Зах, худалдааны төвүүдэд хугацаа нь дууссан, хадгалалтын горим зөрчсөн хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан зөрчил илэрчээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь зөрчил гаргасан 214 аж ахуй нэгжийн таван сая 196 мянган төгрөгийн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ. Эдгээр нь 519 нэр төрлийн 2012 ширхэг, 39.8 кг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн багтжээ. Мөн хөл хорионы үед зах худалдааны төвүүд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байна. Тухайлбал, халуун хэмжигчгүй, хүн хоорондын зай баримтлах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас арваннэгдүгээр сарын 15-аас арванхоёрдугаар сарын 10-н хүртэл есөн дүүргийн 7441 хүнсний төв, хүнсний үйлдвэрт хяналт тавихад 4661 зөрчил илэрч, 72.8 хувийн зөрчлийг засуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ