Удмуртийн бин, хатаасан жимс "Вкусы России" уралдааны топ 10-д багтав

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Удмуртийн бин, хатаасан жимс "Вкусы России" уралдааны топ 10-д багтав

Удмуртийн бин, хатаасан жимс "Вкусы России" уралдааны топ 10-д багтав

Удмуртийн уламжлалт бин, мөн хатаасан жимсний брэндүүд Орос даяар зохиогдсон "Вкусы России" уралдааны топ 10 брэндэд багтсан байна.

"Вкусы России" уралдааныг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам зохион байгуулсан бөгөөд Удмуртий хүнсний есөн компани оролцжээ. Удмуртийн хүнс уралдааны гурван номинацийн эзэн болсон байна. Тухайлбал, "Попробуй, полюбишь", "Из нашей деревни", "На всю страну" гэсэн гурван төрөлд түрүүлжээ.

Ижевскийн хатаасан жимс, ногоонууд онлайн санал хураалтаар 18457 хүний санал авсан байна.

Удмуртийн хатаасан жимс, ногоонууд нь амт чанар сайтай, тэжээллэгээс гадна экологийн хувьд цэвэр юм. Москва, Санкт-Петербург хотын өндөр зэрэглэлийн супермаркетуудад Удмуртийн хатаасан жимс, ногоонууд зарагдаж байна. Түүнээс гадна Хятад, Беларус, Украин, Казахстан руу экспортолдог байна. Австри, Герман, Англи руу экспортлох гарц хайж байгаа ажээ.

Жилдээ 10 мянган тонн жимс, ногоог боловсруулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж