Хаваржилт хүндэрсэн ч малчид өөдрөг байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хаваржилт хүндэрсэн ч малчид өөдрөг байна

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Хаваржилт хүндэрсэн ч малчид өөдрөг байна

Улсын 800 орчим тэргүүний малчид оролцож буй зөвлөгөөн өнөөдөр /2016.03.17/ Улаанбаатар хотноо эхэллээ. 2015 оны эцэст Монгол Улсын нийт мал сүргийн тоо 56 саяд хүрч, хамгийн олон мал, түүний дотор хамгийн олон адуу, хонь, ямаа тоологдсон түүхэн амжилт гаргасан нь малчдын гавьяа гэж тодорхойлох хүн олон байна. Иймээс улс малдаа анхаарах биш малчдадаа анхаарах цаг болсныг анхааруулах нэгэн байлаа. Жишээлбэл, халуун, хүйтнийг ажралгүй малынхаа араас явдаг малчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатайг Дорнод аймгийн Баян-Уул сумын III багийн малчин Д.Долгормаа онцолсон юм. Тэрбээр 600 гаруй километрийн цаанаас Улаанбаатар хотыг зорин ирж, тэргүүний малчдын зөвлөгөөнд сумынхаа малчдыг төлөөлөн оролцож, бусад малчидтайгаа мал аж ахуйн салбарынхаа хөгжил, шийдвэрлэх ёстой арга замуудыг хэлэлцэн, тодорхойлж сууна. Харин Завхан аймгийн Их-Уул сумын малчдаа төлөөлж буй Г.Батнасан сүүлийн жилүүдэд мал болон түүхий эд үнэд хүрэхээ байж, ханш нь унасан. Ялангуяа арьс, шир нь үнэгүй болчихоор малчдын орлого муудсан тухай өгүүллээ. Мөн Завхан аймгийн Их-Уул суманд цас ихтэй цагаан зудархуу байгаа учраас мал төлөлт энэ сарын 25 наас эхэлнэ. Гэхдээ тус нутгийн цас дөрөвдүгээр сар гартал хайлахгүй юм байна.

Булган аймгийн Сайхан суманд нутаглан, 50-иад жил мал маллан амьдарч буй Д.Баасансүрэн өнөөдрийн зөвлөгөөнд гэргий Д.Лхагваатай хамт иржээ. Сайхан суманд бэлчээрийн даац муу, дээрээс нь цас ихтэй, хаваржилт хүндхэн эхэлсэн учир Д.Баасансүрэн малчин аймгийнхаа Хутагт суманд хоёр хүүгийн хамтаар малтайгаа отрын нүүдэл хийж яваа юм байна. Мөн Сайхан суманд үлийн цагаан отгон нүүдлэн ирснээс өнгөрсөн зун ногоо сайн ургаагүй аж. Иймээс тус сумын малчид зэргэлдээх сумд руугаа оторлох болжээ.

Бичин жилийн хавар ихэнх нутагт цас ихтэй хүндхэн байгаа ч малчид болно, бүтнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Малчдын өөр нэг дуу нэгтэйгээр хөндсөн сэдэв нь малын бэлчээр, малын түүхийн эдийн үнийн уналтад төр анхаарлаа хандуулах цаг ирснийг сануулсан юм.  Зарим эх сурвалжууд зөвлөгөөн нэр дор малчдыг олноор цуглуулах нь сонгууль дөхсөний шинж гэж шүүмжилж байлаа. Гэхдээ салбар яамнаас нь ингэж малчидтайгаа тойрч суугаад ярилцах нь мал аж ахуйн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тэдэнд таниулах хамгийн дөхөм арга харжээ. Мөн малчдын санал, санаачилгыг сонсож төрийн бодлогод тусгах, мал маллагааны болон мал аж ахуйг эрхлэн хөтөлж буй туршлага, сургамжаа малчид харилцан солилцоход тохиромжтой гэж тооцоолжээ.  

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Сэлэнгийн гурил байхгүй бол Монгол турж үхнэ гэж 2016-03-17 49.173.8.35

Сэлэнгийнхэн Сэлэнгийн гурил байхгүй бол Монгол турж үхнэ гэж боддог байх, гэтэл Орос Канадад Сэлэнгийн буудайнаас илүү цавуулагтай буудай 2 дахин хямд байдаг юм шүү дээ.

Малчид Монголчууд турж үхнэ гэж бодож байгаа байх. 2016-03-17 49.173.8.35

Монголын малчид Монгол малын мах байхгүй бол Монголчууд турж үхнэ гэж боддог байх, гэтэл Монгол малын махны үнэ дэлхийн улсуудтай ойролцоо үнэтэй байдаг юм шүү дээ.

Энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай нь хэн бэ 2016-03-17 49.173.8.35

Энэ дэлхий дээр хамгийн аз жаргалтай нь хэн бэ, мэдээж Манай малчид, тэд улсад татвар төлөхгүй, ноос ноолуурын мөнгө авна, үнэгүй ус хэрэглэнэ, өөрийн гэртээ үнэгүй амьдарна, хэн ч тэднийг захиргаадахгүй, дарамтлахгүй, бэлчээрийн татвар байхгүй, зүгээр л Монгол орон болон дэлхийг цөлжүүлж, празитлаж суусныхаа төлөө Монголын төрөөс элдэв халамж авдаг улсууд.

Малчдыг тэгэж даврааж өөгшүүлэх хэрэг байхгүй. 2016-03-17 49.173.8.35

Монголд мал хариулж байгаагүй хүний удамгүй нэг ч хүн байхгүй, үнэхээр л Монгол хүн юм л бол заавал өвөө эмээ гэх мэт нь 10 -нь 10 -н малтай, 100 -нь 100 -н малтай гэх мэтээр малтай л байсан байх, тэр битгий хэл огт малгүй нь ч байсан л байх. Тэглээ малчдыг өөгшүүлж даврааж, бусад Монголын иргэдээс илүүд тавьж хууль зөрчиж болохгүй. Би бол аав талаасаа манай өвөө бол саалийн хэдхэн үнээтэй уналагын морьтой ихэвчлэн, уран дархан хийж амьдардаг байсан хүний удам, ээж талаасаа бол огт манай өвөө эмээ бол огт малгүй лам, бөө удамтай хүн тэглээ гээд намайг Монгол хүн биш гэж маргах хүн байна уу?

Малчдыг тэгэж даврааж өөгшүүлэх хэрэг байхгүй. 2016-03-17 49.173.8.35

Монголд мал хариулж байгаагүй хүний удамгүй нэг ч хүн байхгүй, үнэхээр л Монгол хүн юм л бол заавал өвөө эмээ гэх мэт нь 10 -нь 10 -н малтай, 100 -нь 100 -н малтай гэх мэтээр малтай л байсан байх, тэр битгий хэл огт малгүй нь ч байсан л байх. Тэглээ малчдыг өөгшүүлж даврааж, бусад Монголын иргэдээс илүүд тавьж хууль зөрчиж болохгүй. Хуцваа та нар, би бол аав талаасаа саалийн хэдхэн үнээтэй уналагын морьтой ихэвчлэн, уран дархан хийж амьдардаг байсан, ээж талаасаа бол огт малгүй лам, бөө удамтай хүн тэглээ гээд намайг Монгол хүн биш гэж маргах хүн байна уу?

Малчдыг тэгэж даврааж өөгшүүлэх хэрэг байхгүй. 2016-03-17 49.173.8.35

Монголд мал хариулж байгаагүй хүний удамгүй нэг ч хүн байхгүй, үнэхээр л Монгол хүн юм л бол заавал өвөө эмээ гэх мэт нь 10 -нь 10 -н малтай, 100 -нь 100 -н малтай гэх мэтээр малтай л байсан байх, тэр битгий хэл огт малгүй нь ч байсан л байх. Тэглээ малчдыг өөгшүүлж даврааж, бусад Монголын иргэдээс илүүд тавьж хууль зөрчиж болохгүй. Хуцваа та нар, би бол аав талаасаа цөөхөн хэдхэн малтай, ихэвчлэн уран дархан хийж амьдардаг байсан, ээж талаасаа бол огт малгүй лам, бөө удамтай хүн тэглээ гээд намайг Монгол хүн биш гэж маргах хүн байна уу?

Малчдыг тэгэж даврааж өөгшүүлэх хэрэг байхгүй. 2016-03-17 49.173.8.35

Монголд мал хариулж байгаагүй хүний удамгүй нэг ч хүн байхгүй, үнэхээр л Монгол хүн юм л бол заавал өвөө эмээ гэх мэт нь 10 -нь 10 -н малтай, 100 -нь 100 -н малтай гэх мэтээр малтай л байсан байх, тэр битгий хэл огт малгүй нь ч байсан л байх. Тэглээ малчдыг өөгшүүлж даврааж, бусад Монголын иргэдээс илүүд тавьж хууль зөрчиж болохгүй.

Зочин 2016-03-17 202.21.106.165

Мал бэлчээр нутаг байхгуй бол Монгол Улс дуусаа. Нуудэлчин иргэншил улсын минь нуур царай. Оргон уудам нутаг бэлчсэн мал сурэг сурлэг уулсаараа бид бахархах естой шуу. Ганц нэг малчны байдал ярьж жижигрээд байх юм

Зочин 2016-03-17 202.21.106.165

Монгол Улс энэ хэдэн мал малчидын хучинд оршин тогтнож байгаагаа мартаж болохгуй. Доор ямар ***** юу бичнэ вэ.

Зочин 2016-03-17 202.9.41.172

ZUDTAI BAIGAA TUL MAL TULLULT ENE SARIN 25 ND EKHELNE GESEN UGUULBER BICHSEN BAINA!!!!!!!- ????? MAL KHERVEE ZUDTAI BOL ZOKHITSUULDAG BOLSON UU?

Тусч хүү 2016-03-17 124.158.79.8

Сайн уу? https://www.facebook.com/NMYCOM/ энэ хуудас дээр лайк шэйр хийгээд өгөөч. Залуус нэгдэж улаанбаатараа цэвэрхэн болгох гэж байгаан. Бас найзууддаа хүргээрэй. Баярлалаа.

Зочин 2016-03-17 182.160.32.65

суртал ухуулгын сайтууд энэ сайт мэдээ . мн

Зочин 2016-03-17 124.158.78.4

Татвар төлдөггүй дарваанууд. Хүний төлөө амьдарч байга юм шиг сэтгэхүйтэй. Яг үнэндээ бол орчин цагийн аброгенүүд шүү дээ. Хөгжлийг хойш татсан нийгэмийн давхарга. Устгаж үгүй болгож байж Монгол үсрэнгүй хөгжинө.

Зочин 2016-03-17 103.229.120.243

Нийслэлд Малчдад өгөх тусламжийн аян, 50% хямд тэжээл түгээх ажил эхлэхтэй зэрэгцэн Махны үнэ суга өсч 10000 төгрөг хүрэх нь дээ.