БНХАУ-ын засгийн газрын албан ёсны твиттер хуудас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Трампын бичсэн худал мэдээллийг арванхоёрдугаар сарын 9-нд хуваалцаж, олон хүнд түгээсэн билээ. Гэтэл удалгүй АНУ-д ажилладаг Хятад мэргэжилтнүүд засгийн газрын албан ёсны твиттер хаяг хакерын халдлагад өртсөн хэмээн мэдээлсэн байна.
“БНХАУ-ын засгийн газрын твиттер хуудас хакерын халдлагад өртсөн. Тиймээс арванхоёрдугаар сарын 9-нд тус хаяг дээр нийтлэгдсэн бүх зүйлс засгийн газрын үйл ажиллагаа биш болно” хэмээн Вашингтонд төвтэй байгууллагын зүгээс мэдэгджээ.
Тухайн өдөр Бээжингийн түгээсэн мэдээлэл нь Трампын бичсэн сонгууль будилаантай болсон, Ардчилсан нам сонгуулийг луйвардсан гэх утгатай мэдээлэл аж. Тухайлбал, Трамп “Хэрвээ хэн нэгэн сонгуулийг луйвардсан гэвэл тэд нар нь мэдээж Ардчилсан намынхан. Сонгууль луйвардуулчхаад байхад яагаад хэн ч тоохгүй байгаа юм бэ. Бүхэл бүтэн улс ийм маягаар яаж амьдрах болж байна” хэмээн жиргэснийг Бээжингийн албан ёсны хаяг хуваалцаж, олонд түгээсэн ажээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER