Covid-19 ба улс орнуудын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Covid-19 ба улс орнуудын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө

Covid-19 ба улс орнуудын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө

АНУ, БНХАУ хоорондын худалдааны хэлэлцээрийн эхний шатны гэрээ зурагдсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байсан хэдий ч шинээр үүссэн нөхцөл байдал болох covid-19-ийн халдвар нь өмнө нь тооцож байсан өсөлтийг бууруулах хүчин зүйл болсон байна. АНУ-ын БНХАУ-д үйл ажиллагаа өргөнөөр явуулдаг компаниудын хувьд үйл ажиллагааны доголдол амсаж байгаагаа мэдэгдэж эхэлсэн. Тухайлбал, General Motors, Under armor зэрэг компаниудын үйлдвэрлэл энэ улиралд 15 хувиар буурч, борлуулалт эрс муудах төлөвтэй байгаагаа мэдэгдээд байна. Мөн iPhone гар утас, автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниуд, мөн альцгемер, цусны даралт, малариа зэрэг өвчнийг анагаах эм үйлдвэрлэгчид эд анги, түүхий эдээр тасалдах эрсдэлтэй байна.

АНУ-ын 4 хүн тутмын нэг нь Covid-19 ээс болж төлбөрийн чадваргүй болжээ

Pew Research Center-ийн шинэ судалгаагаар АНУ-д нийтдээ насанд хүрэгчдийн дөрөвний нэг нь коронавирусын дэгдэлт эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарч, гуравны нэг нь мөнгө олох, тэтгэврийн дансаар амь зуух, зургаан хүн тутмын нэг нь найз нөхөд эсвэл гэр бүлийнхнээсээ мөнгө зээлэх болон халамжийн хоол хүнс авсан байдалтай байна. Бага орлоготой насанд хүрэгчдийн 46 хувь нь тахал эхэлснээс хойш төлбөрөө төлөхөд бэрхшээлтэй тулгарсан гэж хариулсан бөгөөд ойролцоогоор гуравны нэг нь (32%) түрээс, моргежийн төлбөр хийхэд хэцүү байна гэж хариулжээ. Ажлын байрны хомсдол нь хүн амын тодорхой бүлгүүдийн дунд илүү хурцаар ажиглагдаж байна. Ерөнхийдөө АНУ-ын насанд хүрэгчдийн 25 хувь нь халдварын дэгдэлтээс болж өөрсдийгөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгнийг ажилгүй болсон гэж хариулжээ. Өнөөдрийн байдлаар ажилгүй болсон иргэдийн тал хувь нь ажилгүй хэвээр байгаа бол 15 хувь нь өөр ажил олохоор эрэлхийлээд байна.

Италийн аялал жуучлалын орлого 4.5 тэрбум еврогоор буурна

Итали нь БНХАУ-ын 9 дэх худалдааны түнш орон. Жилд тус улсад БНХАУ-аас 6 сая орчим жуулчид ирдэг. Италид covid-19-ийн халдвар авсан хүний тоо нэмэгдэж буй тул Хятад руу орж, гарах нислэгийг зогсоогоод байгаа. Энэ нь БНХАУ-аас ирж буй жуулчдын тоог эрс бууруулах хандлагатай байгаа бөгөөд 2020 онд Италийн аялал жуулчлалын салбарын орлого 4.5 тэрбум еврогоор буурах магадлалтай хэмээн судлаачид үзэж байна. Түүнчлэн Зүүн Өмнөд Азийн орнууд болон Хятадын жуулчид Ром хотод урьдчилан захиалсан зочид буудлуудынхаа захиалгыг цуцалсан нь тус хотын зочид буудлуудын орлогыг 30 хувиар бууруулах тооцоо гарсан тухай Ромын CNA аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч М.Мисикиа мэдэгдэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оны 3 дугаар сард Италид айлчилж, энэ үеэр талууд Бүс ба Зам санаачилгын хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санаачилгын хүрээнд Италийн компаниуд дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох, худалдаа эдийн засгийг тээвэр дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг 20 гаруй тэрбум еврогийн өртөг бүхий төслүүд яригдаж байгаа. Хэрэв Covid-19-ийн халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилвэл, БНХАУ, Итали Улсын хооронд харилцан тохиролцсон зарим арга хэмжээ цуцлагдаж, хүлээлтэд орох хандлагатай байна. Халдвар хурдацтай тархаж буй тул Итали Улс 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 6 сарын хугацаатай онцгой байдал зарлаж, 10 хотод сургууль, ресторан зэрэг олон нийтийн газруудыг түр хааж, нийт 11 хотод хөл хорио тогтоогоод байна.

ХБНГУ-ын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө

БНХАУ нь Германы хувьд эдийн засгийн хамгийн чухал харилцагчдын нэг юм. Ялангуяа худалдааны салбарт Хятадад хамгийн том түнш бөгөөд хоёр талын худалдааны эргэлт жилд 200 тэрбум евро байгаа нь Хятад, Европын гадаад худалдааны гуравны нэгтэй тэнцэж байна. Германы 5200 компани Хятадад үйл ажиллагаа явуулж, нийт 1,1 сая хүн ажиллаж байна. 2019 оны байдлаар Германы 3 машин тутмын 1 нь (5,2 сая орчим ширхэг) Хятадын зах зээлд зарагджээ. Түүнчлэн Германы авто машин үйлдвэрлэгчид Хятад улсад нийт 30 орчим үйлдвэр, 315 газарт сэлбэгийн үйлдвэртэй байна. Хятадад 60.000 ажилчинтай Bosch компанийн 2 том үйлдвэр нь Ухань хотод байрладаг. Webasto компани Хятад даяар 11 үйлдвэртэйгээс хамгийн том нь мөн Ухань хотод байна. Германд уг өвчний халдварын анхны тохиолдол тус компанийн ажилчнаас илэрсэн.

Covid-19 ба аялал жуулчлал 

2019 онд 150 сая хятад иргэн 277 тэрбум ам.долларыг аялал жуулчлалд зарцуулсан байна. Тэд Хонконг (49 сая), Макао (27.5 сая), Тайланд (10.1), Япон (9.3 сая), Солонгос (6.2 сая), Вьетнам (4.8 сая), Сингапур (3.6 сая), Малайз (3.1 сая), Камбож (2.7сая), Тайваньд (2.7 сая) тус тус аялсан байна. /International tourism expenditure of Chinese tourists from 2008 to 2018-Эх сурвалж: Дэлхийн аялал жуулчлалын байгууллага/

Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ICAO) гаргасан мэдээллээр СОVID-19-ийн улмаас одоогийн байдлаар агаарын тээврийн 70 компани Хятад Улс руу хоёр талын олон улсын нислэгээ цуцалсан бол 50 компани хоёр талын нислэгээ цөөлсөн байна.  Цар тахлын сөрөг нөлөөр азийн аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр тусах бөгөөд 7 тэрбум ам.долларын алдагдалд орно гэсэн тооцоо байгаа бол дэлхийн аялал жуулчлалын салбар нийтдээ 80 тэрбум ам.долларын алдагдалд орж, 2021 оны хоёр дугаар улирал хүртэл сэргэхгүй гэсэн тооцоог “Economist Intelligence” байгууллагаас гаргасан байна.

 Эх сурвалж: ГХЯ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж