Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн тэрбээр хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болоод байгааг уран бүтээлчид дуулгалаа.
Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.
Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал” /фолк жааз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жааз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрбээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй.
Уран бүтээлийнхээ сүүлийн 30 жилд нь хөгжмийн удирдаачаар мэргэшин ажиллахдаа зах зээлийн хүнд үед “Баян Монгол” чуулгаа дахин сэргээн босгож, олон улсын эстрадын дуучдын уралдаан, 1960-1980-аад оны эстрадын ахмад дуучдын тоглолт зэргийг олонтаа зохион байгуулжээ. Монголын анхны жааз мюзикл болох “Moonlight serenade”, “Дэлхийн жааз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн жааз хөгжмийн урын сангаас монголын үзэгчиддээ толилуулсан уран бүтээлч.
Түүний удирдлага дор “Баян Монгол” чуулга нь олон улсын жааз хөгжмийн наадмуудаас гранпри шагнал болон дэд байруудыг удаа дараа хүртэж, Монголын жааз найрал хөгжмийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Хандивын данс:
Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592
Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803
А.СҮРЭН
Хурдан эдгээрэй Эрүүл энхийг хүсье. 2020-12-11 66.181.161.20
Мундаг хөгжимийн удирдаач хүн. Амжилт хүсье.
Зочин 2020-12-11 202.126.90.44
Дуучин Баачка буюу Батчулууны аав . Хүү нь хандивын тоглолт хийх хэрэгтэй гэлээ .
Зочин 2020-12-11 49.0.212.165
Монгол улс маш яаралтай анагаахын шинжлэх ухааны ололт чухал гэхдээ хамгийн чухал нь одоо амьдралд хэрэгцээтэй даатгалын тогтолцоог жинхэнэ утгаар нь үндэс суурийг нь тавихгүй бол болохоо больлоо. Юм л бол хандив, хандив, … арваад жилийн өмнө хандив болж байсан, одоо ингээд нийтээрээ хандив нэхээд ирэхээр хүмүүс сүүлдээ бүр залхаж дургүйлхэх янзтай болж ирж байгаа
Зочин 2020-12-11 202.21.100.210
Монгол улс маш яаралтай анагаахын шинжлэх ухааны ололтыг гаднаас авч хөгжүүлэхгүй бол хэзүү болж байна даа
Зочин 2020-12-11 202.55.188.92
Монголын ядарсан ард түмэн нуруундаа бишгүй л ачаа үүрэх юм даа. Тэнд нэг ардын жүжигчний бөгсний явдлын шүүх ажиллагаа, энд нэг төрийн соёрхолтын амь нас, сэхээнд орсон нялхасын гуйлга, задарсан улс төрчийн жагсаалын уриалгыг хүлээж авах, огт хэрэгцээгүй уйгаржин бичигт сайн дураараа суралцаж үндэсний үзлээ батлах, хужааг үзэн ядах давлагаанд нэгдэж цусныхаа цэврийг батлах, хувь хувьсгалын олон байгууллагуудад хосоо шувтруулах гээд л…
Эмээ 2020-12-11 202.126.90.85
Гал авалцуулсан гитарчин залуу байж билээ. Таны бүтээсэн аялгууг сонсож сэтгэлээ сэргээж амьдралаа чимэж явсаны хувьд маш их харамсаж байна. Хурдан эдгээрэй. Хувиасаа хандив өргөв Хөгжимийн аялгуу бүтээхэд насны хязгаар байдаггүй, гологдодгүй . Уран бүтээл жаргах болоогүйшүү.
Зочин 2020-12-11 66.181.189.124
Их л жалга довны үзэлтэй хүн шиг байна лээ.
h 2020-12-11 103.57.94.49
hurdan edgeerei..
Irgen 2020-12-11 66.181.176.230
TV r onlain toglolt hiivel sain shyy Olon hyn handuv urgunu . Chuulgiin hymyys sanaachlaga gargah boluu
Зочин 2020-12-11 202.21.108.36
Ter unenshuu byar chadaltai humuus bdagshuu ohin ni 25 tv am neevel
зочин 2020-12-11 103.212.119.229
Ө чаваас мундаг уран бүтээлч юм сан. Гэхдээ дүү нар нь
бядтай хүмүүс байдаг шд. Санахаар нэг дүү нь Элчин сайд,
нэг дүү нь олон жил Аудитын ерөнхий газар өндөр албан тушаал хашсан
гээд… гайгүй хүмүүс бийсэн
Зочин 2020-12-11 202.55.188.103
Uu tegvel handiv hereggui bolomjtoi hun baih ni