сахиулан ажиллаж буй Нийслэлийн онцгой комиссийн алба хаагчдад манай газрын зүгээс сэтгэлийн дэм үзүүлэхийг зорьсон билээ. Манай байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болон хөрөнгө оруулалтын газартай хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэгээр 25 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалах хэрэгслийг та бүхэнд хандивлаж байна. Нийслэлчүүдийн эрүүл мэндийн төлөө хичээн ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм. Харин Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Онцгой нөхцөлд ажиллаж буй нийт алба хаагчдын нэрийн өмнөөс та бүхэнд талархаж байна. Энэхүү хандивыг Нийслэлийн онцгой комиссын нөөцөд бүртгэн авч, голомтын бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад хүргүүлэх болно” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2020-12-11 59.153.115.253
ene ch uursdiinh n mungu bish l dee tatvar tulugchdiin mungu.
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
Пээ 2020-12-11 150.129.143.91
Шоу шүү дээ
Зочин 2020-12-11 202.126.88.128
Хаанаасаа олдог байнаа нотой доо дотроо нэг нэгэндээ хандив өгөөд л үнэтэй хослол өмссөн гарууд
Зочин 2020-12-11 64.119.27.9
Хэдэн албан хаагч, ажилтантай байгууллага бэ. Нэг өдрийн цалин нь 25 сая. Нэг хүний цалин нь хэд байх бэ…..
Одоо уралдаан өрнөнө. Аль яам, газар хэдийн өгөх бэ……. Төрийн албан хаагчийн цалингийн мөнгө чинь татвар төлөгчдийн мөнгө шүү. Төрийн албыг сайн , шудрага, өдөр шөнөгүй ажиллаж гэж цалинжуулж байгаа. Хувь хүмүүс нь чин сэтгэлээсээ хандивласан байгаасай. Хурган, түр зуур дарга нарын шоу, нэр хүндээ өсгөх гэсэн хор санаа бүү байгаасай.
/*-*/ 2020-12-11 49.0.212.165
Хурган дарга нарын суудал ахих гэсэн амбицын шоу
bat 2020-12-11 122.201.24.248
ene bol reklam