Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын орлогч, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай, Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн даргаар ажиллаж буй Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил, шуурхай бүлэг болон аймгийн онцгой комиссын гишүүд цахим хурал хийж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан.
Улсын онцгой комиссоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд 1 өрхөөс 1 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулах талаар чиглэл өгч, энэ хүрээнд Улаанбаатар хотоос шаардлагатай мэргэжилтнүүдийг томилон ажиллуулахаар боллоо. Дээрх арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр холбогдох төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 дугаар 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл сунгасан шийдвэр гаргасан тул мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэж, “Цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд тодотгол хийсэн байна.
Эх сурвалж: БХЯ
Холбоотой мэдээ