МСНЭ: Ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж байна | News.MN

МСНЭ: Ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж байна

МСНЭ: Ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж байна

МЭДЭГДЭЛ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “ Худал мэдээлэл тараах” заалтыг  өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязаарлан боомилохоор тусгасныг Засгийн газрын бодлого хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.

Уг төсөл “илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол” торгуулах, зорчих эрхээ хасуулах, улмаар тав хүртэлх жилээр хоригдох ял шийтгэлтэй байхаар тусгасан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээнд иргэдийнхээ үзэл бодолд цензур тогтоож, эдийн засгийн аргаар боомилох, ял шийтгэлээр айлган сүрдүүлэхийг санаархаж буй хэрэг юм.

Эрх баригчид, албан тушаалтнуудын үзэл суртал, таалал, хүсэл зорилгод үл нийцэх өөр үзэл бодол, байр суурь илэрхийлсэн иргэн, сэтгүүлч хэн бүхнийг хэзээ, хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж буй нь туйлаас харамсалтай.

Алдар нэр, албан тушаалын нэр хүндийн гэх асуудлын ард ихэвчлэн төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний ашиг сонирхол, авлига, албан тушаалын гэмт хэрэг, томоохон хулгай, хуйвалдаан зэрэг хууль бус зүйлс нуугдаж байдаг билээ. Энэ нь чухамдаа нийтийн сайн сайхан, тэгш эрх, шударга ёс, боломжийг булааж, нийгмээ өвчлүүлэх тэвчишгүй үзэгдлүүд бөгөөд эдгээрийг илчлэх, мэдээлэх, шүгэл үлээх, тэмцэх, өөрчлөх бүхий л арга замыг хаан боогдуулах аюул дагуулах юм.

Бидний сонгосон Ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг Эрүүгийн хуулиар булаан авах гэсэн энэхүү санаархлаа хэрэгжүүлэхийн тулд “онцгой нөхцөл байдал”, “цар тахал” зэргээр далайлган иргэд, сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн башир арга мэхтэй бид эвлэрэхгүй. Энэ нь Монголын ардчилал, түүний үнэт зүйлд халдаж буй хэрэг хэмээн үзэж эрс буруушааж байна.

Монгол Улсын иргэний үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодолтой байх эрх чөлөө хийгээд хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдалд халдах аливаа үйлдэл, санаархлын эсрэг хэвлэл мэдээллийн салбарынхан бид тууштай тэмцэхээ мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 150.129.143.130

худал мэдээлэл, нотлогдоогүй мэдээлэл, нотлогдох боломжгүй мэдээлэл, нотолж чадахгүй мэдээлэл гээд янз бүрээр л хааш нь ч эргүүлж болох мэдээллүүд байдаг Олны үг ортой ч гэдэг тэгэхдээ хэзээ ч үнэн худал нь нотлогддогүй мөртлөө бид хоорондоо тэгж хэлж байсан үнэн байгаа биз гээд өөр зууртаа яриад байдаг. Сэтгүүлч нар хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн Хаалтын гэрээ гэгчийг хийхээ больчих л доо, эсвэл захиалгаар магтаал бичихээ Тэгвэл та нарыг дураараа залах хүчин үгүй болно шүү дээ

Avatar

Зочин 2020-12-11 192.82.75.229

Хүн гүтгэх хуультай гэж боддыншт

Avatar

Зочин 2020-12-11 66.181.161.32

Зөв хууль гэж бодож байна хэн дуртай худал мэдээ түгээж нийгмийн сэтгэл зүйг үймүүлж байгааг мөн хуурмаг нэр зүсээ нуусан хаягнаас гүтгэх доромжлох бусдын нэр төрд халддаг явдалыг зогсоох ёстой

Avatar

Зочин 2020-12-11 64.119.27.9

Хаалтын гэрээнд өөрсдөө гүйж очиж хэдэн төгрөг авдаг гээ биз дээ, хэвлэл мэдээллийнхэн. Улс төрчдийн захиалгаар хэн нэгэн лүү дайрч, гүтгэчиж хууль зөрчөөд араа даахгүй битгий уйлцгаа. Ардчлал, мэдээллийн эх сурвалж ямагт үнэн байх ёстой. Гүтгэбэл хэргт орно. Та нарыг мэргэжлийн бай. Битгий хоосон ам дамжсан яриа, нотлогдоогүй зүйлсээр сенсаац тарьж бай . Тэгвэл шоронд ордог юм шүү гэдгийг анхааруулж байна.

Avatar

mongol 2020-12-11 192.82.67.212

Buren demjij bn erih barigchid butsaad sotsializm ruugaa yavaad bn bas uursdiinhuu bulhaig nuuhiin tuld hevlel medeelliig boomilj bn,herev iim yam hiigeed baival mongol uls ulam haranhui buduuleg zam ruugaa orood hedhen toonii bayachuudtai olon zuun myangan booloodtai boloh ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж