Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв

Хубэй мужаас PCR оношлогооны төхөөрөмж, оношлуур бэлэглэв

БНХАУ-ын Хубэй мужийн захирагч Сяо Жухуа Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг энэ сарын 8-нд хүлээн авч уулзсан байна.

Хубэй мужийн Ардын засгийн газраас PCR оношлогооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тестийг Монголын ард түмэнд илгээжээ.

Арга хэмжээ Ухань хотод болсон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал тус хот руу очиж тусламжийг хүлээн авчээ.

Мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын аялал жуулчлал, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна гэж хэлснийг Hubei Daily News дамжууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж