Томилгоо: "Эрдэнэс Монгол"-ын 3 дэд захирлыг томилно

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Томилгоо: "Эрдэнэс Монгол"-ын 3 дэд захирлыг томилно

Томилгоо: "Эрдэнэс Монгол"-ын 3 дэд захирлыг томилно

“Эрдэнэс Монгол” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа томилогдсон. Тус компани нэг тэргүүн дэд захирал, дөрвөн дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулж буй. Тодруулбал, тэргүүн дэд захирлаар С.Эрдэнэбулган, дэд захирлаар Ц.Батсайхан, Э.Дөлгөөн, Н.Лхагвабаатар, Г.Ганболд нар ажиллаж буй.  Тэгвэл тус компанийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван дэд захирал, нэг тэргүүн дэд захиралтай, зарим газруудыг татан буулгаж, хэлтэс болгохоор бүтэцдээ өөрчлөлт оруулжээ.

Ц.ЦОЛМОН, Л.ЭНХБОЛД, Л.ХОСБАЯР НАРЫГ ДЭД ЗАХИРЛААР ТОМИЛНО

Дөрвөн дэд захирлаа цөөлж, гурав болгосон бөгөөд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд, Л.Хосбаяр нарыг дэд захирлаар томилуулахаар АТГ-т бичгээ хүргүүлээд байгаа юм байна.

Ц.Цолмон гэж хэн бэ?

Дэд захирлаар томилогдохоор материалаа АТГ-т газар хүргүүлээд буй Ц.Цолмон нь УИХ-ын дарга М.Энхболдыг байхад Тамгын газрынх нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэх нь бий.

Тэрбээр эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.

Л.Энхболд гэж хэн бэ?

2012 онд УИХ-ын гишүүнээр Өмнөговь аймгаас сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Түүний хувьд 2018 онд ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас хүргүүлж байсан юм. Гэвч УИХ олонхоороо авч үлдсэн бөгөөд ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хариуцлага тооцохоор санал ирүүлсэн гишүүний нэг бөгөөд 2020 оны сонгуульд энэ хэргээсээ болоод нэр дэвшээгүй. Түүнийг “Эрдэнэс Монгол” компанийн Тэргүүн дэд захирлаар томилогдох нь гэсэн мэдээлэл гарсан ч энэ удаад дэд захирлаар томилогдохоор АТГ-т бичгээ хүргүүлээд байгаа аж. Улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хүн гэх яриа бий.

Л.Хосбаяр гэж хэн бэ?

Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүн гэх. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуулийг нь удирдаж байсан гарынх нь хүн гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан Л.Хосбаяр МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэдэг. Мөн түүнийг "Мон лаа"-ийн Л.Хосбаяр гэдэг бөгөөд өдгөө Д.Тогтохсүрэн гишүүний зөвлөхөөр ажиллаж байгаа.

Харин тэргүүн дэд даргын хувьд эмэгтэй хүн томилохоор болсон гэх. Одоогоор тэргүүн дэд, дэд захирлуудын алийг нь ч томилоогүй бөгөөд ирэх долоо хоногт тус компанийн ТУЗ хуралдах бололтой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж