Олон улсын хүний эрхийн, Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн, зулын 25 гээд гурван том тэмдэглэлт түүхэн үйл явдал давхцсан өдрийн сюрпиризүүд нь гишүүн асан М.Билэгтийн хэлсэнчлэн жинхэнээсээ айдас хүйдэс дагуулав.
НЭГЭН ЯВДАЛ
Өнө эртнээс монголчууд зулын 25-ны өдөр амь хөнөөх тухай ярих нь бүү хэл амьтны махаар хийсэн хоол хүнс иддэггүй уламжлалтай. Тэрчлэн хүний амьд явах эрх бол төрөхийн заяамал эрх. Тиймээс 31 жилийн өмнө Монголд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, улсынхаа жинхэнэ тусгаар тогтнолын төлөө ардчилсан хувьсгал арванхоёрдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн байдаг.
Гэтэл Засгийн газрын танхимын нэг гишүүн нь УИХ-ын чуулганы хуралдааны үеэр бага насны охиныг хүчиндсэн этгээдийг цаазаар авах, ялын дээд хэмжээг сэргээх хүсэлтэй байгаагаа Хууль зүйн сайдад уламжилсан нь хамгийн том сюрпириз нь байлаа. Түүний үг Д.Сарангэрэл гэх хувь хүний үг биш Монголын хууль тогтоох байгууллагын цаашлаад Монголын Засгийн газрын байр суурь болж сонсогдоно. Тэр тусмаа буян хураадаг өдрөөр хүний амь хөнөөх тухай хээв нэг ярьж байгаа нь Засгийн газрын сайд хүний эрхийн мэдрэмжгүйгээ харуулаад зогсохгүй хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэхээс сийхгүй болохоо таниулав.
Д.Сарангэрэл шиг цаазын ялыг сэргээх сонирхолтой улстөрч Монголд цөөнгүй бий. Нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга.
Тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш цаазын ялыг сэргээх сонирхлоо ил, далдаар зүтгүүлж ирсэн. Ерөнхийлөгчийн албин хүсэл одоо ч амь бөхтэй хэвээр, хэрэвзээ цаазын ялыг сэргээвэл эхлээд бага насны хүүхэд хүчирхийлэгчдийг цаазалдаг болно. Дараа нь өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг төрийн өмнөөс бууддаг болно. 1937 оны хэлмэгдүүлэлтээр Монгол Улс 30 мянган хүнээ цаазалсан. МАН одоо ч албан ёсоор уучлалт гуйгаагүй яваа. Тэгэхээр үзэл бодлын хохирогчид нь Х.Баттулга, Д.Сарангэрэл хоёр өөрсдөө ч болж мэднэ. Гэмгүй хүмүүс амиа алдаж, гэмт хэрэгтнүүд ял завшиж болзошгүй.
Жишээлбэл, Завханы Эрдэнэ-Очир гэх хүний хэрэг байна. Хүний амь хөнөөсөн хэргээр гурван удаа цаазын ял сонссон, сүүлд нь гэм буруугүй болох нь тогтоогдсон байдаг.
НЭГЭН ЯВДАЛ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгоог эсэргүүцсэн сэтгүүлчийг цар тахлын үеийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр цагдаа нар саатуулжээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Сэтгүүлч хүний эрхийн өдрөөр эрхээ эдлэхийг хүссэн. Харамсалтай нь, сэтгүүлчийн баривчилгааны талаар МСНЭ нэг ч үг дуугарсангүй. МСНЭ хэрэвзээ манай, танай гэж асуудалд хандах юм бол энэ байгууллага тарсан нь дээр.
Цар тахлаар шалтаглан иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд эрх баригчид халдаж буй нь үнэн. Үнэндээ цар тахлын хууль тогтоомжийг хамгийн их зөрчид нь эрх баригчид, дарга нар өөрсдөө. Иргэдээ гэрт нь хашчихаад өөрсдөө хувийнхээ лагер дээр наадмаа хийчихдэг удирдагчидтай улс шүү дээ, бид. Тиймээс сэтгүүлч хэн байхаас үл хамаараад түүнийг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах МСНЭ-ийн үүрэг билээ. МҮОНРТ-ийн сэтгүүлчид бол ердөө хараат бус сэтгүүлзүйг л дарга нараасаа нэхээд байгаа юм шүү дээ.
НЭГЭН ЯВДАЛ
МСНЭ-ийн ажил үүргийг өчигдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Нүрзэд хийх шив дээ. Гэхдээ түүнд МОНРТ-ийн дотоод хэрэгт оролцох шалтаг, шалтгаан байсан бололтой. Харин ашиг сонирхолгүй учраас л шоронд хоригдож буй улс төрийн 14 хоригдлын тухай, намынхаа кандидатуудын талаар огт дурдсангүй.
Уг нь, МҮОНРТ-ийн хэрүүл, уруулаас илүү өнгөрсөн 30 жил ардчиллыг автороо болгож ирсэн намын хувьд Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчид ядаж л Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн, Олон улсын хүний эрхийн өдрөөр хилс хэргээр ял шийтгэл эдлэж буй улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан бол илүү гоё акц болох байлаа. Ардчилсан нам амьд байгаагаа харуулах байв. Гэвч, өнөөдөр Монголд Ардчилсан нам гэж байхгүй, зөвхөн Х.Баттулгын бүлэглэл гэж бий болсон. Тиймээс л жинхэнэ эрх нь зөрчигдсөн улс төр хилс хэрэгтнүүдийг дурсахыг, тэднийг өмгөөлөхийг хүсээгүй биз.
Үндсэндээ, 31 жилийн өмнө Монголд ардчилсан хувьсгал өрнөөгүй бол бүрэн дунд боловсролтой Х.Баттулга тэрбумтан болж, тэр тусмаа Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадахгүй байлаа. Чухам үүний төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зурагтаар монгол бичиг зааж хийцгүйрэхээс илүүтэй Монголын ардчилсан хувьсгалын төлөө хундага ядаж л мэндчилгээ илгээсэн бол өдрөөс өдөрт унаж яваа рейтингтээ нэмэх оноо цуглуулах байв.
Ийнхүү олон улсын хүний эрхийн, Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 31 жилийн ойгоор Ардчилсан намаас хийсэн акц нь хүртэл ашиг сонирхолтой байх гэж.
Ж.ЭРХЭС
Зочин 2020-12-11 192.82.76.15
Сэдэв нь ч моодноос гарч, энэ хэдэн нөхдүүд ч моодноос гарчээ. Яг л зурагдсан пянз
багы 2020-12-11 66.181.160.81
Хуцаа, АН төр барих үедээ юу хийсийн. Бүгд адилхан. Ард, ардчилсан гэсэн ард язгуурын нэрнээс татгалз.
Зочин 2020-12-11 122.201.22.136
uzeler gerte haju house baidag TOTOO hazaa sadar samuun zuil yarihaa zogsool. doo.
Зочин 2020-12-11 122.201.22.136
tooto uzeler changa yarigchaar gutaaj doromjolohoo zogsoo.
Зочин 2020-12-11 122.201.22.136
uzeelr untraal daa budnima uzeelr doromjilohoo zogsoog ug.
Гутамшиг 2020-12-11 139.5.219.150
Ер нь Орсын холбооны улс нэг бол Хятадын муж улс болчвол амар бусуу. Нэгэнт төр улсаа өөрсдөө авч явж чадахүйгээс хойш.
Зочин 2020-12-11 202.131.225.197
2 nam hahahaha yalgaagui har heree baij, neeh l ih ontsgoiroh gej uzej gene uhsen b**s
На 2020-12-11 202.126.88.146
Хүний эрх гэж ярихаасаа өмнө хүнийг хүн байх талаас ярих хэрэгтэй Тэр хүчирхийлэгч, хулгаач, авилгач, алаачин нарийг цаазлах ч багадах байх Ардчилсан намынхан өөрсдөө жинхэн хэлмэгдүүлэгч нар шүү
Зочин 2020-12-11 192.82.76.15
Энэ хэд ч ёстой л илүү байнаа
Зочин 2020-12-11 139.5.218.25
Mongol Ulsiin Erunhiilugch Battulga bolon tvvnii baruund gar ni bolson AN-n dargiin vvreg gvitsetgegch Tuvaan gvzee nar 1990 oni ardchilsan huvisgaltai ogt holboogvi, harin ter vil yavdliig dursah ch durgvi ni haragdlaa.
Ter 2 bol ardchilsan vzel sanaatai hvmvvs bish, alban tushaaliin shunaltai l nohod bna.
Зочин 2020-12-11 150.129.143.130
Хүний эрхийг албан тушаалтангууд л голёлон зөрчдөг шүү дээ Сонгуулийн дараа нам, үзэл бодлоор нь гадуурхаж халж сольдог асуудал бол хүний эрхийг зөрчиж байга нэг хэлбэр шүү дээ
Зочин 2020-12-11 122.201.21.42
АН-н эрчүүд нь идэж гудраад нурааж хурааж хувьчлаад самраад зайлсан чинь одоо эмс хүүхнүүд нь идэж гударч самрах гээд чихцэлдээд гараад ирдэг байжээ!!! Яасан хатуу хорвоо вэ??!!
Zochin 2020-12-11 67.81.184.102
Hunii erhiin toloo Mongoliin toroos y u hiisnee Jill buriin hunii erhiin odor yard time d tailagnaj BH heregtei
Зочин 2020-12-11 66.181.185.193
Юун холион бантан бичцэн юм бэ
Зочин 2020-12-11 202.9.40.91
АН-ынхан өөрөө өөрсдийгөө сүйрүүлсэн. Шалтгаанаа дотоодоосоо хай. Бусад намуудтай хамтарч улс орноо хөгжүүлэх тал дээр санаачлага гаргаж ажиллаж сур. Битгий юм л бол улстөржүүлж худлаа пиар хийж бай. наад арга чинь бүгдэд мэдэгдээд хуучраад улиг болоод байна. Шинэчлэгдэж чадахгүй бол тараад шинэ нам болж гарч ир
Зочин 2020-12-11 202.9.40.91
Энэ өдөр чинь ерөөсөө муу үйл явдал болдог өдөр юм биш үү. Монголчууд хагаралдах үедээ бусдын зууш болж ирсэн түүхийг АН-ынхан дандаа мартаж үл ойшоох юм. Дор сэтгэгдэл бичсэн намын нөхөр болохоор хэрхэн яаж МАН-ыг тараах Хүрэлсүхийг дөнгөх төрийг унагаах, өөрсдөө бүх эрх мэдлийг авах тухай л боддог юм байна. Хүрэлсүх болон МАН-ыг тэд дайснаа гэж хардаг юм байна. Уул нь аль ч нам байсан улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх туйлын хүсэлтэй баймаар юм. гэтэл тиймгүй бололтой
зочин 2020-12-11 202.9.47.19
Ардчилалд худалч хулгайн хэрүүлийн бузар нүүрэлчихжээ өөрчилөлт шинэчлэлт хийж засал гурэм уншуулж ариутгах цаг болжээ,
Зочин 2020-12-11 66.181.188.251
Элбэгдоржийн хумуус юм болгоныг Уйлс торжуулэх
Попрон ашиг хондрома хайх юм даа.
Одоо болно!
Элбэгдорж Ардчилсан хувьсгалд оролцсон гэдгээрээ
Хамгийн том ашиг Албан тушаал эрх мэдэлд аль монго
Уран зураг Эрдэнэтийн газар шороо,
Суулдээ Оюун Толгой гэрээний Баталгаа нь Би байна гээд ТВ гарч байх хуртэлээ
Ямба эрх мэдлийн хуртсэн ходоооооний гуйлгээй ухаантаа оорийнхоо ярианд Согтдог ердийн зальжин нэгэн Одоо Болно !
30 ажилгуй явсан одно мянган Ардчилалын Партизан Байна.Юу ч хуртээгуй
Зочин 2020-12-11 212.95.5.210
Ишшш галзуу солиотой хүн шиг. Тэгээл хаа хамаагүй мэдээний дор Элбэг гээл шүлсээ үсчүүлээл эхэлдийн энэ жанкугийн троллууд
Намаа засаад Төрөө зас 2020-12-11 138.197.178.152
Элбэгдорж, Баттулга 2-ын хэн нь АН, ардчиллыг удирдвал МАН династиг мөхөөж чадах вэ? Хэн нь АН-ыг нэгэн цул зангидсан гар шиг болгож чадах вэ? Одоогийн АН-ыг харахаар Чингис Тэмүүжингийн үеийн Монголын тал нутаг дах тархай бутархай 8 аймаг бодогдох юм. Энэ 2-ын хэн нь Хүрэлсүхийг айлгаж чадах вэ? Энэ 2-ын хэн нь Чингис Тэмүүжин болж АН-ыг нэгтгээд Чингис хаанаас Манжийн Канси хааны суралцсан яс хаях арга буюу Хуваан Захирах аргаар МАН династиг унагааж дараа нь одоогийн Монголыг нэгтгэж чадах вэ?
Зочин 2020-12-11 66.181.188.251
Элбэгдорж чадахгуй нь тод
Зочин 2020-12-11 124.158.70.221
ТА НАР ХООСОН ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ХАШГИРАХААС ӨӨР ЮУ ЧАДДАГ ЮМ БЭ, ДАНДАА НИЙГМИЙН ХҮНИЙ ЭРХЭЭР ТУРХИРЧ БАЙНА, ТҮҮНИЙН ОРОНД ХҮМҮҮЖИЛ, ЁС ЗҮЙ, ДЭГ ЖУРАМ ЯРИАЧ, БОЛОХГҮЙ БАЙГААГ, БУРУУ ЯВААД БАЙГААГ ҮЙЛ ЯВДЛУУД НОТЛООД БАЙНА ШД
Зочин 2020-12-11 59.153.115.9
Зсссс өттгий сүржигнэ. Та гурав л ядаргаатай харагдаж байна
хүннү 2020-12-11 202.179.24.198
Цаазын ялыг хүсээд байх зүйл биш. Гэхдээ дараах 3 зүйлд цааз байх хэрэгтэй. /бага насны хүүхэд хүчиндсэн, санаатай онц хэрцгийгээр хүн алсан, албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учируулсан/ Үгүй бол 50 жил шоронд үүнээс 30 жил нь гянданд 20 жил хохирогчийн ар гэрийн "асрамжинд" байж болох юм. Энэ хүмүүс үүнийг санаачилсан нь дээр.
Zochin 2020-12-11 80.187.117.29
Ta nar setguulchid hul horionii deglemiig zurchij, jagsaj boschihood, yundaa hudlaa gonginood bgaa yum.
123 2020-12-11 66.181.190.212
байж бга царайгий нь дээ чааваас гэж
Цааз 2020-12-11 202.9.40.188
Авилгалчдийг цаазлах хэрэгтэй арай хэтэрч гадаадад монголын хөрөнгө мөнгийг гаргаад ард түмнийг ядууруулж хэтэрлээ
Зочин 2020-12-11 66.181.178.207
Huuk ogtsorooo odoo !!!!
Зочин 2020-12-11 202.126.90.88
Heniig ogtsruulkaad baigaa jijig yalaa be chi. Uuriihuu heriig medeed hun ogtsruulah tuhai yari! AN iig demjdeg llruud ene website taigaa zailuul taarna
Зочин 2020-12-11 66.181.178.14
Мөөмөө үнжуулсан энэ феминистууд Америк эздийнхээ заавраар олон тумнийг турхирч байна. Ялын дээд хэмжээг сэргээх хэрэгтэй. Бага насны охиныг хүчиндсэн этгээдийг цаазаар авах авахдаа олон түмний өмнө дүүжилж а**х хэрэгтэй. Мөөмөө үнжуулсан энэ феминистууд хатсан баа,снаас өөр юм гаргаж үзээгүй учир хүүхэдтэй хүний зовлонг ойлгохгуй шүү дээ. Хол очиж гуц…
unshigch 2020-12-11 101.110.42.51
Americt tsaazar avdisht gukshuun
Зочин 2020-12-11 66.181.161.29
Саран авхайн үг үйлдэл яахаараа Баттулгын хүсэл болчихдог билээ. Ихээхэн хадуурчээ.
Зочин 2020-12-11 202.21.108.22
640 мянган архивын баримтыг Өлзийбаяр, Чулуун гэх нөхдүүдийн гарын үсгээр Хятад руу гаргасан. Энэ талаар нэвтрүүлэг бэлдэхэд оролцсон МУИС-н багшийг хүний эрхийн өдрөөр цагдаад дуудагдсан.
партизан 2020-12-11 122.201.31.142
СЭРГЭСЭН КОМНИСТУУДЫН ӨӨДӨӨС ДУУГАРЧ БАЙГАА ЦАРАЙ НЬ Л ЭНЭ Ш ДЭЭ ИЙНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙХДАА ТААРСАН МАЛУУД
Зочин 2020-12-11 103.212.119.31
Jenko l***r zailaach ee. 2 dahi tumur zamiin dalan boloh Aris shirnii complex-ooroo mungu idej baina.
zochin 2020-12-11 122.201.24.154
ODOO KHUNII ERKH GEKHEESEE KHUNII UUREG GEDGIIG TULKHUU YARIKH KHEREGTEY ,
Зочин 2020-12-11 64.119.19.221
СюрпИриз хэхэ
lol 2020-12-11 66.181.160.111
tarvagnii buusnuud
Зочин 2020-12-11 66.181.189.67
Монгол улс бодлоо цэгцэлж чадаагүй хүн шиг нийгэм нь эмх замбараагүй болж
Зочин 2020-12-11 64.119.19.157
Танай нам гэж юу байсан юм бэ бүлэг хулгайч луйварчид байгаа шүү дээ гэдэсэндээ хөлөө хийлцээд бай монголд бүү гай бол тэр таравгаа шарж идэцгээ
Зочин 2020-12-11 66.181.189.67
Хятадын түүхэн биш савангын дуурын киног олноор гаргах нь цөөн хүн амтай монголыг уусгах бодлого. Гадаадад байвал шууд л огцруулдаг. Гэхдээ энгийн сэтгүүлчийг биш
Зочин 2020-12-11 202.126.90.88
Tuhh AN iin llruud archigdaj duusaagui baigaa yumuu l gej asuumaar baigan