ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна
Posted by News.mn on Thursday, December 10, 2020
Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.11) мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 11-ний 11.00 цагийн байдлаар нийт 20633 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт долоон хүнээс Covid-19-ийн халдвар илэрлээ.
Улаанбаатар хотод зургаан тохиолдол илэрсэн бөгөөд хоёр нь Амгалан дахь гаалийн ажилтан болон түүний хүү аж. Тандалтын шугамаар хийсэн шинжилгээгээр энэхүү халдвар илэрчээ. Үлдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын дөрвөн хавьтлаас тус тус илэрлээ. Нэг нь Сэлэнгээс илэрлээ. Монгол Улсад батлагдсан тохиолдол 905 болов. Үүнээс эдгэрсэн 473, нийт 423 хүн эмчлэгдэж буйн дотор биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 76, хөнгөн 341 хүн, нутаг буцсан есөн хүн байна.
- Улаанбаатар хотод шинээр зургаан тохиолдол, нийт тохиолдол 138
- Сэлэнгэд шинээр нэг тохиолдол, нийт тохиолдол 208
- Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 31
- Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
- Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
- Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
- Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1035 хүн байна.
Амгалан дахь гаалийн ажилтны ойрын хавьтал нийт 50 хүнд шинжилгээд хийхэд бүгд сөрөг гараад байна. Хоёрдагч хавьтал 150 гаруй хүнээс шинжилгээ авна. Бид голомттой газрууддаа давтан шинжилгээ хийнэ. Мөн олноор байдаг айл өрхүүдэд тандалт, хяналтын шинжилгээ хийнэ. Бид эхний ээлжинд түргэвчилсэн тестээрээ хүмүүсээ шинжлээд сэжигтэй тохиолдлуудаа PCR шинжилгээгээр шинжилнэ. Түргэвчилсэн тестийг үгүйсгэх хэрэггүй. Лабораторийн шинжилгээ хүртэл 100 хувь бус 99 хувийн баталгаатай байдаг шүү.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Улсын хэмжээнд 371,872 хүн Сovid-19-ийн шинжилгээнд хамрагдаад байна. Тайваньд цар тахлаас урьдчилан сэргийлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй цахимаар ажил хэргээ явуулж, хил гаалийн хяналтаа чангатсан. Тус улс эхний ээлжинд агаар дуслын замаар халдвар тарахыг таслан зогсоож, дараа нь ахуйн хавьтлын халдвар дамжих эрсдлийг зогсоосон. Японд хүн бүр дотоод гадаад орчинд амны хаалт зүүж, 3-4 ээлжээр төрийн болон төрийн бус байгууллагууд нь ажиллаж, цахимаар ажлаа явуулж байна. Энэ амьдралын шинэ хэв маягийг манай улс хэрэгжүүлж эхэлвэл халдвар тархах эрсдэл багасна.
Дэлхийн дахинд 100 хувийн баталгаатай лабораторийн шинжилгээ байхгүй. Эхний ээлжинд бид эсрэг биетийн шинжилгээ хийдэг байсан. Харин одоо эсрэг төрөгч буюу коронавирусийг илрүүлэгч хамар, залгуурын шинжилгээ хийж байна. 100 хүнд шинжилгээ хийхэд 3-4 хүнд хуурамч эерэг гарах боломжтой. Түргэвчилсэн оношлуурыг үгүйсгэх нь буруу. Манай улс коронавирусийн вакциныг үйлдвэрлэх боломжгүй.
Холбоотой мэдээ