Г.Тэмүүлэн: Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай | News.MN

Г.Тэмүүлэн: Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай

Г.Тэмүүлэн: Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай

Г.Тэмүүлэн: Мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн томилгооны асуудлаар зарчмын  хэд хэдэн асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Өчигдөр гэхэд МҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-аар томиллоо. Мөн саяхан Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг УИХ-аар томилсон. Ер нь УИХ олон томилгоонд оролцохоор улс төрийн асуудал болчихоод байна. Хэрэв УИХ-аар томилгоог оруулж ирж байгаа бол маш олон шалгуурыг давдаг байх, ээлттэй сонгон шалгаруулалт хийж дараа нь УИХ-аар оруулж ирвэл зөв болно. Одоо бол ингэхгүйгээр бидний томилсон субъектууд маань хараат бусаар бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлж чадахгүй байна. Үүнд салбарын яам нь ямар байр суурьтай байна вэ.

Хоёрдугаарт, хууль хүчний байгууллагуудад ажил үүргийн чиг үүргийн давхцал, хийдэл олон байна гэсэн гомдол их гарч байгаа. Тогтолцооны бөгөөд бодлогын энэ гажуудлыг засах шаардлагатай. Уг нь бие даасан, хараат бус байдлаар нэгтгэх шаардлага байна. Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагуудыг нэгтгэж, томруулбал яасан юм бэ. Уг нь энэ асуудлыг Х.Нямбаатар сайд хөндөж байсан. Одоо чимээгүй болчихжээ. Монголын нийгэмд  тулгамдаж буй асуудлын нэг нь  хар тамхи. Энэ асуудлыг мөрдөн шалгах байгууллагуудыг нэгтгээд, хар тамхитай тэмцэж, ирээдүйгээ аврах асуудлыг хөндөж тавибал яасан юм бэ. Хуучин мөрдөн байцаах албыг сэргээвэл яасан юм бэ. Энэ байгууллагыг татан буулгаснаар өнөөдөр хоёрдахь том асуудал бол эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас болж хүний эрх хохироход хүрээд байна. Хэлмэгдүүлэлт, магадгүй байгууллагын алдаатай үйл ажиллагаанаас болж тухайн этгээдэд хариуцлага тооцох субъект алга.

Тиймээс Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг буцаан сэргээх шаардлага үүсээд байна гэж харж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон. Эрүүдэн шүүх, онц хэрцгий хэргүүдтэй тэмцэх, буруутай этгээдүүдийг шийдэх, хараат бус мөрдөх байцаах албаа сайжруулах чиглэлд НҮБ-аас гаргасан зөвлөмж бий. Бид гишүүн орны хувьд үүнийг биелүүлэх үүрэгтэй. Хэзээ бид хүний эрхээ дээдэлдэг улс болох юм бэ. Хууль хяналтын байгууллагуудын бусармаг үйл ажиллагаануудыг хэзээ, яаж таслан зогсоох юм бэ.Субъектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг яаж бий болгох юм бэ. Нэгдсэн бүтэц, аппарат шаардлагатай. Тогтолцоо, бодлогын алдаагаа засах шийдлээ бид илэрхийлэх ёстой” гэсэн саналыг тэрбээр дэвшүүлсэн юм.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариулахдаа "Г.Тэмүүлэн гишүүний хэлсэнтэй би 100 хувь санал нийлж байна. Монгол Улс 1994 онд Үндэсний мөрдөх албаны тогтолцоог бий болгох анхны алхмыг хийсэн. Тухайн үеийн төсөв санхүүгийн асуудлаас үүдэж ЦЕГ-ын дэргэд Улсын мөрдөн байцаах газар гэдэг байгууллагыг бий болгосон. Бусад байгууллагуудад харъяалагдаж байсан мөрдөх нэгжүүдийг нэг дор төвлөрүүж, Улсын мөрдөн байцаах газарт төвлөрүүлсэн. Тухайлбал, ТЕГ-ын мөрдөх албыг Улсын мөрдөн байцаах газарт шууд харъяаллуулж, мөрдөх албыг нэг дор төвлөрүүлэх ажил анх хийгдэж байсан.  Цаашид мөрдөх байгууллагын тогтолцоог хэрхэн боловсруулах вэ гэдэг талаар үе үеийн хурандаа нартай уулзаж, санал солилцсон. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2013 онд татан буулгасан. Өнөөдөр гурван байгууллага мөрдөх ажиллагааг явуулж байгаа.  Зарим тодорхой төрлийн хэргийг давхар харъяалж мөрддөг болсон. АТГ, Тагнуул, Прокурор гурвуулаа мөнгө угаах гэмт хэргийг үүсгэж болдог. Хонгилын үед бүх бизнесменүүдэд хэрэг үүсгэдэг байсан. Мөрдөх албуудын тайлбар болохоор  илрүүлсэн хэргүүдээ мөрдье гэдэг. Цаашид үндэсний хэмжээний мөрдөх албатай болох, мөн тусгай субъектүүдийн үйлдсэн хэргийг шалгадаг байх зэрэг тогтолцоотой болгохоор одоогоор судалгааны ажлуудыг хийж байна. Судалгааны ажлын талаар мэдээлэл өгөхөд арай эрт байна. Цаашид АТГ дангаараа соён гэгээрүүлэх, ХОМ-ийг хянадаг чиглэл рүүгээ, ЦЕГ нийтийн хэв журмыг сахиулах, жижиг зөрчил маргааныг шалгадаг байх гэсэн чиглэл рүү орно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 139.5.218.52

Хойд насандаа

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-12-11 66.181.187.38

Энэ залуу чадвартай, даруухан хүн.Социализмын үед танай хамаатан садангуудаас цагаантан, гамингийн цэрэгт явж байсан хүн бий юу гэж асуудаг байлаа. Үүнтэй адил эцэг Ганзориг нь асуудалд холбогдсон тул хүүг нь албан тушаалд томилохгүй байна уу. Өөрөө ч яамай гэдэг байж магадгүй.Ганзориг сүүлийн хоёр өдөр МҮОНРТ-ийн хуулийг нь өөрчлөх замаар улс төрийн нөлөөллөөс гаргахын тулд гишүүдийг нь УИХ-аас томилдгийг болъё, чиг үүрэг нь давхцаад байгаа 3 мөрдөх албыг нэгтгэх санал гаргасан нь зөвдөө..

Avatar

Зочин 2020-12-11 192.82.74.117

Эрэдэнэтийн Ганзоригыг АНУ ын , Английн шүүх дуудаад яллачихсан, тэгэхээр энэ нөхөр сандраад цагдаа руу дайраад эхэллээ

Avatar

Зочин 2020-12-11 64.119.27.9

Нямбаяра аа, яриад байлгүй хий. Чамайг бодлого боловсруулж гэж сайд болгосон байх. Хүн хэлэхээр чи 100 хувь санал нийлэх биш, чиний бодлогод хүмүүс 100 хувь санал нийлэх ажил хий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж