Дорноговь аймгийн онцгой комиссоос ээлжит(2020.12.11) мэдээлллээ хийлээ.
Дорноговь аймгийн Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Б.Амаржаргал:
-Сүүлийн 24 цагийн байдлаар нэмж халдвар илэрсэнгүй. Ойрын хавьтлын 483 хүнийг тогтоож, бүрэн шинжилгээнд хамруулсан. Дам хавьтлын 2125 хүнийг илрүүлж, 92.9 хувийг нь шинжилгээнд хамруулаад байна. Өчигдөр шинжилгээний 21 цэг дээр 230 хүнд PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 778 хүнд шинжилгээ хийсэн. Мөн 19132 хүнд давхардсан тоогоор 34323 шинжилгээ хийгээд байна.
Улаанбаатар хотоос есөн автобус 421 иргэнийг хүлээн авч, гэрийн хяналтанд авлаа. Дөрвөн автобус 117 хүн Улаанбаатар хот руу явсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нийт хоёр хүн тусгаарлагдаад байна. Ханги хилийн боомтын жолооч Сovid-19-ийн халдвар авсан гэх мэдээлэл худлаа болохыг Хятадын талаас мэдэгдсэн. Бид үүнтэй холбогдуулан тус хилийн боомтын бүх жолоочдоос PCR-ийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Одоогоор хилийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.
Дорноговь аймгийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Ганзориг
-Өчигдөр гурван автобус Хятад улсын иргэд Өргөн суманд ирсэн гэх мэдээлэл худлаа. Одоогоор энэ мэдээн дээр шалгалт хийж байна. Улсын хилээр зөвхөн хүнс, эм, эмнэлгийн тоног хэрэгсэл, тээврийн хэрэгслүүдийг нь нэвтрүүлж байгаа.