Жо Байден, Камала Харрис нар "Оны онцлох хүн"-ээр тодров | News.MN

Жо Байден, Камала Харрис нар "Оны онцлох хүн"-ээр тодров

Жо Байден, Камала Харрис нар "Оны онцлох хүн"-ээр тодров

Жо Байден, Камала Харрис нар "Оны онцлох хүн"-ээр тодров

“Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг "Оны хүн"-ээр энэ удаа хоёр хүн шалгарчээ. Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байден, түүний дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон Камала Харрис нарыг тус сэтгүүл онцолсон байна.

Энэ жил цар тахлын улмаас “Оны онцлох хүн”-ийг тодруулах ёслолыг цахимаар зохион байгуулсан бөгөөд рок хөгжимчин Брюс Спрингс “NBC” телевизийн тусгай нэвтрүүлгээр “Онцлох хүн”-ийг зарласан байна. Байден, Харрис нар талархлаа илэрхийлээд, “Time” сэтгүүлийн шийдвэр тэдний хувьд нэр төрийн хэрэг хэмээн мэдэгджээ.

Жо Байдены хувьд өнгөрсөн сард болсон сонгуулиар АНУ-ын түүхэн дэх хамгийн олон саналыг авч, 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн амжилтыг эвдсэн учир түүнийг онцолсон тухай “Time” сэтгүүл тайлбарласан байна.

Энэ жилийн жагсаалтад одоогийн Ерөнхийлөгч, Жо Байдены өрсөлдөгч Дональд Трамп мөн багтсан байсан ба Трамп өөр нэгэн өрсөлдөөнд Байденд ялагдлаа хэмээн хэвлэлүүд бичиж байна. Дональд Трамп 2016 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа “Оны онцлох хүн” болж байв. Өнгөрсөн жилийн "Оны онцлох хүн"-ээр Шведийн залуу идэвхтэн Грета Тунберг тодорсон билээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-11 66.181.161.60

America mandtugai.

Avatar

Зочин 2020-12-11 122.201.21.160

hamtdaa belgiin ajil hiisen gej uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж