Голомт банк “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчтэй уян хатан зээлийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Голомт банк “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчтэй уян хатан зээлийн гэрээ байгууллаа


Голомт банк
2015 оноос ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санаачландэлхийн томоохон төсөл хөтөлбөр болох зэсийн баяжмал олборлогч “Оюутолгой ХХК-тай хамтран тус төсөлд оролцож буй 860 гаруй байгууллага, тэр дундаа 550 гаруй үндэсний компанийн 13,000 гаруй залуусыг дэмжин ажиллаж байна.

“Оюутолгой” ХХК-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн өргөжүүлж, зээлийн нөхцөлийг ханган нийлүүлэгчдэд илүү уян хатан, таатай болгон шинэчлэн сунгах гарын үсэг зурах ёслол өчигдөр амжилттай болж өнгөрлөө.

Үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзах боломжгүй ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

COVID-19 цар тахал гарснаар эдийн засгийн эрсдэл бий болж, ААН-үүд шинэ сорилттой тулгараад буй энэ цагтэнэхүү гэрээнүүдийг шинэчлэн байгуулснаар “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчид богино хугацаанд өрсөлдөхүйц хүүтэй зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн Голомт банкаар авах боломж бүрдэж байна.

Түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тогтвортой хүргэхээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын хувьд санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад дэмжлэг болно гэж бид найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж