АНУ-ын ерөнхийлөгчийг алдарт хүргэсэн “The apprentice” шоу нэвтрүүлэг | News.MN

АНУ-ын ерөнхийлөгчийг алдарт хүргэсэн “The apprentice” шоу нэвтрүүлэг

АНУ-ын ерөнхийлөгчийг алдарт хүргэсэн “The apprentice” шоу нэвтрүүлэг

Монголдоо контентоор тэргүүлэгч телевиз, гадаад болон дотоодын олон алдартай шоу нэвтрүүлгийг хэдийн үзэгчдийн хүртээл болгосон “Монгол ТВ” телевиз дэлхий дахинаа хүнд үе тохиосон энэ цаг мөчид үзэгчдээ гэртээ тайван амгалан бөгөөд аюулгүй, жаргалтай байлгах үүднээс дараагийн шоу нэвтрүүлгийнхээ ажилд шамдан орж ээ.

“Оюуныг тэтгэж, жаргал бэлэглэнэ” уриатай тус телевизийн хамт олон энэ удаагийн контентоороо үзэгч олныхоо мэдлэг, боловсролыг тэлэхийн сацуу Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд ямар ямар боломж, гарц, шийдэл зэрэг байгааг харуулахыг зорин ажиллаж байгаа юм байна.  Жижиг зүйл байсан ч ямар нарийн арга ухаан бүхий ажлууд бизнесийн ертөнцөд явагдаж байдгийг харуулж, ухааруулах, санхүүгийн боловсрол олгох шоу нэвтрүүлгийг сонгон авч үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.

“Монгол ТВ”  телевизийн үзэгчдийг байлдан дагуулсан олон контентуудыг дурдваас “Mongolia’s got talent”, “Shark Tank”, “Ардын буйдан”, “Намайг сонгооч”, “Чимээгүй номын сан”, “The Voice of Mongolia” гээд дуусашгүй ундарга урын сан бий билээ. Тэгвэл арвин туршлага бүхий энэ хамт олны дараагийн бүтээл “The Apprentice Mongolia” юм.

“The Apprentice” шоу нэвтрүүлгийн хувьд өдгөө дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай зохион байгуулагдсан юм байна. Шилдгийн шилдэг гүйцэтгэх захирлыг шалгаруулж, тэдний хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадварыг сорихийн сацуу үзэгчдийн оюуныг тэлэх зорилготойгоороо энэ удаагийн шоу нэвтрүүлэг нь Монгол улсад сүүлийн жилүүдэд  хэвлэл мэдээлэл телевизийн салбарт үзэгчдийн хүртээл болсон контентуудаас илүү онцлог, асар өндөр үр өгөөжтэй хийгээд Монгол улсын ирээдүйн залуу боловсон хүчинд оюуны том хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэлтэй байна.

Үзэгчид энэхүү шоу нэвтрүүлгийг саяханыг хүртэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Donald Trump – ийн дүр төрхөөр хамгийн тод санаж байгаа биз ээ. Тэгвэл “The Apprentice Mongolia” шоуны гол дүр хэн бэ?. Энэ асуултын хариултад тус телевизийн  хамт олон хэдийнээ хариулт өгсөн бөгөөд энэ хүн нь Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болох Хас банк, мөн Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлоох зорилготой Ард санхүүгийн нэгдэл, Улаанбаатар Глобал Шейперс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч. Монгол Улсын гүйцэтгэх захирлуудын клуб, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Чулууны Ганхуяг юм. Тэрээр Монголдоо төдийгүй дэлхийн шилдэг бизнесменүүдийн нэгээр шалгарч явсан түүхтэй нэгэн билээ.

Шоунд оролцогчид даалгавар бүрт хоёр багт хуваагдан ур ухаанаа уралдуулж, бизнесийн боломжуудыг гартаа атган үр дүнгээрээ өрсөлддөг дүрэмтэй. Харин “The Apprentice Mongolia” шоуны хувьд 500 гаруй оролцохоор анкетээ ирүүлсэн залуучуудаас нийт 14 оролцогч шигшигдэн шалгарч, салбартаа манлайлагч, Монголын шилдэг боловсон хүчин болохын төлөөх хүндхэн даалгавар сорилтуудтай нүүр тулж өрсөлдөхөөр болжээ. Харин тэдгээр 14 оролцогчдоос хэн гүйцэтгэх захирлын суудалд очихыг Ганхуяг захирал болон түүний үнэнч  хоёр зөвлөхүүд шийдэх юм.

Энэхүү залуучуудын хооронд өрнөх онц сонирхолтой санаа шийдэл, өрсөлдөөн, хагарал, урам хугаралт, тэмцэл зэрэг адал явдалтай реалити шоу нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж