PERFECT байх хүсэлтэй Амараа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

PERFECT байх хүсэлтэй Амараа

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан Р.Амаржаргалын өглөө хаанаас эхэлдэг вэ?

06.00 цаг. Хаврын өглөө хэдийнээ гэгээ оржээ. Хотын хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй нам гүм үеэр ажлаа эхлэх урамтай. Юун түрүүнд кофе, эсвэл нимбэгтэй цай найруулж аваад компьютерийн ард сууна. Хол ойроос ирсэн шинэ цахилгаан шуудан, захидалтай танилцаж, яаралтай хариу өгөх, хойшлуулж болох эсэхээр нь ангилна. Бөмбөрцгийн цагийн зөрүүг ашиглан гадаад харилцааны ажлуудаа амжууллаа.

Интернэтийн ачаалал бага энэ үеэр твийтэрт орж, шинэ тутам жиргээнүүдийг шүүрдэж үзнэ. Энэ орчинд түүний түлхүү сонирхдог аккаунтууд гэвэл тэр бүрий захиалж чадахгүй гадны хэвлэлүүд, судлаачид, сэтгүүлчдийн хаягууд. Тэдгээр хаягаас “жиргэсэн” мэдээлэл, холбоосуудаар дамжуулан дэлхийн хамгийн трендинг сэдвүүд юу болох, тэр талаар хэн юу гэж бодож, ярьж байгаатай танилцана. Хэрэв тухайн мэдээлэл хэтэрхий урт бол “дараа харах” цэс рүү дамжуулан хадгална. Уншсан мэдээлэлтэйгээ холбоотой тэмдэглэл хөтөлдөг нь түүний зуршил.


07.30 цаг. Компьютерийнхээ араас босох цаг болжээ. Угаалгын өрөө, дараа нь гал тогооны өрөөгөөр дамжина. Өглөөний цай хөнгөхөн, бас богинохон. Хүүтэйгээ болон гэрийнхэнтэйгээ өнөөдрийн ажлын хуваариа солилцож амжлаа.  Ажил руу гарахад хэдийнэ бэлэн болов. Гэхдээ түгжрэл хэр байгаа бол?

 

 


08.30 цаг. Төрийн ордон дахь ажлын өрөө. Туслахын бэлтгэсэн тухайн өдрийн ажлын хуваарьтай танилцана. Чуулганы хуралдаан эхлэхээс өмнө тогтмол хэвлэлүүдээ эргүүлэн үзнэ. Түүний онцгой зуршил: сонин уншихдаа тодотгомоор мэдээллүүдийн доогуур үзгээр зурна. Түүний хэвлэлүүд дунд заавал байдаг бусад зүйлс: статистикийн товхимол, энд тэндхийн судалгааны байгууллагуудын гаргасан статья, эмхэтгэл. Энэ өдөр тэдгээрийн дунд “Нээлттэй боловсрол” хэмээх нэг ижил гарчигтай хэд хэдэн эмхэтгэл харагдав. “Датаком”-ын гэгддэг Д.Энхбатын эрхлэн явуулж буй томоохон төслийн хүрээнд юу хийгдэж байгаатай тэндээс танилцаж болно. Интернэт орчинд сургалтын хөтөлбөр, программ, холбоотой бүх материалыг хэрхэн хангалттай байршуулж болох вэ. Боловсролыг хэрхэн хил хязгааргүй эүэмшиж болох вэ. Үүнд шийдэл, гарц нээж байгаа Д.Энхбатын төслийг тэрбээр эхнээс нь дэмжсэн. УИХ-ын гишүүний тэрбум төгрөгийн багцаа бүхлээр нь уг төсөлд зарцуулдаг байсан.

 


10.00 цаг. Ажлын өрөөний зурагт CNN суваг дээр зай завсаргүй шулганана. Мэдээний доогуур гүйх ханшийн мэдээллийг хэрэг болгон хараад “Азийн зах зээл өнөөдөр өсөлттай гарчээ” гэв. Түүний байнга үздэг суваг  CNN, Bloomberg TB.


11.00 цаг. УИХ-ын гишүүний тойрог дахь бие төлөөлөгчид долоо хоног бүрийн нэг өдөр энэ цагт ажлаа танилцуулна. Чуулганы завсарлага тул тэрбээр тойргийнхоо хороод дээр олон уулзалтууд төлөвлөжээ. Тойрогт түүний бие төлөөлөгч Ц.Гонгоржав, Д.Туваан нар тогтмол ажиллаж, хороо бүрт хүрч иргэдийн санаа бодол, тулгамдсан асуудлыг сонсохыг хичээдэг. Тойрогтоо 200, 300 хүн зэрэг цуглуулж, хоёр, гурван цагаар хурал хийх амаргүй тул бие төлөөлөгчдөөрөө дамжуулан сонгогч нэг бүрт хүрч ажиллахыг хичээдэг гэнэ.


11.30 цаг. УИХ-ын Тамгын газрын мэдээллийн төвд ярицлага өгөх ёстой байв. Саяхан батлагдсан Бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн талаар ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэл баримтлалыг нь тайлбарлан ярихыг мэдээллийн ажилтан хүссэн ч татгалзав. Засгийн газраас орж ирсэн төслийг УИХ-аар хэлэлцэх үед тэрбээр өөрийн саналаар ажлын хэсгийн ахлагч болж, төслийн анхны хувилбар дээр 100 гаруй өөрчлөлт хийжээ. Улмаар төслийг санаачлагчид нь буцааж, УИХ-ын ажлын хэсгээс оруулсан өөрчлөлтүүдийг тусгуулжээ. Дахин УИХ-д өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээр батлагдсан юм байна. Гэхдээ л Р.Амаржаргал гишүүний санасан хэмжээнд хүрээгүй учраас “яриа өгөхгүй” гэв. Тэрбээр өөрийнхөө хийсэн зүйлийг үргэлж  чамладаг зангаа мэддэг, үүнийг “perfect” байхыг хүсдэг шуналтайгаа холбонойлгодог аж.


12.00 цаг. Төлөвлөсөн уулзалтууд, гэнэтийн зочидыг хүлээн авах. Мөн Туркийн Элчин сайдын яамтай холбогдон эмгэнэл илэрхийлэх…


13.00 цаг. Үдийн хоолны цаг дээрээ ажил хэргийн уулзалт хийхээр товложээ. Энэ удаад уул уурхайн тоног төхөөрөмжийн борлуулалт эрхэлдэг компанийн захиралтай болзоо тогтоожээ.  Түүний уулзах бизнесмэний ярианаас уул уурхайн салбар ямар байдалд байгааг мэдэж болно. Тус компанийн борлуулалт уул уурхайн салбарын уналт, өсөлтийг харуулах индикатор юм. Яг энэ зорилгоор Р.Амаржаргал гишүүн долоо хоногийн нэг өдөр заавал аль нэг салбарын бизнесмэнтэй болздог.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Шударга дүрт 2016-03-17 103.57.93.126

Нямдорж энэ 2 шударга царайлчихаад компанийн эздээс соёлтой авилга байнга авдаг. Хоолонд орох нэрээр ичих ч үгүй авдаг юм даа..

СҮХЭЭ 2016-03-17 103.57.93.98

УХААНТАЙ,БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙ АД ҮЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ЮУ Ч МЭДЭХГҮЙ,ТЭНЭГ ГЭХЭД БАГАДХААР МОДОН ТОЛГОЙ,ЗҮРЭХ СЭТГЭЛГҮЙ ХӨНДИЙ ЦЭЭЖҮҮД ЮМ ДАА.АН-Д АРАЙ ДӨНГҮҮР БОЛОВСОРСОН ГАНЦ ХҮН НЬ АМАРЖАРГАЛ ШҮҮДЭЭ

zochin 2016-03-17 124.158.109.62

amjilt erooe bie ee sain hairlaj baigaarai Mongold heregtei hvn shvv ta

Зочин 2016-03-17 202.126.91.95

монголын төлөө сэтгэл үгүй хүнд хийх ажил олдохгүй тул реклам хийгээд ч нэмэр үгүй

ОДОО БОЛНО 2016-03-17 202.21.101.246

МОНГОЛООС ЗАЙЛ

Зочин 2016-03-17 202.9.40.172

Ийм л хүн хэрэгтэй дээ. Улсыг ирээдүй рүү чирэх хүн... Одоо л цаг нь болж байна даа. Бууж өгч болохгүй. Сонгогочдын боловсрол сайжраад л байгаа шүү. Амараа гишүүн чадвартай, бас шударга хүн шүү.

Зочин 2016-03-17 202.9.40.172

Ийм л хүн хэрэгтэй дээ. Улсыг ирээдүй рүү чирэх хүн... Одоо л цаг нь болж байна даа. Бууж өгч болохгүй. Сонгогочдын боловсрол сайжраад л байгаа шүү. Амараа гишүүн чадвартай, бас шударга хүн шүү.

Зочин 2016-03-17 202.9.41.164

buurunhii shdee

з 2016-03-17 182.160.40.219

Хандыг нь авсан цайны шаар чихээд сайхан үнэртэй дэр хийж болдог,хэнд ч хэрэггүй амбиц хөөсөн ийм шаарыг бол ... Олон жил ард түмэнд хэрэггүй гишүүн явлаа,гэр орон чинь ч тохитой юм-одоо гэртээ сууж УИХ-д байхдаа олсон хэдэн төгрөгөө үрсэн шиг тэтгэвэртээ гар.Их тунирхуу зантай нөхөр шиг харагдаад дарга болгосонгүй гэж байдаг.

Илтгэл тээгч 2016-03-17 216.214.87.74

Ийм л хүн хэрэгтэй дээ. Улсыг ирээдүй рүү чирэх хүн... Одоо л цаг нь болж байна даа. Бууж өгч болохгүй. Сонгогочдын боловсрол сайжраад л байгаа шүү.

Зочин 2016-03-17 59.153.112.35

Еронхийлогч, еронхий сайд, их хурлын дарга л хийнэ гэдэг оорийгоо их томд бодсон хун. Мэдлэгтэй нь юу бол, тэгж харандахыг л оролддог юм

Зочин 2016-03-17 202.55.180.155

Эргүү МАЛУУД дуугаа тат. Хамгийн боловсролтой мундаг гишүүн.

Зочин 2016-03-17 218.103.114.183

10-нүүртэн дээ.........хүнд таалагдах л гэж амьдардаг юм байх даа????

Зочин 2016-03-17 103.57.92.42

Амараа гишүүн чадвартай, бас шударга хүн шүү. Харин сүүлийн үед сонгууль ойртоод, намынханаасаа болсон уу яасан жаахан мөлүүхэн яриад байх болсон байна лээ.

zochin 2016-03-17 202.179.27.137

bolio

зочин 2016-03-17 150.129.140.181

Харахад сайхан буурал эр, цэмцгэр ажиллаж, хооллож байна. Юуны буруу байна, айн?

хэхэ 2016-03-17 202.5.195.125

боловсролтой гэнээ ичмээр дамшиг хахаха

htht 2016-03-17 202.5.195.125

энэ нөхөр даанч чадваргүй л дээ

монгол 2016-03-17 103.57.93.190

Маш сайн жүжигчин.

Тусч хүү 2016-03-17 124.158.79.8

Сайн уу? https://www.facebook.com/NMYCOM/ энэ хуудас дээр лайк шэйр хийгээд өгөөч. Залуус нэгдэж улаанбаатараа цэвэрхэн болгох гэж байгаан. Баярлалаа.

Одоо болно 2016-03-17 209.239.123.107

Энэ хүн одоо болноо Олон жил их хуралд суулаа ЕС хүртэл хийлээ Үр дүн даанч алга даа одоо явж тэтгэвэрт гар

Good 2016-03-17 27.123.214.92

Perfect. Amjilt husie Amaraa

hun 2016-03-17 202.9.41.151

bolovsroltoi hun

Зочин 2016-03-17 124.158.77.27

МАШ ЁС ЗҮЙГҮЙ ЗАЛЬТАЙ ХҮН ГЭДЭГ НЬ ЖҮЖГҮҮДЭЭС НЬ ХАРАГДСАН. ОДОО БОЛНО. ЯВЖ ҮЗ

итгэл алдсан 2016-03-17 202.21.101.246

биднийг тайван орхи

Зочин 2016-03-17 103.229.120.243

Үдийн хоол зохимжгүй хольц байна даа, загасны буюу малын мах

Зочин 2016-03-17 122.201.21.181

Одоо энэ "дурак" явахгүй дээ , хий годогноод л

Зочин 2016-03-17 122.201.21.181

Одоо энэ "дурак" явахгүй дээ , хий годогноод л