О.Чулуунбилэг: Н.Багабанди үгээ хэлж, тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна | News.MN

О.Чулуунбилэг: Н.Багабанди үгээ хэлж, тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

О.Чулуунбилэг: Н.Багабанди үгээ хэлж, тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна

О.Чулуунбилэг: Н.Багабанди үгээ хэлж, тагнуулынхан хяналтаа тавих хэрэгтэй байна

Цаг үеийн асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-За, шууд яриандаа орцгооё. Оюутолгой ба Дубайн гэрээнд гарын үсэг зурсан гээд С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын хүмүүст хорих ял оноолоо. Энэ талаар байр сууриа хуваалцаач.

-Монгол улс албан ёсоор улс төрийн хоригдолуудтай улс боллоо гэж харж байна. Ялангуяа Америкт сураад дараа нь Монголдоо хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн залуу үеийн төлөөлөл болсон Б.Бямбасайхан зэрэг залууст хэт хатуудлаа. Ер нь ийм чухал төсөл дээр яагаад зөвхөн яллах даалгавартай шинжээч нарын дүгнэлтээр ийм өндөр ял өгөв өө. Шинжээч нар чинь цагаатгах талын байр суурийг давхар баримтлах ёстой биз дээ? Хөндлөнгийн байх, мэргэжлийн байх бас хуулиа дээдэлдэг ёс хаачив аа. Ийм мэргэжлийн бус, улс төрийн шийдвэрт эрүүгийн ял өгдөг Монголын шүүгчдийн талаар хүний эрхийг дээдэлдэг Америк, Англи, Япон мэтийн орнуудад хандаж виза өгөхгүй, улс орондоо нэвтрэхийг хориглосноо зарлахыг уриалах хэрэгтэй. Олон улсад ийм жишиг бий.

-Гадаадад төгсөж ирсэн эсвэл ирэх гэж байгаа залууст сөрөг дохио болох уу?

-Энд зөвхөн ганц нэг хувь хүмүүсийн асуудал биш ер нь манай улс хөрөнгө, санхүү, татвар, хууль хяналтын байгууллагаа орчин үежүүлж чадаж байна уу гэдэг асуулт урган гарч ирж байна. Олон улсын хамгийн сүүлийн үеийн мэдлэг тээж ирэх залуусаа угтах хөрс, тэр орчин нь 20-р зууны түрүү үеийн большевик үеийн инерцээсээ гарч чадаж уу гэдэг дээр эргэлзэж эхэллээ.

Ер нь орчин үед бизнес татварын харилцааг эрүүгийн хуулиар шийдээд байдаг жишиг тогтоож болохгүй. Татварын маргаан, хөнгөлөлт дагасан үл ойлголцол аль ч улсад байдаг. Нэг жишээ хэлье. Саяхан айфон үйлдвэрлэдэг Аппле компани олон улсын татварын асуудлаар Европын холбооны засгийн газартай Европын холбооны шүүх дээр маргаад ялалт байгууллаа. "Аппле"-ийг 13 тэрбум доллар буюу манай улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг нөхөж төл гэдэг шаардлагыг татварынхан үүсгэсэн. Манай Оюутолгойн маргаантай их төстэй. "Аппле" үүний эсрэг зарга үүсгээд ялалт байгууллаа. Иргэншсэн газар том төслийг бизнесийн өрсөлдөх чадвар, ажлын байраар хэмждэг юм байна. Тэрнээс шийдвэр гүйцэтгэсэн гүйцэтгэх захирлыг бариад хорьдоггүй юм байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтад яаж нөлөөлөх бол?

-Манай улсын эдийн засаг, гадаад өр хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр төгрөгийн ханшаа яаж барих юм бол? Гадаад өрийн менежментээ хэрхэн хийх бол? Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн  бие даасан байдал, гуравдагч хөршийн бодлогоор баталгаажуулдаг том эрх ашгаа яах вэ? Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаанд тэнцвэртэй хандах тухай маш нарийн зааж өгсөн байдаг. Ийм учир манай тагнуулынхан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийнхөн энэ мэт жишээ, үйл явдал дээр онцгой анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

-Яагаад заавал сонгуулийн сурталчилгааны ид үеэр барьж хорьсон юм бол оо? Ардчиллын амин сүнс нь сонгуульдаа байдаг. Гэтэл сонгуулийн ид дунд үед ингэж массын сэтгэлзүйд зориулсан гэлтэй шийддэг нь?

-Да.Ганболд, Б.Бямбасайхан хоёр сурталчилгаагаа эхлүүлээд удалгүй шоронд орсон ч гэсэн нийлээд 15 мянган сонгогчдын саналыг авсан байна. Энэ хоёр хэрвээ эрх чөлөөгөө хасуулалгүйгээр сурталчилгаагаа дуусгасан бол хэд дахин илүү санал авах боломжтой байлаа. Дэмжигч сонгогч нарт хандаж хэлэхэд тэд буруу юм хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Эдийн засаг хүнд үед сонголтгүй шийд гаргасан улс. Олон мянган ажлын байрыг аварч үлдсэн хүмүүс. С.Баярцогт сайд ч мөн их өндөр санал авсан. Эрх чөлөөтэй байж байгаад сурталчилгаагаа дусгасан бол үр дүн өөр байх байсан. Ер нь цаашид сонгуулийн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай. Ингэх л байсан юм бол Монгол төр яах гэж анхнаасаа тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон юм.

-Та түрүүн улс төр бол шийдэл олгох ухаан гээд хэлчихлээ. Одоо цаашид яах хэрэгтэй вэ?

-Ямар ч байсан Бямбасайхан зэрэг чадалтай залуус маань золиослогдоод өнгөрч болохгүй. Энэ шүүх үйл явц дээр олон улсын татварын мэргэжилтнүүдийг татан оролцуулсан шинжээчдийн багыг бүрдүүлэх хэрэгтэй. Маш том сургамж болно. Хууль хяналтын байгууллагууд маань ч иргэнших ёстой.

Ер нь уул уурхай, хөрөнгө оруулалт, татварын маргаанаар мэргэшсэн хөндлөнгийн, орчин үеийн, иргэншсэн арбитр, шинжээч, мөрдөгч, прокурор, шүүгч нараа бэлдмээр байна. Татварын бас бүртгэлийн стандартаа ч шинэчилмээр байгаа юм. Тэгэхгүй бол Зөвлөлтийн үеийн системээр орчин үеийн бизнесийн олон улсын харилцааг шүүвэл ийм л үр дүн гарна. Цаашид Монгол Улс улам л хоцрогдож, том хөршүүдийн бөглүү булан болж хувирна.

-Оюутолгойн татварын маргаан олон улсын арбитр дээр үргэлжилнэ. Ингэхэд манай улс яагаад олон улсын арбитр дээр ялагдаад байдаг юм бэ?

-Бид дэлхийн дүрмээр тоглохгүй байна л гэсэн үг. Манайх шиг жижиг улс дэлхий нийтийн дүрмээр тоглож байж л үндэсний нийтлэг эрх ашгаа олон улсын түвшинд хангуулж чадна. Хэт нэг тал руу хэлбийгээд байвал үнэ цэнээ алдаж, хавханд орно л гэсэн үг юм. Үндэсний аюулгүй байдалд харш гэсэн үг. “Хан ресурс” дээр ялагдсан. Оюутолгойн татварын маргаан олон улсын арбитр дээр очсон. Татвараа тогтворжуулна гэж гэрээ байгуулсан. Тэгснээ татварын хуулиа өөрчлөнгүүтээ шинэ татвар нэхээд, хөрөнгө оруулагч нарыг үргээгээд байдаг. Тэгээд за тохирсноороо явъя гэж хэлсэн хүмүүсээ бүгдийг нь шоронд суулгачихлаа. Дэлхий нийт монголчуудын хоцрогдлыг бас дотоод зодооныг “Өө хөөрхий энэ шинэ залуу ардчилсан улс юм даа” гэж толгой илээд өнгөрөөхгүй.

-Тантай санал нэг байна. Гадаадад төрийн өмчийн компаниудад улс төр хэр оролцдог вэ? Манайд бол их байх шиг. Ерөнхийлөгч асан хүртэл улс төрийн томилгоогоор оччихдог?

-Манай Монголын улс төр, эдийн засгийн гол зовлон энэ. Би төрд алба хашиж байхдаа Оросын “Ростех”, Хятадын “Си-Ай-Си”, Сингапурын “Темасек”, Норвегийн сан зэргийн түүхийг сонирхож байсан. Энэ чиглэлээр судалдаг хүмүүстэй ч уулзаж санал бодлоо солилцож явлаа. Манайх шиг ингэж хутгалддаг газар бараг байхгүй. Муу хэлээд байдаг Орос, Хятад хоёрт хүртэл төрийн компаниудад нь барууны засаглалын стандартыг оруулж өгсөн байдаг. Герман, Америк, Английн менежер, профессоруудыг урьж авчирдаг. Хөрөнгө оруулахыг урьдаг. Манайд яг эсрэгээр. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнээ хүртэл хамгийн чухал компанийнхаа Төлөөлөн Удирдах Зөвлөлд оруулсан байх жишээтэй.  Титэм үгээр биднийгээ булж байсан тэр эрхэм маань энэ эгзэгтэй үед бүлх залгисан мэт таг дуугүй. Төрийн компани татвар их төлнө гэдэг нь зардал нь өснө гэсэн үг. Тэр хэрээр ашиг нь хойшилно. За тэгээд татвар анх тохирсон хэмжээнд төлөхөөр бас буруудна. Бүгдийг нь шоронд хийнэ. Хамар дор нь ийм ойлгомжгүй зүйл болж байхад тэр хүн титэм биш юм аа гэхэд, татам үгээ хэлээсэй дээ.

-За Б.Бямбасайхан, Да.Ганболд ба Оюутолгой тойрсон улстөржилтийн хувьд ийм байдаг байж. Бас нэг асуулт байна. Сангийн сайд асан Болор гэхэд л засгийн даалгаврыг биелүүлснийхээ төлөө хоригдох ял авчихлаа. Ер нь танхимаараа шийдчихсэн, салбарынх нь сайд  гарын үсэг зурчихсан шийдвэрийг баталгаажсаныхаа төлөө хоригдох нь хуульд нийцэх шийтгэл мөн үү. Б.Болорын кейс дээр дэлгэрэнгүй тайлбар өгөөч?

-Яг ямар зүйл заалтаар ялласан бэ гэдэг талаар нарийн мэдээлэлгүй байна. Хуульч биш болохоор хууль тайлбарлах нь зохимжгүй байна. Улс төр судлаачынхаа хувьд хариулъяа. Нэгд, дэлхийн аль ч улсад Засгийн газар кабенитийн зарчмаар ажилладаг. Шийдвэрийг хамтдаа гаргаж, хамтдаа хариуцлага хүлээдэг. Энэ бол улс төрийн зарчим.  Хоёрт, геополитикийн хувьд "Эрдэнэт"-н 49 хувийг Монголд оруулж ирэхэд хувийн хэвшлийг дэмжих Ч.Сайханбилэгийн Засгийн газрын шийдвэр зөв байсан. Баруун төвийн үзэл баримтлалтай эрх баригч намын бодлого ийм л байх ёстой. "Эрдэнэт" 100 хувь бидэнд ирснээр Оросын Монгол дахь нөлөө суларч, Монголын бие даасан байдал илүү баталгаажиж байгаа юм. Хэрвээ хохирогч гэж байгаа бол тэр нь монголчууд биш хувиа зарсан оросын төр л байж таарна. Дараагийн удаа оросуудаас төмөр замын хувийг нэг монгол нь аваад ирвэл ял өгөх үү. Харин ч монголын төр хувийн хэвшилтэйгээ нийлж байгаад төмөр замыг мөн адил монголдоо зуун хувь авах хэрэгтэй.

-Улстөрийн гэх тодотголтой хоригдлуудын тоо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ахиад нэмэгдэнэ гэсэн шум бий. Байдал энэ мэтээр газар авбал олон улсын байгууллагуудын анхааралд орох, цаашлаад элдэв хоригт орох гэх мэт эрсдэл байгаа болов уу?

-Тийм шуугианд итгэхгүй байна. Улс төрийн хоригдлуудыг нэмсэн ямар ч Ерөнхийлөгчийн сонгуулийн кандидат нийт сонгогчдын 50+1 хувийг авч чадахгүй. Нийгмийн маш том хагарлыг үүсгэнэ. Сошиал, фэйсбүүкт л олон улсын тролл армийн дэмжлэгийг 100 хувь авч магад. Бид эдийн засгийн хар, сараал жагсаалтанд ороол амжсан улс. Нэмээд улс төрийн хоригдлуудаар шоронгийн тор дүүргээд байвал улс үндэстнээрээ олон улсын улс төр, гадаа харилцааны хориг бүхий торонд орох нь гарцаагүй. Хамгийн энгийнээр хэлэхэд барууны орнууд уруу гарах иргэдийн виз чангараад, компаниудад зээл, хөрөнгө оруулагч олдохоо больно.

-Засгийн газар танхимаараа хэлэлцээд шийдвэр гаргачихсан үед шийдвэрийг баталгаажуулж гарын үсэг зурсан хүмүүсийг олноор нь ингэж хэлмэгдүүлж хориод байвал цаашид эдийн засагт нөлөөтэй том шийдвэрүүд гарахгүйд хүрэх эрсдэлтэй нүүр тулах байх аа даа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Улс төрчид бодлогын шийдвэр гаргасныхөө төлөө шоронд ороод эхэлдэг ийм жишиг нэгэнт тогтчихвол ерөнхийлөгч хөндлөн төмөр зам бариулсаныхаа төлөө, ерөнхий сайд тавантолгойн ашигийг төмөр замд оруулах шийдвэрийнхээ төлөө эсвэл "Эрдэнэт"-эд онц байдал тогтоосныхоо төлөө хожим шүүх цагдаагаар явахад гайхах юмгүй. Ийм буруу жишиг дээр улс төрийн бохир өрсөлдөөн тахлын нян шиг үржиж хэлмэгдүүлэлт дахин сэргэнэ. Тиймээс хууль тогтоогчид энэ асуудал дээр анхаарч шүүхийн шинэчлэлээ яаравчлах зайлшгүй шаардлагатай.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-11 122.201.31.59

mini aab general pureb chamig asarsan geel orshol ugsun. chin anharj uzedehe end tensen ged ug baidag etgbel butsad gindnad aatmana hulgara hiiged uilad sujil daa. hen guisin bi oshool ug geed guisan uu geel agsaral.

Avatar

Зочин 2020-12-11 122.201.31.59

chi minia ab pueb generalig ulsig gutalig doloj baiagd 2 ah biluu shorngin kamerin ezenge sululj absan shde. umhi amara nadas yaj gujla bugd medne dee. tegbel butsad shoorond hiibel boljinuu.bitgi general hing gutagar hurtsa zolbin mine. cham shig hroigdol ene general hubtsas obsohgui shuu. muu yaltan gedgen medej yabbal sain shuu.

Avatar

Арай арай 2020-12-11 122.201.22.174

Ингэж өрөөсгөлөөр дүгнэж болохгүй л дээ. Төрийн холбогдох байгууллагуудаас маш нарийн судалгаа хийж буруутайг нь тогтоосон учраас яллагдсан. Харин ч шүүх энэрэнгүй хандаж бага ял өгсөн шүү дээ! Шүүхийн шинэчлэлээр цаг сайхан болно байх. Прокурор, тагнуулыг нэн яаралтай шинэчлэх ёстой гээд шинэ Ерөнхий сайд мэдэгдсэн. 2021 онд улс төрийн болон хувийн ашиг сонирхлоор эсвэл гадны захиалгаар хүний эрх зөрчиж шоронд хийдэг байдал арилах эхний алхам хийгдэж эхлээсэй!

Avatar

Зочин 2020-12-11 64.119.22.67

С.Баярцогт бол цэвэр оуйварчин шаар шүү дээ. Үүнийг өмгөөлж өайгаа түүнээс өөрцгүй оуйьарчин байж таарна

Avatar

Зочин 2020-12-11 124.158.97.191

Жанхуу Хүүк хоёрын хамтын бүтээл бол улс төрийн хоригдлууд юм.

Avatar

ИРГЭН 2020-12-11 192.82.70.126

БЯМБАСАЙХАН, Да.ГАНБОЛД НАРТ ЯМАРЧ БУРУУ БАХГҮЙ ГЭЖ БОДДОГ. ТЭДНИЙГ ЯЛЛАХЫН ТУЛД Л ЯЛАЛСАН. ЕРӨНХИЙ САЙД НЬ ХЭН НЭГЭН ХҮНИЙ ДААЛГАВРААР ЮУ ХИЙХИЙГ ЭДГЭЭР ХҮМҮҮСТ ҮҮРЭГ БОЛГОЖ ДЙАЛГАСАН ЭД НАР ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ҮҮРГИЙГ Л БИЕЛҮҮЛСЭН. ХЭРЭВ МАНАЙХ УЛС ШИГ УЛС ЮМ БОЛ ЯАГААД АМЕРИКТ БАЙГАА САЙХАНБИЛЭГИЙГ БАРЬЖ АВЧИРААД БАЙЦААЖ БОЛОХГҮЙ БАЙНА ВЭ ?. ИНГЭСЭН ЦАГТ БҮХ АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

Avatar

зочин 2020-12-11 66.181.161.9

Өөрсдөө Гэрээ хэлцэлд оролцохдоо Улс орныхоо эрх ашгийн хамгаалах Ажилд дэндүү шудрага бус ажилласан ?!

Avatar

Зочин 2020-12-11 139.5.218.9

Энэ өөрөө хэт нөгөө талаас барьсан гар бна шүү дээ. Улаан цайм өмөөрч гэнэ. Гадны гар хөл болох гоё байдаг юм байлгүй

Avatar

Зочин 2020-12-11 122.201.24.139

Ерөнхийдээ зөв асуудал тавьжээ. Харин Еврпын буюу барууныхан толгойлдог олон улсын шүүх шийдвэрийг зөвхөн барууны ЗГ, компаниудын талд гаргаж буурай орнуудыг мэдлэггүй тэнэг гэж үздэг. Арлэгийн талд АНУ европын экспортод татвар нэмнэ гэснээс айсан. Ж: Польш, Укриан Оросоос авдаг хийний үнийг төлөргүй шэхнд д тэдний талд гаргах г.м улс төржсөн байдаг

Avatar

Зочин 2020-12-11 103.26.195.176

Улсын хөрөнгийг хязгааргүй өөрийн мэт зарцуулдаг шүүх нь хахуул авдагаа зогсоо өмөөрч, бас өөгшүүлэхээ болв! Улс юм бол үндсэн хуулиа дээдэл !!! Энэ идсэн уусан нөхөдүүд хойч үед маш муу муухай үлгэр дуурайлал бас жишиг тогтоож байна !! Тэдний ял шийтгэд багадсан ! Захиалагат толгой угаалт бүү хий !!!!!

Avatar

Зочин 2020-12-11 203.98.76.192

Маш зөв оновчтой хариулсан байна. Улс төрчид үүнийг сайн ойлгож уншиж ойлгоосой

Avatar

Зочин 2020-12-11 66.181.161.88

Энэ сайхан долоогч гаршдээ мөнгөний үнэр андахгүй

Avatar

ахмад 2020-12-11 202.9.46.63

одоо тэр сайханбилэгийг нь яаралтай авчирч хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. бас тэр үед ерөнхийлөгч байсан 1 нөхөрийг.

Avatar

Зочин 2020-12-11 122.201.31.132

Улс үндэснийхээ эсрэг ажилласан. Харин ч ял нь багадсан. Шүүх бүрэн яллаж чадаагүй. Энэ асуудалыг гадаадад төгсөгчдийн хувь заяатай холбох ихээхэн тэнэг хэрэг. Зөвхөн эдгээр хулгайч луйварчдыг зөвтгөх, хаацайлахаас өөр ямар ч сэдэл алга даа…

Avatar

Зочин 2020-12-11 202.9.40.91

Албан тушаал эрх мэдлээ ашиглаж улсын баялагыг өөрийн болгох, улс орны эрх ашгийг хохироож өөрсдөө баяжих явдлыг өмөөрч өөгшүүлж болохгүй. Мэдлэг боловсролтой сайн хүн байсан ч тийм юм үйлдвэл хэрэг алга. баярцогт нарыг зөвтгөх шалтгаан байхгүй

Avatar

Мөнх 2020-12-11 66.181.182.107

Үр дүн нь ОТ ажилаадл байдаг гэрээ хийснээс хойш 12 жил шал буруу аймшигийн алдаа юм бол , гэрээ хийсэн хүнийг шоронд хийсэн юм бол ягаад нам зогсоохгүй жил болгон 700-800 тэрбум төг тавар аваад байгаа юм

Avatar

Зочин 2020-12-11 112.72.6.166

Germanii erdemten sudlaach Oyutolgoin
asuudliig 100 nii shildeg luivar geed gargalgaag ni hurtel heleed ugchihsun baigaa.tur zasgiih ni baij baigaa tsaraichdee.

Avatar

Зочин 2020-12-11 192.82.67.28

Тийм шүү. Хэн ч бодсон тийм л баймаар. Манай зэс, алт байж байдаг. Бид ухаж авч чадахгүй болохоороо гадны нэг компанитай хамтран, ухаж аваад, борлуулаад, ашгаа хуваая гэж тохирчээ. Эрүүлээр бодоход бид тэр компанид ашгийн талыг өгвөл дээд биз дээ. Хайгуулыг өөрийн зардлаараа хийснийг нь тооцоод уг компанитай хамтран ажиллалаа. Энэний төлөө бид яагаад 34-хөн хувийг авдаг, тэгээд тэрийгээ зээлээр авдаг байнаа. Гуравдагч улсын нутагт өөр хүний зэс, алтны орд дээр хамтарч ажилласан бол ч зээл авна.

Avatar

уурхайчин 2020-12-11 66.181.191.164

Хамгийн энгийн юм юу гэвэл ОТ монголд бүртгэлтэй клмпани монголоос баяжмал зөөж байгаа бол, яагаад мөнгө нь монголын банкаар дамждаггүй юм. Яагаад манай ашиг 2040 он хүртэл 20 жилээр хой. Бид РИОГ хөөж гаргах хэрэгтэй гэж бодож байна. Бараг Орос_ Хужаатай нь шууд тулвал яасан юм. 5000 тн алт х 80 сая – 400 тэрбум амд. Зэс нь мөн 400 тэрбум амд. Шудрага байхгүй бол ард түмний тэвчээр нэг өдөр дуусна.

Avatar

Зочин 2020-12-11 66.181.161.56

Оюутолгой хувьцаат компани мөн бол хувь эзэмшигчдийг төлөөлөл болох Удирдах зөвлөл бүх шийдвэрийг гаргаж түүнийг хэрэгжүүлэх нь гүйцэтгэх захиралд байдаг. Тэгвэл Монголын 34 хувийг буюу Монгол улсыг төлөөлөн Удирдах зөвлөлд сууж буй 3 хүн Оюутолгойн бүх шийдвэр гаргахад саналын эрхтэйгээр оролцож байсан үг биз. Хэрэв оюутолгойн шийдвэр буруу байсан бол манай гурван хүн ч буруутай шийдвэр гаргасан гэсэн үг биз. Яагаад энэ 3 хүн үгээ хэлдэггүй юм бол?

Avatar

Shinjeech Kim 2020-12-11 202.9.46.183

Mongolchuudad ouyn uhaanii homsdol ih baigaa baih..sain umiig oilgoj saihan amidrah huvi dutuu ard tumen umuu?? Orosiin koloni bolj main bayaraar putinii zurgiig barij jagsaad ug heleh erh choloogui onoodriin hoit solongos shig hagas olsgolon amidruulbal bugd dutrai bayarlah um boltoi..

Avatar

Хамжигч 2020-12-11 66.181.180.115

Энэ нөхөр хамсаатан хамжигч нь юм байна аа гэж ойлголоо. Харин хэлмэгдсэн гэдэг дээр бол ганц үнэн гэвэл Монголын ард түмэн 30 жил хэлмэгдсэн нь үнэн байх аа.

Avatar

зочин 2020-12-11 49.180.52.198

Хуцдаг гар вэ. Хэдэн шуналтай улс төрчидөөр улсаа ядууруулж тоглуулах уу? Шоронд хийх нь ч багадна муусайн айх ичих юмгүй луйварчдыг.

Avatar

Зочин 2020-12-11 192.82.72.130

БАЯХЦОГТ АВИЛГАЛ АВСАН БАРИМТАН ДЭЭРЭЭ ХЯТАДЫН МОНГОЛЫН БАЯРЦОГТ ГЭЖ ГАРЫН ҮСЭГЭЭ ЗУРСАН АЛБАНЫ МЭЛЭЭЛЛЭЭ ХУВЬДАА АШИГЛАЖ ХУВЬЦААГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН . ЮУН УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ ОГИУДАС ХҮРЧИХ ЛЭЭ !

Avatar

Зочин 2020-12-11 43.242.242.59

Монгол хүний эсрэг шийдвэр гаргахыг АНУ, АНгли мэтийн оронд уриална гэнээ. намын төлөө улс орныхоо эрх ашгийг хөсөрдүүлэх юм гэнээ.Ийм бодолтой хүмүүс монголд хохиролтой. Ялаагаа а**х гээд гэрээ шатаах нь ямар ашигтай юм бэ. Намын эрх ашгийг 1-д тавихаа болио

Avatar

Зочин 2020-12-11 64.119.27.46

гарчиг, ярилцлагын агуулга хоёр зөрж буй юм шигээ

Avatar

Иргэн 2020-12-11 49.0.212.1

Яасан сонин хүн бэ, монгол ард түмэн гэдэг өөрийн эрх ашигтай баймаар, тэр нь зөрчигдсөн юм, 34 хувьтай байж, өрөнд ордог бизнес биздээ, айлгах нь япон, америк тэд өөрийн замтай, дагамаар байгаа юм уу, тэр чиний эрх чөлөө дөө, ингэж мэдэмхийрч л улсын санг доош сэгсэрдэг туршлагыг сурч байгаа эр байх, нөгөө Жаргалсайхан шиг би мөнгөтэй чиний толгой дээр баана болж байна аа. Эцэг, эхээ нулмах ч хол явах бол уу? Хугацаа гэдэг хуруулдаг…О-тойгой хүмүүсийг хуаранд 14 хоног болгодог. Энэ их сайн

Avatar

Зочин 2020-12-11 202.126.89.106

ОТ.н гэрээг дамбаочир нь чадахгүй урвагч гар хөл гэж худлаа матарлаад шудрагын дүртэй поп Тбдагваар шалгуулсан.Тайлан нь байхгүй.Оюука нь гонгиноод урт урт юм яриад бас таг.Угаасаа үр дүн нь тодорхой энэ малууд чадахгүй, мэдэхгүй асуудал.Үнэнийг хэлбэл өөрсдөө хог болох нь харагдах учраас.Гадны шинжээчийн баг оруулаад асуудлаа мухарлах нь зөв.болорчулуун давасүрэн бөх батэрдний сонгуульд ялах худлаа хуцах тэнэг яриа болоод удлаа.

Avatar

Зочин 2020-12-11 43.242.243.49

Зөв л ярьсан байна шдээ!! Монголын төрийн арга барилыг "Татвараа тогтворжуулна гэж гэрээ байгуулсан. Тэгснээ татварын хуулиа өөрчлөнгүүтээ шинэ татвар нэхээд, хөрөнгө оруулагч нарыг үргээгээд байдаг. Тэгээд за тохирсноороо явъя гэж хэлсэн хүмүүсээ бүгдийг нь шоронд суулгачихлаа" гэж яг оновчтой тодорхойлжээ!!! Тэгэхдээ "төр засаг" гэж ерөнхий үгээр биш, Х.Баттулга г.м.-ээр эзэн нэртэй яривал илүү үр нөлөөтэй шүү!!!!

Avatar

Зочин 2020-12-11 66.181.161.23

Энэ ч яахав ёстой л улс төрч нэрэндээ таарсан бүгдийг улс төрийн өнцгөөс хардаг хүн байна.

Avatar

Зочин 2020-12-11 64.119.24.10

Монголчуудын одоогийн 30-аас дээш насныхан бүгд чад хийсний дараа байдал бага зэрэг өөрчлөгдөж магадгүй юм. Монголд ардчилал ялсан барьсан гэж хөөрцөглөөд байдаг инээдтэй асуудал. Одоогийн төр, засагт ажиллаж байгаа баагийнууд чинь цөм социализмын энерцээрээ бөмбөрч яваа "морь унасан толгойгүй хүмүүс". Эд нараас сайн юм горьдоод хэрэггүй.

Avatar

Галбадрах 2020-12-11 150.129.142.232

Оюутолгойг хөдөлгөж Монголд ажлын байр, орлого бий болгосон нөхдийг яагаад шоронд хатаагаад байна. Энэ бол 2 их гүрний захиалга. Харин ИХ-д 60 гаруй суудалыг 2 удаа авчихаад яагаад энэ гэрээний алдаатай заалтыг засахгүй байна. Багабандийг ардын намынхан хийгүй гэж мөн ч их магтаж байсан даа. Тэр албан тушаалдаа үлдэж чаддаг, буруу гарын нөхдийнхоо баримт пактыг сайн цуглуулсан, ичих нүүргүй хийгүй нөхөр байна.

Avatar

Зочин 2020-12-11 43.242.243.49

"2 их гүрэн" гэж булзааруулах хэрэггүй, ОХУ л биднийг дарамталж гацаадаг шүү дээ!!! Шинэ төмөр замыг маань гацааж хаячихаад оросууд Алс Дорнодоороо урагш нь төмөр замаар нүүрсээ гаргаад манайд ирэх байсан олон тэрбум долларыг завшиж байна шүү дээ!!!!

Avatar

Зочин 2020-12-11 88.208.208.236

Энэ ёстой хуцдаг гар байна аа. Xүн юу ч сурч, яачиж боловсорсон бай төрд ажиллах хүнд тавигдах хамгийн эхний шалгуур бол төрийн ажлыг хийх ёс зүйн чадвар. Эс бөгөөс, сурч боловсорсон гээд байгаа нөхдүүд жинхэнэ мэргэшсэн хулгайчид болж улс оронд онц их хэмжээний хохирол учруулж байна. Тэдний сурч боловсорсн байдал нь гэмт хэргийг өршөөх шалтгаан биш. Мэдвүү н**ш минь.

Avatar

Зочин 2020-12-11 192.82.67.253

соц үед монгол шоронжсон орон бсан. Одоо шинэ эрин зуунд шоронжилтыг халах хэрэгтэй. ялангуяа хууль шүүх прокурор шинэчлэгдэж, эгэл ардад уян хатан энэрэнгүй хандах ёстой гэж Ерөнхийлөгчийн яриад бга зөв. Амьдрал үнэхээр хүнд байнаа

Avatar

зочин 2020-12-11 202.21.120.66

эх орноо худалдсан хулгайчдыг юунд нь өмөөрдөг байна ёстой тэнэг залуу байнауу даа Монголын ард түмэн энэ гурвыг өршөөхгүй

Avatar

Иргэн 2020-12-11 64.119.18.132

Энд ярьсан, бичигдсэн зүйлстэй тэр бүр санал нийлэхгүй. Бямбасайхан мэтийн залуучууд нь бол хэлмэгдсэн байх. Энэ бүх асуудал бол нийтдээ нэг л их барууны хэв маягийг шууд хуулбарлан дуурайсан, дуурайх гэж оролдсон, өөрсдөө баяжих дон туссан боловсон цагаан захтан этгээдүүдийн үйлдэл. Барууны зөвхөн мөнгө, эд баялаг, ашгийг шүтсэн хэв маяг манайд тэр бүр тохирохгүй. Өнгөрсөн 30 жилд зах зээл хөгсөн нэртэй ч баян хоосны ялгаа улам гаарч цагаан захтануудын балаг нэмэгдсээр байгаа.

Avatar

зочин 2020-12-11 66.181.161.17

Би хуульч биш гэчихээд хуульчдын хуулийн дагуу гаргасан шийдвэрийг зөв буруу гээд байгааг ойлгохгүй байна.С.Баяр америкт өндөр үнэтэй хауснууд аваад Баярцогт дансандаа 1,0 сая доллараа мартаад байгаа нь Оюутолгойн гэрээг байгуулахдаа хахууль авсаны нотолгоо шүү дээ.Дараа нь Сайханбилэг.Мэдлэг мэргэжилдээ сайн даруу төлөв байж болно.Буруу зүйлд гар бие орлцсон бол хуулийн дагуу арга хэмжээ авхуулах нь шудрага ёс тул халаглаад баййх хэрэггүй.

Avatar

зочин 2020-12-11 66.181.186.176

Яаж ч бодсон энэ улс төрч цолтой залуутай санал нийлэхгүй юм бна. Эрдэнэтийн 49 хувийг хамгаалсныг бодоход нэг л тал барьсан улс төрч юм. 49 хувь бол оросын олигархуудтай хуйвалдаж төрийн өмчийг хямдаар үнэгүйдүүлж хулгайлсан гэмт хэрэг гэдгийг захын хүн ойлгоно. Тэдэнд өөрсөд нь ч мөнгө байгаагүй бас л төрөөс хуогайлсан. Ийм залуучууд өөрсдийгөө шинэ үеийн улс төрч гэж байгаа нь харамсалтай. Ёс суртахуун гэдэг бол Харвардыг онц төгсөөд ч олж авч чаддаггүй үнэт зүйл биш.

Avatar

зочин 2020-12-11 66.181.186.176

Яаж ч бодсон энэ улс төрч цолтой залуутай санал нийлэхгүй юм бна. Эрдэнэтийн 49 хувийг хамгаалсныг бодоход нэг л тал барьсан улс төрч юм. 49 хувь бол оросын олигархуудтай хуйвалдаж төрийн өмчийг хямдаар үнэгүйдүүлж хулгайлсан гэмт хэрэг гэдгийг захын хүн ойлгоно. Тэдэнд өөрсөд нь ч мөнгө байгаагүй бас л төрөөс хуогайлсан. Ийм залуучууд өөрсдийгөө шинэ үеийн улс төрч гэж байгаа нь харамсалтай. Ёс суртахуун гэдэг бол Харвардыг онц төгсөөд ч олж авч чаддаггүй үнэт зүйл.

Avatar

Иргэн 2020-12-11 202.9.46.210

Энэ нэг нөхөр юу яриад байнаа? Би хуульч биш хууль тайлбарлахгүй гэх юм тэгсэн мөртлөө Бямбасайханыг хорисон нь буруу гэх юм энэ хуулиа яриагүй юм уу? Гадаад төгссөн хүн буруу юм хийгээд байхад зүгээр өнгөрөөх болж байна уу?

Avatar

иргэн 2020-12-11 202.179.26.88

нэг л их Хэлмэгдсэн Улс төрийн Харигдол энэ тэр гэж Сүржин нэг томьёо зүүлгэж Ард иргэдийн толгойг эргүүлэх юм ярихаа болих хэрэгтэй, Хэлмэгдүүлэлт Элс төрийн Хоригдол гэдэг чинь тэс ондоо зүйл энэ Шоронд орсон Залуус гээд байгаа Нөхдүүд Буруу зүйл гэдгийг нь мэдсээр байж Даргын даалгавар биелүүлж Албан тушаалын хойноос зүтгэж яваад Шоронд орсон шүү дээ,

Avatar

erka 2020-12-11 139.5.218.59

ene humuus bugd buruu zuil hiigeegui baih gadni gar holuud baigaa baih saihanbilegiin ues mash hetsuu bolson saihanbileg chni estoi mongni dontoi nohor eh ornihoo esreg baidag shuu de arbiteriin shuuh deer yagaad mongolchuud ylagdaad bna gebel mongol toriinhoo esreg ajilaad bna gej zuragtaar garsan shuu de uneheer hogiin hogiin sonshoos uur hurmeer zuiluud ih bi shuu hubii kampand uilchildeg hulgai hiideg geed toriin hund baimgui zanguud baigaa hontsiin setegleer umand handah mash zob yl og

Avatar

Зочин 2020-12-11 202.21.100.210

О.Чулуунбилэг бөөрөнхий юмаа шүүх засаглал өнөөдөр хэний гарт байна Ч.Сайханбилэгийг дахин хорихыг сунгахгүй гадуур батлан даалтанд гаргах шийдвэрээр 1 шөнийн дотор яаж өөрчилсөн билээ нотолсон ном хүртэл гарсан

Avatar

Зочин 2020-12-11 202.179.26.33

Монгол улсад тамын тогооны үлгэр үргэлжилсээр, Цаашид улс төрчид томоохон улс төрийн шийдвэр гаргахгүй. Орос, Хятадаас асуудаг болно.

Avatar

Иргэн 2020-12-11 66.181.161.118

Одоо бүгд зоригтой дуугахгүй бол томоохон төслөө хөдөлгөх, үргэлжлүүлэх хэлцэл хийх зориг зүрхтэй хүн үлдэхгүй юм байна шүү!!!

Avatar

Зочин 2020-12-11 122.201.22.52

monnis saiahn zaluu kompani baisan ajilig ungaad duusjina daa. ee dee im archaagui lagaan yaj eronhii zahiral hiine dee yamar soziiolizemin yalzaram bish dee. neg bishee geej heldinma.

Avatar

Зочин 2020-12-11 122.201.22.52

nogoo onigoo chinee ene banid yu gelee iim tom bolchool hadam abgai geed suugagui huuheni ej egcher yariulaad ooro yarij cahdahgui bol yaj zahiral bolhin yaj monnis udirdahin bee.

Avatar

ЗОРИТОЙ ШИЙДЭЛ 2020-12-11 202.126.88.38

том төслийн талаар зоригтой шийдвэр гаргах хүн үгүй болсон болов уу, нэг хэсэг дарга нарыг стратегийн шийдвэр гаргасны төлөө яллачихлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж