Дональд Трамп цар тахлыг үл хайхран үдэшлэг зохион байгуулжээ  

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

COVID-19

Дональд Трамп цар тахлыг үл хайхран үдэшлэг зохион байгуулжээ  

Дональд Трамп цар тахлыг үл хайхран үдэшлэг зохион байгуулжээ   

АНУ сүүлийн үед цар тахал эхэлснээс хойшхи хамгийн хүнд өдөр хоногуудыг өнгөрөөж байна. Гэтэл тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Covid-19-өөс хамгаалах зөвлөмжүүдийг үл хайхран Цагаан ордонд хоёр ч удаа үдэшлэг зохион байгуулсан нь шүүмжлэл дагуулж байна.

Сүүлд тэрбээр Лхагва гаригт /2020.12.09/ Цагаан ордонд 100 гаруй зочин урьж еврейчүүдийн уламжлалт Гэрлийн баяр буюу Ханука баяр тэмдэглэжээ. Энэ өдөр АНУ-д цар тахал эхэлснээс хойш хамгийн их хүн /3124 хүн/ нас барсан юм. Цахим сүлжээнд Ерөнхийлөгч Трамп зочдын өмнө гарч үг хэлж буй дүрс бичлэг тавигдсан бөгөөд уг бичлэг дээр хүмүүс ханиалгаж байгаа чимээ бичигджээ.

Энэхүү үдэшлэгт оролцсон хүмүүсийн дунд Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Мидоус байсан аж. Тэрбээр өнгөрсөн сард Covid-19-ийн халдвар авсан нь тогтоогдож байв. Тэрбээр үдэшлэг дээр амны хаалт зүүгээгүй байсан ба бусад амны хаалтгүй зочидтой гар барьж мэндчилж байжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж