Алтны үртэс ачиж явсан якутад шийтгэл ногдуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.11-нд нийтлэгдсэн

Алтны үртэс ачиж явсан якутад шийтгэл ногдуулав

Алтны үртэс ачиж явсан якутад шийтгэл ногдуулав

Гурав гаруй кг алтны үртсийг  машиндаа хууль бусаар авч явсан якут эрд шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна. Якут улсын Алданск дүүргийн Нижний Куранах тосгоны иргэн энэ хэргийг үйлджээ. Якут улсын цагдаагийн байгууллагад хууль бусаар алт хадгалан, худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээлэл ирсний дагуу нэгжлэг хийхэд машиндаа алт нуусан байжээ.

"Тухайн иргэний эзэмшилд байдаг Toyota Corolla машинаас гурав гаруй кг алтны үртэс олдсон. ОХУ-ын Төв банкны үнэлгээгээр тооцвол авч явсан алтны үнэ долоон сая рубль болно” хэмээн Якутын мөрдөн байцаах албаны мэдээнд дурджээ.

Байгалийн үнэт металийг хууль бусаар хадгалсан хэмээн буруутгасан бөгөөд иргэн буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тухайн иргэнд шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож8 хураасан алтны үртсийг улсын орлого болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж