Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 7-11-нд зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас таван хүн гэмтсэний хоёр нь гарцаар гарч явахдаа мөргүүлсэн аж. Тодруулбал
- Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Хүнсний 4-р дэлгүүрийн баруун замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь гарцаар гарч явсан 20 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн осол энэ сарын 8-нд гарчээ.
- Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзварт Toyota Prius маркийн автомашины жолооч О нь гарцаар гарч явсан 52 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн осол энэ сарын 9-нд гарсан байна.
- Баянзүрх дүүргийн аравдугаар хороо, уулын замд Mutsubishi Pajero маркийн автомашиныг Б жолоодож яваад Toyota Landcruiser маркийн автомашин мөргөж, ослын улмаас Mutsubishi Pajero маркийн автомашины урд хэсэг шатаж, жолооч 40 настай, эрэгтэй Б гэмтжээ. Осол энэ сарын 7-нд гарсан байна
Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23, орон нутагт 24 жолоочийг тус тус илрүүлж, хариуцлага тооцжээ. Мөн жолоо барих эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийг шүүхээр баривчлуулсан байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ