Марвел шинэ уран бүтээлүүдээ танилцууллаа | News.MN

Марвел шинэ уран бүтээлүүдээ танилцууллаа

Марвел шинэ уран бүтээлүүдээ танилцууллаа

Марвел шинэ уран бүтээлүүдээ танилцууллаа

Дэлхийн алдарт Марвел студи ирэх жилүүдэд дэлгэцнээ гаргах болон хийгдэх кино төслүүдээ цувралаар танилцууллаа. Энэ жил цар тахлаас улмаас нэг ч киногоо гаргаагүй байгаа тус студи ирэх жилүүдэд олон олон гайхалтай төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэжээ. Он гараад Марвел студийн "WandaVision" цуврал болон "Black Widow" бүрэн хэмжээний кино үзэгчдийн хүртээл болно.

Ахмад Америк киноноос салаалан гарсан "The Falcon and Winter Soldier" цуврал ирэх оны гуравдугаар сарын 19-ний өдөр Disney Plus стриймин үйлчилгээн дээр нээлтээ хийх бол аянгын бурхан Торын дүү Локигийн талаар гарах "Loki" цуврал ирэх оны тавдугаар сард, бидний мэдэх түүхийг өөр талаас нь харуулах"What If" анимейшн цуврал ирэх оны зун мөн Disney Plus дээр нээлтээ хийнэ.

Shang-Chi and the Legend of the Ten Rings хэмээх Ази супер баатрын тухай өгүүлэх кино ирэх 2021 оны долдугаар сарын 9-нд кино театруудад нээлтээ хийнэ. Жүжигчдийн бүрэлдэхүүнд “Галзуу баян азиуд” киноны хөгжилтэй дүрээр олон танигдсан Aвквафина болон Азийн топ жүжигчдийн нэг Мишель Йео нар багтжээ. Харин гол дүрийн Шан-Чигийн дүрд Симу Лью хэмээх залуу сонгогджээ.

Холливудын шилдэг жүжигчдийн нэг Бри Ларсоны гол дүрд нь тоглодог эмэгтэй супер баатрын тухай өгүүлдэг Captain Marvel киноны хоёрдугаар анги ирэх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр кино театруудад нээлтээ хийх болно.

Академийн шагналт жүжигчин Кристиан Бэйл ирэх 2022 оны тавдугаар сард нээлтээ хийх Thor: Love and Thunder кинонд эсрэг талын дүрд тоглох болно.

Бид бүхний сайн мэдэх Халкын эмэгтэй хувилбар нь болох “She-Hulk” удахгүй Disney Plus стриймин үйлчилгээн дээр нээлтээ хийнэ. Эмэгтэй Халкын дүрд Татиана Маслани тоглох бол Марк Буффало Халкынхаа дүрээр эргэн ирнэ. Үүнээс гадна “Avengers”-ийн үндсэн гишүүдийн нэг “Hawkeye”-ийн тухай өгүүлэх цуврал тун удахгүй Disney Plus дээр нээлтээ хийнэ. Цувралын гол дүрд мэдээж Жереми Реннер тоглох болно.

Холливудын алдарт жүжигчин Самуэль Лерой Жексон Ник Фюри дүрээрээ эргэн ирэх “Secret Invasion” цуврал Disney Plus стриймин үйлчилгээн дээр нээлтээ хийнэ. Энэхүү цувралд скраллуудын нууцлаг амьдрал болон тэдэнд юу тохиолдсон талаар гарна.

Мөн “Төмөр хүн”-ээс салаалсан “Iron Heart”, “Armor Wars” гэх цувралууд мөн удахгүй нээлтээ хийнэ.

Марвед кино компани “Moon Knight”, “Fantastic 4”, “Ant-Man and the Wasp: Quantimunia”, The Guardians of the Galaxy Holiday Special”, “I am Groot”гэх шинэ кино бүтээлүүдийг хийх болсноо зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 122.201.21.160

za ter omhii hujaa azuudtai kino ni yui orlogo olq amerikd

Avatar

/*-*/ 2020-12-11 49.0.212.165

Яг үнэн. Гуя дагаж хүзүү гэгчээр холивүүдийн кинонд сүүлийн хэдэн жилд кино бүрт 1-2 Xятад шинэ залуу жүжигчинг дагалдуулан оруулж алдартан болгох гэсэн Xятадын заль ухаан явах болж дээ. Юм ингээд бантагнаад ирэхэхээрээ л үнэ цэнгүй болоод дуусдаг жамтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж