“Дархан”-ы бүсгүйчүүд ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

“Дархан”-ы бүсгүйчүүд ээлжит хожлоо авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй эмэгтэй супер лигийн энэ улирлын 19 дахь тоглолт Спортын төв ордонд болж өнгөрлөө. “Голомт” банкаар ивээн тэтгүүлсэн “Голомт ШУТИС” оюутны шигшээ баг болон Дархан хотоороо овоглосон “Дархан” багийн тоглолт үзэгч хөгжөөн дэмжигчдийн анхаарлын төвд байсан. Энэхүү тоглолт үнэхээр ширүүн өрсөлдөөн дунд өрнөлөө.

“Дархан” багаас ОУХМ Д.Ганзул тодорхой шалтгааны улмаас уг тоглолтонд оролцоогүй ч багийн тоглогчид хэрэгтэй хожлыг байгуулж чадсан юм.

Багийн лидерийн эзгүйд Ариунчимэг багийн гол тоглолтыг үзүүлэн 18 оноо, 4 бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол түүнд Ундрах 17 оноогоор тусалж багийн бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлсэн юм.

Харин “Голомт ШУТИС” багаас Цамбагарав 19 оноо, 7 бөмбөг таслалт, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Уянга 14 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Уранчимэг 10 оноо тус тус авсан ч баг нь хангалттай байж чадсангүй. Тэдний хувьд багаараа тоглолтын турш 23 хувьтай довтолж байсан бол эсрэг баг нь 49 хувьтай довтолсон үзүүлэлт гарчээ.

 

 

Дархан – Голомт ШУТИС – 74:56

Posted by Монголын Эмэгтэйчүүдийн Сагсан Бөмбөгийн Холбоо on Wednesday, March 16, 2016

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж