Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

Трамп: Халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маш олон америкчууд цар тахлын халдвар авсан нь нэг талаасаа ашигтай зүйл хэмээн ярьжээ. Учир нь тэрбээр халдвар бол өөрөө хамгийн сайн вакцин хэмээн үзэж байгаа аж.

Цагаан ордонд мэдээлэл хийхдээ Трамп сэтгүүлчдэд “Вакцин бол бидний тэргүүн зорилго. Учир нь вакцин л цар тахлыг дуусгах гол түлхүүр юм. Вакцин хүнд дархлаа тогтоодог. Гэхдээ халдвар авсан хүн ч гэсэн дархлаатай болдог. Миний сонссоноор манай улсын хүн амын 15 хувь нь халдвар авчээ. Энэ бол сайн хэрэг. Учир нь халдвар өөрөө хамгийн сайн вакцин шүү дээ” хэмээн хэлсэн байна.

Түүний хэлсэн зүйлс сүргийн дархлаа тогтоох зарчимтай маш ойролцоо байв. Сүргийн дархлаа тогтоох гэдэг нь өвчнийг хязгаарлалгүй чөлөөтэй тархааж, хангалттай хэмжээний хүнд байгалийн жамаар дархлаа суулган өвчинг цааш тархах газаргүй болгох арга билээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн 15 хувь гэдэг бол АНУ-ын Халдварт өвчин хяналт судалгааны төвөөс гаргасан өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр халдвар авсан хүмүүсийн тоо билээ.

Сүргийн дархлаа тогтоох нь эрсдэлтэй боловч зарим улс орнууд, тэр дундаа Нэгдсэн Вант улс анхандаа эрүүл мэндэд нь ноцтой хүндрэл учрахааргүй бүлгийн хүмүүс дунд өвчний тархалтыг сул тавьж, сүргийн дархлаа тогтоох аргыг дэмжиж байсан билээ.

Гэвч тус аргыг эсэргүүцэх, буруушаах хүн маш олон байсан юм. Учир нь АНУ зэрэг том улсад сүргийн дархлаа тогтоохыг оролдох нь хэдэн сая хүнийг үхлийн ирмэгт аваачих маш өндөр эрсдэлтэй билээ.

Түүнээс гадна сүргийн дархлаа тогтоох аргыг дэмжсэн аль ч улс одоог болтол амжилт олоогүй байна. Жишээлбэл Швед улс анхнаасаа хөл хорио тогтоохоос татгалзаж, сүргийн дархлаа тогтоохоор хичээн ажилласан ч амжилт олоогүй юм.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж