Өгсөн шагналаа буцааж авчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Өгсөн шагналаа буцааж авчээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Өгсөн шагналаа буцааж авчээ

 

Далайн эрэг дээр үхсэн халимны нуруун дээр зогсч буй хүний зураг гэрэл зургийн уралдаанд шалгарсан нь олон хүний дургүйцэл, зэвүүцлийг төрүүллээ. Хүмүүсийн бухимдал, хараалаас болж уралдааныг зохион байгуулагчид шагналаа буцаажээ.

 

Японы Хоккайдогийн Охотск мөсөн баримлын музей сар бүрийн шилдэг гэрэл зургийн уралдаан зохиож, Хоккайдо мужийн захирагчийн нэрэмжит шагнал олгодог байна. Үхсэн халимны нуруун дээр зогсч буй хүний “Эзлэгч” нэртэй зургийг Хоккайдогийн музейн ажилтан авсан аж. 

 

Хөөрхий үхсэн халиман дээр үсэрч буй хүний зургийг сарын шилдэг гэрэл зургаар шалгаруулсан нь цахим ертөнцөд тарж, эсэргүүцэл, шүүмжлэлийн бай болсон байна.

 

Япон даяар зарласан тэмцээнийг зохион байгуулагчид 62 гэрэл зурагчны 118 гэрэл зургаас дээрх зургийг сонгосон нь алдаа болсон аж.

 

Гэрэл зургийн тэмцээний сэдэв нь “Охотскийн дөрвөн улирал” нэртэй байжээ.

 

Уралдааныг зохион байгуулагчид хэдий байгаль орчны судалгаа явуулдаг институт хэрнээ байгаль орчин, экологийн асуудлыг анзааралгүй орхисноос хамгийн эмзэг асуудлыг хөндөж хүмүүсийг бухимдуулсны төлөө уучлал гуйжээ.

 

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-17 103.23.51.1

amitan alahiig horiglono

РАВДАН 2016-03-17 202.70.46.208

ЁОПООНУУД ОХОТСК ГЭЖ ЯРЬДАГ БОЛЖЭЭ ДЭЭ! АГНУУРЫН ТЭНГИС, ЭСХҮЛ АНЧИН ГЭХ ГЭЭ ЮМ БОЛОВ УУ?