АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо | News.MN

АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

COVID-19

АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

Дэлхийн хэмжээнд Covid-19 халдвар авсан хүний тоо 70.7 сая, нас барагсдын тоо 1.58 сая болсон байна. Хоногт энэхүү өвчнөөр 12 мянга гаруй хүн хорвоог орхиж байгаа ба үүний 1/4 нь зөвхөн АНУ-д бүртгэгджээ.

Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д Лхагва гаригт /2020.12.09/ Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ. Тус улсад хоногт 3124 хүн нас барсан байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-нд 2603 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Лхагва гаригийн үзүүлэлт нь Нью Йорк хотод болсон 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас /2977 хүн амиа алдаж байсан/ өндөр үзүүлэлт болж түүхэнд бичигдэж байгаа юм.  АНУ цар тахлаар дайн, террорист халдлагаас илүү хүнээ нэг өдөрт алдсаар байна Одоогоор цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо 299 мянгад хүрээд байгаа ба Жон Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор 2021 оны нэгдүгээр сарын 2 гэхэд энэ тоо 362 мянгад хүрч болзошгүй байна.

Мөн тус улсад нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 209 мянгад хүрсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. АНУ-д халдвар авсан хүний тоо 16 сая давсан ба тус улс даяар эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн орны дүүргэлт 90 хувьд хүрээд байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

АНУ-ын засгийн газар Covid-19 өвчний эсрэг анхны вакцинд энэ долоо хоногт багтаан зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм. Өвчлөлийн тоогоор АНУ-ын дараа 9.7 сая хүн халдвар авсан Энэтхэг улс, 6.7 сая хүн халдвар аваад буй Бразил улсууд бичигдэж байна.

Эх сурвалж: Worldometers, CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-11 66.181.179.232

АНУ 360 сая хүн амтай том улс.Хөрөнгө чинээтэй хүмүүс нь ковидоор өвчилсөн ч 7 хоног хүрэхгүй хугацаанд эмчилэгдээд эрүүл болоод гараад ирж байхад ковидоор үрэгдэгсэд нь гол төлөв хөрөнгө мөнгө муутай хэсэг л болов уу.

Avatar

Зочин 2020-12-11 202.9.40.138

Голцуу биедээ арчаагүй харууд, латинчууд хэт таргалалттай суурь өвчтэй

Avatar

Зочин 2020-12-11 202.126.89.182

ediin zasag geed ih h*****d baih yum bol manaih enenii araas orno shuu. mask zuuhgui orkuud zondoo bii shuu

Avatar

z**l 2020-12-11 192.82.67.240

Mal min amerikt mask zuudeggui, nazgairch ywdag olon say hun baisnaas iim bolson. Medehgui baij olon yum hutsalgui dald or huduunii, ork chin.

Avatar

Hahaha bugd ork bj 2020-12-11 66.181.161.45

Ork orkoo gaihaad bn uu hahaha neg l ih ork yarisan humuus

Avatar

иргэн 2020-12-11 202.9.46.238

Хүний эрх , эрх чөлөө гэдэг маск зүүхгүй байж болох боломжийг олгож байгаа нь л үхэлрүү түлхэж байнадоо.

Avatar

Зочин 2020-12-11 202.126.88.182

монголд 2 h 3 h dawalgagaar n mongoliin hugjild saad bolood baiga ulsturchdiig tenger awaad yawah baihooo

Avatar

Badarch taxar 2020-12-11 66.181.180.121

Odo 1 dehees chuhal starailsan hvmvvs olnooro belcheed ehlene tegeed end tend garchlaa gene dahaid. Horih uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж