Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааг шалгуур болжээ. Тэр тусмаа хөл хориотой энэ өдрүүдэд хүмүүс хэн болохоо, хүн чанараа харуулж байна. Нэг хэсгийнх нь увайгүй зан тодорч, нөгөө хэсэг нь хүний ёсыг дээдэлж, цар тахал нэг үгээр хэлбэл, хүн хоорондын харилцааны нэг шалгуур болсон байна. Ингээд хөл хориотой энэ өдрүүдэд ч хүн чанараа алдаагүй, сонирхолтой, эерэг үйл явдлуудыг сонирхуулъя.
Хээр осгон, ухаангүй хэвтэж байсан иргэнийг цагдаагийн алба хаагч олж, эмнэлэгт хүргэв. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 5-нд 17.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Эрдэнэцогт сум руу явах замд /гармын ойролцоо/ хээр цасан дээр 33 настай, эрэгтэй Г нь осгосон байдалтай ухаангүй хэвтэж байжээ. Тухайн иргэнийг аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Түмэннасан албан үүргээ гүйцэтгэж явахдаа олж амийг нь авран, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм.
Говь-Алтай аймгийн эмч нар, ЭХЭМҮТ-ийн эмч нар хамтран дөрөв хоногтой нярайд мэс засал хийсэн нь амжилттай болж, амьдрал бэлэглэлээ. ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджав, мэдээгүйжүүлэлтийн эмч С.Сэргэлэн нар өнгөрсөн Даваа гаригт /2020.12.07/ яаралтай дуудлагаар тус аймгийг зорьж, дөулаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн дөрвөн хоногтой нярайд мэс засал хийсэн байна.
АНУ-д амьдардаг Т.Тэгш-Өлзий 1000 ам.доллар хандивлаж, нийслэлийн гэр хороололд амьдардаг иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгчээ. Тэрбээр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод тракны жолоочоор ажилладаг байна.
Монголчууддаа туслахын тулд “Хүн чанар” нэвтрүүлгийн багтай холбогдон “Хэдийгээр би баян хүн биш ч, телевиз үзээд хоногийн хоолоо дэлгүүрээс зээл авч залгуулж байгаа дэвтэр дүүрэн өртэй хүмүүст бага ч болов тус дэм болохоор холбогдож байгаа юм” хэмээн хэлээд нэвтрүүлгийн багийнханд 1000 ам.доллар шилжүүлжээ. Уг хандивыг хүлээн авсан “Хүн чанар” нэвтрүүлгийн хамт олон гэр хорооллоор явж, Т.Тэгш-Өлзийтэй дэлгүүрийн хүмүүсийг шууд холбож олон айл өрхийн өрийг тэглэж өгчээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн аврах гал унтраах аравдугаар ангийн дөрөвдүгээр салааны найман алба хаагчид өөрсдийн санаачлагчаар “Дэлхийн цэрэг-Монгол цэрэг” нэгдэлтэй хамтран өрх толгойлсон эмэгтэйд өчигдөр /2020.12.11/ тусаллаа. Тус алба хаагчид нь цалингаасаа тус бүр 70 мянган төгрөгийн хуримтлал үүсгэснээр энэ үйл хэргийг хэрэгжүүлсэн байна. Дээрх явдал нь цэргийн хүний эх орноо ард түмнээ гэсэн сэтгэл, өргөсөн тангарынхаа үнэ цэнийг батлан харуулсан явдал боллоо хэмээн хүмүүс ам сайтай байгаа юм.
Үүнээс гадна "Дархан, Сэлэнгийн бүс нутгаас ирсэн иргэд Нийслэлийн 22-ын товчоон дээр шинжилгээгээ хүлээн хоол, ундгүй зарим нь хоёр хонож байна" гэсэн мэдээллийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн залуучууд өөрсдийн өдрийн хоолоо аваачиж өгсөн байдаг. Мөн Өмнөговьд нүүрс тээвэрлэдэг жолооч нар мөнгө нийлүүлж, амьдрал тааруу харж хандах хүнгүй ахмадуудад хүнсний тусламж үзүүлсэн билээ.
Ийнхүү монголчууд цар тахлын аюулыг хамтдаа давахаар сайхан сэтгэлийн үзүүрт тос байдгийг ч харуулж байна.
Э.БУРАМ
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
Зочин 2020-12-11 122.201.21.101
Монголд энэ вирус халдвараас илүү гай гамшиг болж байгаа нь өнөөдөр ЗГ хүмүүст маш муухай мессеж өөрсдөө тарааж байгаа хүнийг хүн чанаргүй болгож байгаа ажлыг зг эмя цагдаа хийж байгаа шүү дээ
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
Зочин 2020-12-11 43.242.243.49
Асар их байгалийн баялагтай, ухаан сэргэлэн, дасан зохицох чадвар сайтай ард иргэдтэй Монгол Улсыг эрх баригчид нь ийм ядуу зутруу байлгаж чадаж байгаа нь бас л дэлхийд гайхагдахаар чадвар шүү!!!!! Эрх баригчидаа ард иргэд нь шүүмжлэн зүхсээр 30 жил болж байгаа боловч энэ битүү тойргоос гарч чадахгүй байгаа нь УИХ, Ер-ийн сонгуулийн систем нь буруугаас шалтгаалж буй. МАН, АН аль аль нь буруу системийг зориуд хэвээр хадгалсаар !!!
Зочин 2020-12-11 43.242.243.49
Жишээлбэл: Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлнэ гэдгийг өөрчлөх ёстой! БУсад намууд болон бие даагчид нэр дэвшүүлэх эрхтэй байхгүй бол нөгөө л МАНАН дотроо эргэлдээд байх болно!!!
Зочин 2020-12-11 202.55.191.130
modon jorlongoos tsaash setgeh chadvar baina uu
Бодит байдалд шал өөр байна 2020-12-11 202.21.108.26
Харин ч ковид нилээд газар авбал Монголчуудаас дэлхийн аль ч улсаас гараагүй харгис, амин хувиа бодсон, хорлосон үйлдлүүд маш өргөнөөр гарах шинжтэй, дарангуйлагч ЕС аас хүний санаанд багтамгүй аймшигт зарлигууд ч гарах нь ойлгомжтойг харууллаа. Төрийн дарангуйлал, муйхар шийдвэрүүд оргилдоо хүрч иргэдийг чирэгдүүлж, залхаах, амьд явах эрхэнд ч харгисаар халдах нь тодорхой боллоо. Үүнийг иргэд тэсвэрлэхгүйгээс болж Төр иргэдийн хооронд мөргөлдөөн,тэмцэлүүд ч энд тэндгүй гарцгаах болно
Зочин 2020-12-11 202.9.46.154
сүртэй юм бэ юун тийм аймаар юм гарсан юм бэ
Зочин 2020-12-11 202.21.108.26
Загас шиг мартамхай юм бэ
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
зочин 2020-12-11 103.80.210.111
гэгээлэг сайхан мэдээ бэлтгэсэнд талархлаа.
Зочин 2020-12-11 202.9.47.13
ehnii 2 tohioldold ajlaa hiisen bna, az taarsan bna, ter zaluu harin bayan orond bolomjiin orlogotoi tuldaa gar saungaj bna, tuuniii 1000$ bol mongold bagadaa 3 hunii eg sariin tsalin, ihdee 6-7 hunii sariin tsalin.
mongold amidardag jiriin irgen iim bolomj bhgui.
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
Зочин 2020-12-11 122.201.31.67
Ард түмэн ингэж сайхан сэтгэлээр биeндээ туслаж байна ш дээ.Тэгэхэд манай ЗГ-ийг хардаа мөнгө байхгүй гээд үхэл алдаад сууж байдаг.УИХ-ын хэдэн малнууд нь модон жорлон солих тухай яриад ,хоорондоо маргалдаад сууж байх жишээтэй..
Зочин 2020-12-11 66.181.189.62
Короновирус хүний алдааг андахгүй олж, тархаж байна. 11 сарын 11 өдөр хөл хорио эхлэх үед хил гаалийн байгууллага ажиллаж болох тоонд оруулсан УОК-ын шийдвэрээс болж Улаанбаатард халдвар тархлаа.
Баттүшиг 2020-12-11 202.55.183.178
Өглөөгүүр сайхан мэдээ уншлаа, баярлалаа.
Zochin 2020-12-11 192.82.72.175
Ene humuust bayarlala. Hun bur gegeeleg saihan setgeltei bj, yadarsan negniige oort bga hereere demjij bh yum sa.