Зах, худалдааны төвүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ | News.MN

Зах, худалдааны төвүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

Зах, худалдааны төвүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

Зах, худалдааны төвүүд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

Зах, худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь зөрчил гаргасан  214 аж ахуй нэгжийн  таван сая 196 мянган төгрөгийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ. Эдгээр нь 519 нэр төрлийн 2012 ширхэг, 39.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн багтжээ. Мөн хөл хорионы үед зах худалдааны  төвүүд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байна. Тухайлбал, халуун хэмжигчгүй, хүн хоорондын зай баримтлах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  арваннэгдүгээр сарын 15-аас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл есөн дүүргийн 7441 хүнсний төв, хүнсний үйлдвэрт хяналт тавихад 4661 зөрчил илэрч, 72.8 хувийн зөрчлийг засуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 66.181.189.62

Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.

Avatar

Иргэн 2020-12-11 202.179.24.108

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 3 хүн хугацаа дууссан архи уусан юм болов уу. Ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж