АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

АНУ-ын түүхэнд "хар өдөр" тохиолоо

Дэлхийн хэмжээнд Covid-19 халдвар авсан хүний тоо 70.7 сая, нас барагсдын тоо 1.58 сая болсон байна. Хоногт энэхүү өвчнөөр 12 мянга гаруй хүн хорвоог орхиж байгаа ба үүний 1/4 нь зөвхөн АНУ-д бүртгэгджээ.

Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-д Лхагва гаригт /2020.12.09/ Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ. Тус улсад хоногт 3124 хүн нас барсан байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 15-нд 2603 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Лхагва гаригийн үзүүлэлт нь Нью Йорк хотод болсон 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас /2977 хүн амиа алдаж байсан/ өндөр үзүүлэлт болж түүхэнд бичигдэж байгаа юм.  АНУ цар тахлаар дайн, террорист халдлагаас илүү хүнээ нэг өдөрт алдсаар байна Одоогоор цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо 299 мянгад хүрээд байгаа ба Жон Хопкинсийн их сургуулийн тооцоолсноор 2021 оны нэгдүгээр сарын 2 гэхэд энэ тоо 362 мянгад хүрч болзошгүй байна.

Мөн тус улсад нэг өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 209 мянгад хүрсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. АНУ-д халдвар авсан хүний тоо 16 сая давсан ба тус улс даяар эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн орны дүүргэлт 90 хувьд хүрээд байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

АНУ-ын засгийн газар Covid-19 өвчний эсрэг анхны вакцинд энэ долоо хоногт багтаан зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. Хэрвээ ингэж чадвал ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх юм. Өвчлөлийн тоогоор АНУ-ын дараа 9.7 сая хүн халдвар авсан Энэтхэг улс, 6.7 сая хүн халдвар аваад буй Бразил улсууд бичигдэж байна.

Эх сурвалж: Worldometers, CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж