Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин | News.MN

Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маш олон америкчууд цар тахлын халдвар авсан нь нэг талаасаа ашигтай зүйл хэмээн ярьжээ. Учир нь тэрбээр халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин хэмээн үзэж байгаа аж.

Цагаан ордонд мэдээлэл хийхдээ Трамп сэтгүүлчдэд “Вакцин бол бидний тэргүүн зорилго. Учир нь вакцин л цар тахлыг дуусгах гол түлхүүр юм. Вакцин хүнд дархлаа тогтоодог. Гэхдээ халдвар авсан хүн ч гэсэн дархлаатай болдог. Миний сонссоноор манай улсын хүн амын 15 хувь нь халдвар авчээ. Энэ бол сайн хэрэг. Учир нь халдвар өөрөө хамгийн сайн вакцин шүү дээ” хэмээн хэлсэн байна.

Түүний хэлсэн зүйлс сүргийн дархлаа тогтоох зарчимтай маш ойролцоо байв. Сүргийн дархлаа тогтоох гэдэг нь өвчнийг хязгаарлалгүй чөлөөтэй тархааж, хангалттай хэмжээний хүнд байгалийн жамаар дархлаа суулган өвчинг цааш тархах газаргүй болгох арга билээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн 15 хувь гэдэг бол АНУ-ын Халдварт өвчин хяналт судалгааны төвөөс гаргасан өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр халдвар авсан хүмүүсийн тоо билээ.

Сүргийн дархлаа тогтоох нь эрсдэлтэй боловч зарим улс орнууд, тэр дундаа Нэгдсэн Вант улс анхандаа эрүүл мэндэд нь ноцтой хүндрэл учрахааргүй бүлгийн хүмүүс дунд өвчний тархалтыг сул тавьж, сүргийн дархлаа тогтоох аргыг дэмжиж байсан билээ.

Гэвч тус аргыг эсэргүүцэх, буруушаах хүн маш олон байсан юм. Учир нь АНУ зэрэг том улсад сүргийн дархлаа тогтоохыг оролдох нь хэдэн сая хүнийг үхлийн ирмэгт аваачих маш өндөр эрсдэлтэй билээ.

Түүнээс гадна сүргийн дархлаа тогтоох аргыг дэмжсэн аль ч улс одоог болтол амжилт олоогүй байна. Жишээлбэл Швед улс анхнаасаа хөл хорио тогтоохоос татгалзаж, сүргийн дархлаа тогтоохоор хичээн ажилласан ч амжилт олоогүй юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 202.126.89.10

Олон мянган хунээ ухуулснээ хуртэл амжилт гэж уздэг хунийг нээрээ юм ч гэмээр юм бэ дээ.

Avatar

Зочин 2020-12-11 66.181.179.197

Mongold surgiin darhlaa togtohod hetsuu, olon hun amiaraa tulnu. Uchir ni bugd shahuu agaariin bohirdloos uussen uushignii asuudaltai, hun amiin 40,50 ni tamhi tatdag, nuurs tulj amidardag. Getel amerikt agaar yamar saihan bilee, hun amiin 5% ni tamhi tatdag, uheed baigaa ni uhenh undur nastan, chihriin shijintei humuus. Getel mingold barag eruul gesen hunuus ni chihriin shijintei bdag.

Avatar

Badarch taxar 2020-12-11 66.181.180.121

Mongol svvldee svrgiin darhlaanii zamig songoh baih medlegtei bolood ireheer

Avatar

Зочин 2020-12-11 64.119.25.84

Дархлаа нь ч байдаггүй, өдөр бүр 2-3 мянган хүн эрсэдсээр байдаг. Халдвараар ганц өдөр нас барагсдын тоо нь 2011 оны лалынхны дайралтын үеэр үрэгдсэн бүх хүмүүсийн тооноос олон болчоод байдаг.Үүнийг гавьяа гэх гээд байгаа юм уу.

Avatar

Зочин 2020-12-11 64.119.23.110

ugaasai het targan idej uuhaa hyanaj chadagui amerikuud l vheed bna. bas golduu haruud hogshid l bnaa..

Avatar

Булган 2020-12-11 139.5.218.47

Америкийн негрүүд голдуу тарган , хийх ажилгүй байдаг тэд л коронагаар свчилж мажийж байгаа

Avatar

Зочин 2020-12-11 103.57.95.76

Түргэн хоолноос болж илүүдэл жинтэй болсон олон сая иргэнтэй Америкт сүргийн дархлаа бол атомын бөмбөг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж