АНУ сүүлийн үед цар тахал эхэлснээс хойшхи хамгийн хүнд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Covid-19-өөс хамгаалах зөвлөмжүүдийг үл хайхран Цагаан ордонд хоёр ч удаа үдэшлэг зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулж байна.
Сүүлд тэрбээр Лхагва гаригт /2020.12.09/ Цагаан ордонд 100 гаруй зочин урьж еврейчүүдийн уламжлалт Гэрлийн баяр буюу Ханука баяр тэмдэглэжээ. Энэ өдөр АНУ-д цар тахал эхэлснээс хойш хамгийн их хүн /3124 хүн/ нас барсан юм. Цахим сүлжээнд Ерөнхийлөгч Трамп зочдын өмнө гарч үг хэлж буй дүрс бичлэг тавигдсан бөгөөд уг бичлэг дээр хүмүүс ханиалгаж байгаа чимээ бичигджээ.
Энэхүү үдэшлэгт оролцсон хүмүүсийн дунд Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мидоус байсан аж. Тэрбээр өнгөрсөн сард Covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдож байв. Тэрбээр үдэшлэг дээр амны хаалт зүүгээгүй байсан ба бусад амны хаалтгүй зочидтой гар барьж мэндчилж байжээ.
Эх сурвалж: BBC
/*-*/ 2020-12-11 49.0.212.165
Зөв хө, коронаг сөрж баз
Munkh 2020-12-11 192.82.75.60
Tramp corona 2 ooc bid xezee salax um bol oo.
Зочин 2020-12-11 182.232.184.1
2021 onii 1 sariin 20 nd negnees ni , 2022 oni 1 sard nuguuguus ni
Зочин 2020-12-11 202.179.24.25
Америкт корона дийлдэхээ байсан нь Трамптай холбоотой. Сонгуульд ялагдсандаа өширхөж байгаан байх даа
Зочин 2020-12-11 192.82.78.39
Еврейчүүд чинь АНУ-ын нөгөө гол 2 намын ардах нууц боссууд шүү дээ. Бүр НҮБ-с өгсүүлэн бараг бүх олон улсын байгууллагууд, адармаатай нарийн төвөгтэй, орооцолдсон асар том банк санхүүгын бараан тогтолцоонуудын цаана ч эдгээр нөхөд л учирыг нь олж хужирыг нь тунгааж, залуурдсан шигээ сууж байгаа шүү дээ. Эцэст нь бүх ард түмэн үндэстнүүд тэдэнд мөргөж, захирагдаж байх учиртай юм гэнэ лээ…. Зарим нь пуужингаар, зарим нь ийм аргаар "мундаг" болохым байх өө… Харин бид яаж монцойж мундаг болох вэ
Хотын уугуул иргэн 2020-12-11 66.181.178.14
Энэ зөнөг өвгөн их л нохойтож байгаад зайлах нь нээ
Зочин 2020-12-11 202.179.27.201
эр хүн шиг хүүр …. кк
Жинхэнэ эр хүн 2020-12-11 192.82.72.175
Ёстой эр хүн шиг байгаа юм даа
Зочин 2020-12-11 59.153.112.179
мэдрэл хүүршүү