-Энэ гэрийн эзэн нь чи юм уу, би юм уу?
-Уг нь би л нэртэй болохоос биш жинхэнэ эзэн нь чи шүү дээ хэмээх “Аман хуур” монголын уран сайхны киноны Соном өвгөн, Дарь авгайн харилцан яриа одоо ч ардын дунд хэлц үг болж ирсэн. Тэртээ 1963 онд үзэгчдийн хүртээл болсон энэ киног алдарт найруулагч Б.Жамсран найруулсан түүхтэй.
“Чи л мэддэг шүү дээ” гэж хэлээд, үзэгчдийг инээлгэдэг жижигхэн биетэй, дүрлэгэр том нүдтэй, дэлдэн чихтэй Соном өвгөн монголчуудын сэтгэлд хоногшсон дүрийн нэг. Төрөлхийн урлагийн авьяастай тэрхүү уран бүтээлч бол жүжигчин Т.Цэрэнлхүндэв юм. Хаа явсан газраа хүн инээлгэж явдаг түүний амьдралын тухай хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа түүний ач охин Ц.Цэцэгээтэй ярилцаж, аавынх нь амьдрал, уран бүтээлийн тухай /өвөөгөө аав гэж дууддаг/ дурсамжаас хуваалцлаа.
-Үзэгчдийн үзэх дуртай монголын уран сайхны киноны нэг бол “Аман хуур”. Аав нь Соном өвгөний дүрд хэдэн насандаа тоглосон юм бол?
-“Аман хуур” уран сайхны киног 1963 онд бүтээсэн. Аав маань 1917 онд төрсөн гэхээр 46 настайдаа Соном өвгөний дүрд тоглож байжээ. Анх энэ кинонд нэрт жүжигчид болох Цагааны Цэгмид, Т.Цэвээнжав тоглох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тоглох боломжгүй болсон юм билээ. Тэгээд Ц.Цэгмид гуай “Би нэг хүнийг зааж өгье. Энэ дүрд яг тохирно” гээд аавыг зааж өгсөн гэдэг. Аавын минь анхны гол дүр л дээ.
“Аман хуур” киноны дугуй унадаг зургийг авахад их хэцүү байсан гэсэн. Аав дугуй унаж чадахгүй, унаж сурах гэж нэлээд юм болсон. Дугуй унаад нэг давхивал зогсож чадахгүй, заавал унаж байж зогсдог. Нэг удаа Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урдуур зам дагуу эргэхдээ хувин бариад явж байсан эмэгтэйг дайраад унагачихсан.
Тэгсэн эмэгтэй босч ирээд, аавыг алгадаж… Яг тэр дүрсийг киноны хэсэгт оруулж байснаа хэтэрхий инээдмийн кино болчихно гээд хассан юм билээ. Зам дээр цагдаа шүгэл үлээдэг хэсэг дээр л аав өөрөө дугуйгаа унасан гэсэн. Харин дугуйтай давхидаг хэсэгт өөр хүн тоглосон.
-Хүмүүс аавыг нь Соном өвгөний дүрээр төсөөлдөг. Ер нь ямар зан араншинтай хүн байв?
-Аав Соном өвгөн шиг хүн шүү дээ. Тэр кинонд бараг л өөрөөрөө тоглосон. Гэхдээ дүрээ бодвол арай хөгжилтэй, сэргэлэн, нүүрэмгий, цоглог хүн байсан. Соном өвгөний дүр чинь их томоотой өвгөн шүү дээ. Аав маань хүнд муу санадаггүй, их тусч хүн байсан. Ядарсан зүдэрсэн хүнд чадлаараа туслахыг хичээнэ. Би бас тэр занг нь дууриасан юм шиг байгаа юм.
-Та ач охин нь гэсэн үү. Одоо үр хүүхдүүд нь хаана юу хийж байгааг сонирхож болох уу?
-Тийм ээ. Би өвөө, эмээ дээрээ өссөн учраас Цэрэнлхүндэвийн Цэцэгээ гэж өвөөгөөрөө овоглодог. Тэднийгээ аав, ээж гэж дууддаг юм. Аав маань ядуу айлын ганц хүү байсан. Ах дүү гэх хүнгүй. Нэг хүү, нэг өргөмөл охинтой. Хүүгийнх нь охин нь би юм. Ач охин нь гэсэн үг. Миний эмээ (ээж) намайг дөрвөн настай байхад даралтаар бурхан болсон.
Тэр үеэс л өвөөтэйгөө (аавтайгаа) хүнтэй гэрлэх хүртлээ хамт байсан даа. Одоо аавын минь үр хүүхдүүд өнөр өтгөн гэр бүл болсон. Би доороо найман дүүтэй. Таван хүүхдийн ээж. Эгч маань долоон хүүхэдтэй. Хүүхдүүдийнх нь хүүхдүүд гээд улам олон болцгоосон. Гэхдээ үр хүүхдүүдээс нь урлагийн замыг сонгосон хүн байхгүй. Би оёдолчин мэргэжилтэй.
-Аав нь багаасаа урлагийн амьдралд хөл тавьсан гэж байсан. Ер нь хэчнээн кинонд тоглосон бэ?
-Би жаахан хүүхэд байсан болохоор аавынхаа талаар нарийн зүйл сайн санахгүй байна. Гэхдээ аавыг маань Богд хааны өргөмөл хүүхдүүдийн нэг байсан гэж ярьдаг байсан. Хараад байхад Богд хааны асрамжинд байсан хүүхдүүдээс урлагийн авьяастнууд төрөн гарсан байдаг. Жишээлбэл, нэрт зураач Ү.Ядамсүрэн, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, “Сэрэлт” киноны лам багшийн дүрд тоглосон З.Цэндээхүү гээд л.
Аав маань Улаанбаатарын унаган хүүхэд. Хуучнаар Амгаланбаатар хот буюу Махан дов гэдэг газар төрсөн. Тэрээр 14, 15-хан насандаа Жанжин клубт анх жүжигчнээр ажилд орж, туслах жүжигчнээс туслах найруулагч болж, ахиж дэвшсэн. Тэр клубт анхны Дамбийжаагийн Тоодгор хэмээх эсрэг дүрээ бүтээж байсан гэдэг. Мөн одоогийн Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд найруулагчаар ажиллаж байсан.
Аавын маань тоглосон кино нь ес, арав л байдаг. Хамгийн анх 1930-аад оны эхээр гарч байсан “Аймшиггүй эх оронч” кинонд япон манаачийн дүрд тоглосон юм билээ. Дараа нь 1961 онд "Гологдсон хүүхэн", 1963 онд "Аман хуур", 1963 онд "Нүгэл буян", 1965 онд "Хүний мөр", 1971 онд "Тэмцэл" кинонд гол болон туслах дүр бүтээсэн нь үзэгчдэд хүрч, хэлсэн үг бүр нь ард түмний сэтгэлд хоногшин үлдсэн нь сайхан санагддаг. ", 1971 онд "Тунгалаг тамир-2" киноны гол болон туслах дүрд тоглосон. Ихэнх нь туслах дүрүүд. Ганц гол дүр нь “Аман хуур” киноны Соном өвгөний дүр юм. Аав маань хамгийн сүүлд 1992 онд юм уу даа “Бадарчин” гээд кинонд тоглосон санагдах юм.
-Жүжигчнээс гадна манаач, жижүүр гээд олон ажил хийж байсан гэж дуулсан?
-Ээжийг өнгөрсний дараа аав минь автобус баазад кондуктороор ажилд орсон юм. Тэр үед хүмүүс 50 мөнгөөр автобусанд суудаг байлаа. Аавыг ажлаа хийж байхад нь би автобусанд дагаад л явна. Анх “Од” кино театр баригдахад манайх тэнд сахиулаар бууж, ашиглалтад орсон хойно аав минь жижүүрээр ажилласан. Бас арваннэгдүгээр цэцэрлэгт жижүүр хийж байсан юм.
Хүмүүс аавыг “Та “Аман хуур” кинонд тоглоод, байранд орчихсон биз дээ” гэхээр аав “Үгүй ээ. Юун байранд суух вэ. Би “Аман хуур” кинонд тоглосноос хойш нүүдэг л ажилтай болсон” гэж ярьдаг байсан. Манайх ийш тийшээ их нүүдэг айл байв. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн ахмадын хорооноос нэгдүгээр хороололд хоёр өрөө байр өгсөн ч буцаагаад авчихсан.
-Аав нь их ануухан, ганган хүн байсан гэсэн?
-Тийм. Аав минь их цэмцгэр хүн байсан. Тэр үеийн урлагийн хүмүүс цэмцгэр, ганган, өөртөө их арчаатай байлаа. Урлагийн хүн болохоор гоо сайхны тос их түрхэнэ. Би ч жаахан байсан ч “Нүүрэндээ тос түрх” гээд л авч ирж өгнө.
-Одоо ч телевизүүдээр хуучны кинонууд олон гардаг. Аавынхаа тоглосон киног үзэх сайхан биз. Аль дүрд нь илүү хайртай вэ?
-Тэгэлгүй яах вэ. Аавын маань тоглосон кино гарахаар “Аавын чинь тоглосон кино гарч байна. Ямар гоё юм бэ” гээд л хүмүүс над руу их утасдана. Аав байхад манайд хүмүүс их бужигнаж орж, гардаг байлаа. “Аман хуур” кино нь телевизээр их гардаг.
Надад хамгийн гоё дүр нь “Гологдсон хүүхэн” киноны агсам тавьдаг тайжийн дүр их хөөрхөн санагддаг. “Гэлэн гуай гэх нь битгий хэл. Гөлөөг гэх ч хүн алга” гэж хэлдэг. Байж байгаа нь их инээдэмтэй. Тэр кино нь зурагтаар их цөөн гарах юм.
-Аавынхаа амьдрал, уран бүтээлийн тухай ном гаргах бодол бий юу?
-Тийм бодол их байна. Уран бүтээлтэй нь холбоотой цуглуулж барих ажил байна. Би ажлынхаа хажуугаар тэр болгон амжихгүй юм. Уг нь Гавьяат жүжигчин М.Бадамгарав гуайн хүү П.Батчимэг “Аман хуур” киноны гол дүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөшөө босгохоор ярилцаж, зургийг нь гаргаж, газрыг нь хүртэл авсан. Даанч мөнгө төгрөгийн боломж нь болсонгүй.
Adan 2020-12-11 66.181.191.30
Sain duriin uransaihanch baisan bolohoor hamag dhagnalgui ildsen yum gej uuruu yarij baisan yum. Tiim hund terguunii uransaihanch ugch bolohgui baijee
Б.гаваа 2020-12-11 202.126.90.3
Аман хуур нэртэй цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй..
Зочин 2020-12-11 64.119.27.238
Энэ сайхан жүжигчний охинтой нь хамт сурч, гэрт нь очиж тоглодог байж билээ. Үр хүүхдүүд, ач зээ нарт нь сайн сайхныг хүсье!
Алтан үеийн Мундаг кино жүжигчин. 2020-12-11 66.181.161.60
Монголын дээр үеийн кино жүжигчид үнэхээр чадварлаг Агуу жүжигчид байсан. Байгалийн авьяас чадвараараа кинонд тоглодог байсан даа.
Зураач 2020-12-11 192.82.73.103
Нэрт найруулагч Жамсран гуайн хийсэн кино сайн найруулагчын ачаар жужигчид тодорч бг юмаа бас зохиолыг нь Дожоодорж гуай бичсэн олон ч сайхан адал явдалт сайн кино зохиол бичдэг хун байж дээ
Зочин 2020-12-11 66.181.182.108
Хоёр ч газар хольж хутгаж ярьжээ. Амгаланбаатар бол одоогийн Амгалан. Махан дов гэдэг нь Барилгачдын талбай. Нүгэл буян кинонд тайж биш ядуу ламын дүрд тоглосон.
Нүгэлбуян 2020-12-11 192.82.67.215
“Гологдсон хүүхэн” киноны агсам тавьдаг тайжийн дүр их хөөрхөн санагддаг. “Гэлэн гуай гэх нь битгий хэл. Гөлөөг гэх ч хүн алга” гэж хэлдэг гээд хутгачихжээ. Ярилцлага авсан сэтгүүлч нь засчих мэдлэг боловсрол байхгүй. Энэ чинь хоёр өөр киноны тухай ярьж байна. НҮГЭЛ БУЯН-г нэмээд биччихээч
Зочин 2020-12-11 69.158.246.108
Bairyg n ogood bayarluulchih odoo.Huuheddee l bodoj baisan biz.
Зочин 2020-12-11 69.158.246.108
Badamgarav guaid Ardyn Jujigchin ugduggui sharaa yumaa!!!!
Зочин 2020-12-11 64.119.26.54
Хөөх. Надаас 1 дүү байхдаа тогложээ.
яая даа 2020-12-11 192.82.72.16
Одоогийн хошин шогийн гавьяатуудтай зүйрлэх юм биш шижир алт гэсэн үг.Ард түмний гавьяат гэдэг цол бидэнд эрхийг өгөөч.
Зочин 2020-12-11 66.181.161.123
Setgeld munhursun saihan jujigchinshuu Aman huur kino Minii hamgiin uzeh durtai kinonuudiin neg altan uehnii mundag jujigchid togolson kino odoogiin kinonuud ch hog boljdee
Зураач 2020-12-11 176.253.239.37
Муухан гавьяатууд хажууд нь жижигдэнэ
Зочин 2020-12-11 66.181.161.115
Сайхан хүн байжээ. Тэр үеийн хүмүүс ер нь ихэнх нь сайхан сэтгэлтэй, тусархуу, хүний хүнийг ч өрөвдөж хайрладаг сайхан хүмүүс байжээ.
77777 2020-12-11 66.181.177.159
гал командын хажууд байдаг 18-р цэцэрлэгт манаач хийж байсан гэсэн шүү намтар түүхээр нь ном бичих гэж багаа бол мэдэх хүмүүсээс нь судлаарай
зочин 2020-12-11 203.91.115.47
Маш сайхан хүн байсан.Бүтээсэн дүрүүд нт хошин мөртлөө бүр сэтгэлд үлдэж хэзээ хойно ч санаанд ороод байдаг.Өөрөө ч их сайхан хүн байсан.Бидний үеийнхэн 1970-аад оны эхээр л болов уу,өглөө эрт 5 буудлаас автобусаар ажилдаа гарч өгнө.Сономгуай л гэцгээнэ,автобусны кондуктор,эхлээд л За хүүхдүүдээ ороод байгаарай,урагшаагаа яваад байгаарай л гээд байна,бүгдийг оруулж аваад л за одоо мөнгөө өгөөрэй л гэнэ.Хүлээцтэй тайван,хуучны сайхан танил хүн харагддаг байсан.
Зочин 2020-12-11 202.126.90.132
1930 oni yed Urlagiin surguuliig tugssun hvn yum genelee. Ardiin jvjigchin Tserendulam guai, mun Togoochimid nariin hamt tugssun meregjliin jvjigchin hvn gej baigaa shvv ! Urlagiin surguuli gedeg ni odoogiin Hugjim bvjgiin surguuli yumaa.
Эгэл нэгэн 2020-12-11 150.129.142.226
Мундаг хүн, гайхалтай жүжигчин
зочин 2020-12-11 66.181.161.23
Мэргэжлийн сургууль дүүргээгүй хүн гэхэд бүтээсэн дүрүүд нь тэр чигээрээ бодит амьдрал Үнэхээр агуу.Тэгэхэд одоогийн зарим кино түүнд тоглосон зарим жүжигчин ,жүжигчин гэж хэлэхэд хэцүү улсууд дүр бүтээхээсээ илүү авах мөнгөө нүдэндээ бүтээчихсэн мөн ч хэцүүдээ
зочин 2020-12-11 103.57.95.204
Мундаг сайхан жужигчин « Манай энд тос байтугай ус ч байхгуй газар турж ухэх унаа байна даа « гэж хэлдэг ямар кино билээ
ganbaatar 2020-12-11 77.111.246.38
ogloo biluu temtsel biluu.suhbaatar janjin gardag kino.
Ариунцэцэг 2020-12-11 103.80.211.104
сэрэлт кинонд тэгж хэлдэг
Зочин 2020-12-11 202.126.89.6
Хөөрхөн дүр шүү. Амьдралтай хэтрүүлэггүй хөөрхөн дүрүүд дээр үeийн Монгол кинонуудад байдаг. Одоогийнх дэндүү хиймэл, бүдүүлэг, зохиомол инээдтэй байлгах гээд ядчихсан
Өвгөн Балдан 2020-12-11 122.201.31.167
Яг үнэн шүү. Одоогийн жүжигчид ихэнх нь хиймэл дүр бүтээдэг нь ерөөсөө сэтгэлд наалддаггүй. Соном өвгөнийг кондуктор хийж явахыг нь харж байсан, Мундаг жүжигчин, аягүй бол Соёлын тэргүүнийг ньч өгөөгүй байж чадах л байх шүү. Шууд Ардын жүжигчин өгөх хэрэгтэй, Ард түмний хайртай жүжигчин учраас.
ААК 2020-12-11 202.131.249.14
Дулмаа минь байсан бол ч гэдэг хүн мөн үү, мөн бол мундаг,,,
Зочин 2020-12-11 124.158.109.232
bishee ter oor hun
Зочин 2020-12-11 202.179.25.104
Чи л мэддэг шүү дээ.
Иргэн 2020-12-11 122.201.31.167
Бишээ, Тунгалаг тамир дээр өртөө улааны хоср дүлий өвгөний нэг шүү дээ.
Зочин 2020-12-11 202.126.90.126
Хоёюулаа дүлий бишээ, Дамдинсүрэн гуай л дүлий байсан юм.
Зочин 2020-12-11 64.119.23.254
Олон түмний хандиваар хөшөөг нь босгочихвол сайхан дурсгал, их буян болно доо. Манай том бизнeсминүүдийн нэг нь санаачлага гаргаач.
Зочин 2020-12-11 202.126.90.126
Тэртээ тэргүЙ өөрөө ,хүний гараар бүтээгүй хөшөө дурсгалаа босогочихсон хүндээ. Харин тэр байрыг нь л үр хүүхдэд нь өгчих хэрэгтэй.
болд 2020-12-11 192.82.93.3
Одоо ч Бархүүгийн хэлдэгээр клип нь гараагүй дуучид царайг нь ч хараагүй жүжигчид л нууцхан нууцхан гавяат болчдог болж дээ …нохой долоо гэж
Зочин 2020-12-11 202.126.88.51
Дээр үеийн хүмүүс их овортой шүү,46тай гэхэд одоогийн 76тай хүн шиг кк
Зочин 2020-12-11 202.21.107.67
Хатуу амьдрал дундаас босч ирж байсан сэхээлэг улсууд шүү. Одоо бол өөрийгөө магтаж гоёж бусдын төлөө бага зүтгэж өөрийгөө магтаж өргөмжилсөн тахиа, цувдайгаа унжтал идсэн гахайнууд л элбэгшиж дээ.
/*-*/ 2020-12-11 49.0.212.165
Дээр үеийн хүмүүс амьдралын нөхцөл нь хүнд тул дундаж наслалт бага байсан. Тиймээс овортой харагдаж байгаа юм. Овор гэдэг нь том хэмжээтэй гэсэн утга биш, хөгшин настай юм шиг гэсэн утгатай үг.
Чимэг 2020-12-11 59.153.114.115
Сэтгэлд хоногшсон сайхан дүрүүд бүтээсэн. Тэр үеийн хүмүүс байгаараа, хэтэрхий даруу байж дээ Ард түмний гавьяатыг жинхэлэхсэн .Үр хүүхэд нь байр өгчөөсэй
Зочин 2020-12-11 202.72.242.139
Зөвхөн энэ дүрт нь гавъяат өгсөн байхад хэн ч гайхахааргүй шүү
Зочин 2020-12-11 66.181.161.122
Uneheer saihan dur shuu, er ni buteesen duruud ni uneheer setgeld honogshin uldsen shuuu, huuchnii kinonuudaa uzeh durtai hichneen uzsen ch uidajgui, odoo ingen shuu dee geed l uil yavdlig medej baigaa hernee l uzeed l baimaar, goe nomig ni ch garga, hoshoogiig ni ch gesen buteevel goe l bh daa
Зочин 2020-12-11 202.21.108.36
Hoshin shogiin 1 namhan gar ene Sonom uvguntei adilhan haragddag
irgen 2020-12-11 66.181.161.63
hushuuguur yaah yum be,dur n munhiin hushuu shu de.harin ta argalaad nom gargachihiig bodoo
Зочин 2020-12-11 103.212.119.229
Админаа сэтгэгдэл алга болчихийм даа
Зочин 2020-12-11 202.126.90.126
Таных яахаараа алга болчихоод байдаг юмбэ.Тийм гоц адармаатай юм бичдэг хүнүү.
зочин 2020-12-11 103.212.119.229
Ийм сайхан хүмүүс ховордсон доо. Энэ л хүмүүс жинхэнэ хүн байсан.
Авьяасыг нь, хүнийг нь хайрлах хэрэгтэй байжээ. Ядаж л орон байртай байлгасан бол.
Үргэлж бүх юм хожимдсон байдаг даа.
Чойжилсүрэн 2020-12-11 203.98.77.44
Мундаг жүжигчин байсан шүү. Өгсөн байраараа буцааж авч байдаг. Хөшөөг нь босогчоосой до.
Монгол залуу 2020-12-11 122.201.31.167
Төв цэцэрлэгт хүрээлэнд Алтан үеийн , ард түмний хайртай жүжигчдийн бүтэн босоо баримлуудыг босговол ямар вэ. Салхилж явахдаа харж сэтгэлээ баясгаж байхсан. Тэгэхдээ шавааралдуулалгүй хол хол зайтай байвал сайн.
зочин 2020-12-11 139.5.217.99
үнэхээр зөв шүү
Zocnin 2020-12-11 68.145.61.75
Saihan dur buteesen awyastai hun kinonuud ni saihan
Irgen 2020-12-11 202.131.236.170
Ankh ene kinog uzeed yuun danjaad hytad owgon togluulzan ym be gej bodoj bilee.