Монгол Улсад Covid-19-ийн дотоодын халдвар бүртгэгдэж улс орон даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд олон айл өрх хүнсний хомсдолд орж буй билээ. Иймээс Монгол Улсын Гадаад харилцааны яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид нэг өдрийн цалингаа эмзэг бүлгийн иргэдийн хүнсний хангамжинд зориулан Монголын Улаан загалмайн нийгэмлэгт хандивлалаа.
Хандиваар цугларсан 18 сая төгрөгөөр нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний багцыг худалдан авч, Улаанбаатар хотын захын дүүргүүдийн зорилтот бүлгийн 300 өрхөд хүргэх ажлыг МУЗН-тэй хамтран зохион байгууллаа.








Зочин 2020-12-11 202.9.40.99
Их юмаараа гийгүүлждээ !Муусайн диполмат нэр зүүсэн тамхины наймаачид ! ГХЯам бүрэн цэвэрлэгдээгүй байгаа шүү ! 2015 оноос хойш гадаад яамныхны зарсан 10 мянган диполмат гадаад паспортыг хүчингүй болгосон л юм гэнэ лээ ! ГХЯаманд одоо хүртэл Сү, Лу Болд, Мөн-оргил, Пүрэвсүрэн нарын үед ажиллаж эхэлсэн нарко дилерүүд болох Нямдоржийн хүү Анхбаяраас авхуулаад ажиллаж л байна !
Зочин 2020-12-11 93.242.88.19
Bayarlalaa. Buyan ni delgereh boltugai!
зочин 2020-12-11 103.212.119.229
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад
тэвнээр тусал гэдэг. Дипломатчид сайн байна. Буян нь дэлгэрэг.