203,039 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.10-нд нийтлэгдсэн

203,039 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 19,420,405.55 төгрөгийн үнийн дүн бүхий 203,039 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материалимпекс" ХК (MIE +12.86%) болон "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH +5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тахь-ко" ХК (TAH -14.97%) болон "Багануур" ХК (BAN -7.32%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 8,278 ширхэг нэгж эрхийг нийт 871,675 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр багцын арилжаанд нийт 4702812 ширхэг үнэт цаас 446,767,140 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.22 хувиар буурч, 17516.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,594,873,203,628.89 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж