ОХУ-ын Башкир улс Марокко руу зөгийн бал экспортолж эхэллээ. Мароккийн хаант улс нь зөгийн бал ихээр хэрэглэдэг орны нэг бөгөөд эрэлт байнга өндөр байдаг ажээ.
"Мароккогийн хүнсний соёлын салшгүй нэг хэсэг нь зөгийн бал байдаг. Бал хэвээр нь хэрэглэхээс гадна хоол, хүнсний орцонд зөгийн бал байнга ордог. Ялангуяа Рамадан сарын үеэр мароккочууд жилийн зөгийн балны хэрэглээнийхээ 90 хувийг хэрэглэдэг. Тус улсын зөгийн балны жилийн хэрэгцээ нь 4-7 орчим тонн. Тмин, жүрж, эвкалиптийн цэцгийн балыг түлхүү хэрэглэдэг. Мароккочуудын дуртай цэцгийн болон бусад цэцгийн зөгийн балыг бид тус улс руу экспортолж эхэллээ” хэмээн Марокко дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Артем Цинамдзгвришвили РИА Новости-д ярьжээ.
Марокко улс дэлхийн олон орноос зөгийн бал импортолдог бөгөөд ОХУ-аас анх удаа импортолж байгаа юм. "Бид өөрсдийн зөгийн балаа туршиж үзэхэд мароккочуудад маш их таалагдсан. Бид өөрсдийн хамгийн их хэмжээгээр үйлдвэрлэдэг зөгийн балны төрлүүдээс туршиж үзсэн. Тиймээс экспортод гаргах хангалттай нөөц бий” хэмээн Башкирийн бизнес эрхлэгч хэллээ.
Башкир нь зөгийн бал үйлдвэрлэлээр Оросдоо тэргүүлдэг, зарим үед их хэмжээгээр үйлдвэрлэж, борлуулалт мууддаг байна. Башкир зөгийн балаа Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Иордан, АНУ, Канад, Польш, Япон, Хятад руу экспортолдог.
Холбоотой мэдээ